• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-29 16:36:40    
Хятад єдєн бємбєгийн том мастеруудын тэмцээн зохион байгуулна

Хятадын Олон Улсын Радио

    Долдугаар сарын эхээр Олон улсын єдєн бємбєгчдийн холбооноос Ази Европын єдєн бємбєгчдийн халз тоглолтыг албан ёсоор зохион байгуулснаас хойш, дэлхийн спортын тавцан дахь анхны шагналтай, нэрсийн дэс дараалалтай, оноо хурамдуулсан єдєн бємбєгийн том мастеруудын тоглолт—2005 оны Хятадын єдєн бємбєгийн том мастеруудын тоглолт энэ оны наймдугаар сард Бээжинд зохиогдоно.

    Газрын теннисийн том мастеруудын тоглолтын дvрмтэй харьцуулж байгаад бий болсон энэх тоглолтын шагналын нийт хэмжээ 250 мянган ам долларт хvрч, Олон улсын єдєн бємбєгчдийн холбоонд хvлээн зєвшєєрєгдсєн зургаан одод зэрэглэлийн тэмцээн болно. Энэ оны Олон улсын єдєн бємбєгчдийн холбоонд зєвхєн Ємнєд Солонгос, Индонез, Хятадын Сянган болон Хятадын нээлттэй тэмцээн нь зургаан одод зэрэглэлийн тэмцээн болно. Ингэснээр Хятад улс нь дэлхийд нэг жилд гурван тєрлийн зургаан одод зэрэглэлийн єдєн бємбєгчдийн том тэмцээнийг зохион байгуулсан анхны орон болох юм байна. Дани жил болгон "Копенгаген том мастерийн " шагналт тэмцээн зохион байгуулдаг боловч тус тэмцээн нь урилгын тэмцээн болохоор Олон улсын єдєн бємбєгчдийн холбоонд зєвшєєрєгдєєгvй юм. Иймээс тэмцээнд оролцсон тамирчид дэлхийн нэрсийн жагсаалтад ордоггvй байна.

    Олон улсын єдєн бємбєгчдийн холбоо энэ оны тавдугаар сараас томоохон єєрчлєлт хийснээс хойш, єдєн бємбєгийн спортыг дэлхийн хэмжээнд єргєн дэлгэрvvлэхийн тулд олон талаар єдєн бємбєгийн спортод зоригтой єєрчлєлт хийсэн байна. Энэ онд Ази Европын халз тэмцээн болон Хятадын том мастерын тэмцээн гаргаснаас гадна, Олон улсын єдєн бємбєгчдийн холбоо оноо тэмдэглэхэд єєрчлєлт оруулах, тэмцээний хугацааг богинсгох зэргийг бодож vзэж байна.

    Хятадын єдєн бємбєгчдийн нийгэмлэгийн дарга Ли Фvрvн танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн том мастерын тоглолт нь талбайн теннисийн том мастерийн тоглолтын дvрмийг харьцуулж vзээд, дэлхийн нэрийн жагсаалтын дагуу тэмцээнд оролцуулахыг шийднэ. Yvний зэрэгцээ бас тэдгээр дэлхийд нэрийн жагсаалтаар нэлээд сvvлд байгаа тамирчид урьдчилсан сонгон шалгаруулах тэмцээн гаргаж, жинхэнэ сонгуулийн тэмцээний хэдэн орон тооны тєлєє єрсєлдvvлнэ. Тухайн vе ЛинДань, Чжан Нин, Ше Рюфан зэрэг дэлхийн дээд зэрэглэлийн єдєн бємбєгчид урилгаар шууд тэмцээнд оролцох болно гэжээ.

    Хятадын єдєн бємбєгийн баг єнєє дэлхийд тэргvvлэх байранд байгаа. Ялангуяа энэ оны тавдугаар сард Судирман цомын тоглолтын аварга болсноос хойш дэлхийд Судирман цом, Томас цом, Юбэр цомыг зэрэг авсан баг болжээ. Хятад Английн рэншєv даатгалын бvрэн бус хариуцлагатай компани Хятадын єдєн бємбєгийн захыг сайн хэмээн vзэж байна. Иймээс залгаад гурван жил Хятадын том мастерийн тоглолтыг ивээн тэтгэхээр шийджээ.

    Хятадын єдєн бємбєгийн том мастеруудын тоглолт 8-р сарын 31-нээс 9-р сарын 4-нд зохиогдох юм байна.