Тvвдийн Єєртєє Засах Районы тєв Лхас хотын зvvн дvvрэгт Тvвдийн тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газар байдаг юм. Тэндэхийн хєгшин мод сєхийсєн тохилог сайхан хашаанд хэвлэлийн газрын жижигхэн хэдэн давхар байшин нь чимэг болон харагддаг билээ. Хашааны тєв хэсэгт нь тvвд vсэг бичгийг зохиогч Томи-Самбодрагийн хєшєєг шуусан байдаг бєгєєд тэр нь тэнд зочилсон хvмvvст Тvвдийн соёлын хєгжлийн олон зуун жилийн тvvхийг хvvрнэн єгvvлж байгаа юмшиг байдаг сан. Тvвдийн тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газарт ажиллаж байгаа Гэсан-Еш болон Баасанцэрэн бол Тvвдийн тvvх соёлыг уламжилж дэлгэрvvлэх ажилд хvчин зvтгэж яваа эрдэмтэд юм.
Сурвалжлагч тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газрын захирал Гэсан-Ештэй уулзаж, ажил байдлынх нь тухай сонирхоход тэр хэлэхдээ, манай хэвлэлийн газар хэдийгээр наймхан ажилтантай боловч, багагvй ажил хийж байгаа юм гэжээ.
"Манай энэ Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газрын гол vvрэг бол эртний сонгодог тvвд сурвалж бичгvvдийг цуглуулах, эмхтгэх, хэвлvvлэх явдал юм. Бид ардын дунд, сvм хийдэд очиж, шинжилгээ судалгаа хийгээд, гар бичмэл, модон барын тvвд сурвалж бичгийг 600 гаруйг цуглуулаад байна. Эдгээр сурвалж бичгийг бид тvvний vнэ цэнийнх нь их багын дарааллаар нь хэвлэн нийтлэх болно" гэж Гэсан-Еш хэллээ.
Хятадын соёлын ховор нандин євийн бvрэлдэхvvн хэсэг болсны хувьд, Тvвд vндэстний соёл нь шашны євєрмєц мєртєє нууцлаг зvйлийг агуулсан байдгаараа дотоод гадаадын эрдэм шинжилгээнийхний анхаарлыг маш их татаж байна. Тvvх болон шашны зэрэг олон талын учир шалтгааны улмаас маш олон тvвд сурвалж бичиг иргэдийн дунд тархасан байдаг. Єнгєрєгч зууны 80-аад оны сvvлчээр, Тvвдийн Єєртєє Засах Район нь Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газар байгуулж ажиллуулсан юм. Тvvнээс хойш уг хэвлэлийн газар Тvвдийн тvvх, шашин, анагаах ухаан, одон орон, зурхай судлал, нэрт хvмvvсийн намтар зохиол зэрэг 50 гаруй ном зохиол хэвлэж, хэдэн зуун жилийн турш гар бичмэл, модон бараар байсан тvвд сурвалж бичгийг орчин vеийн технологид тvшиглэн эрдэм шинжилгээний болон цуглуулгын асар их vнэ цэнийг нь ирvvлж, нийт олны хvртээл болгосон байна.
Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газарт ажиллаж байгаа хvн болгон нь бvр тvвд бичгийн маш сайн боловсролтой байдаг бєгєєд тvвд судлалын салбарт нэг мєрийн хvчин болж байдаг юм. Гэсан-Еш бол эртний тvвдийн сонгодог уран зохиолын мэргэжлээр аспирант тєгєссєн, Тvвдийн нэрт эрдэмтэн, их орчуулагч юм. Уг хэвлэлийн газрын орлогч захирал Баасанцэрэн бол мєн тvвд ном хэвлэлийн ажлыг олон жил хийж ирсэн тvвд хэлний дээд зэрэглэлийн орчуулагч болно.
Эртний сурвалж бичгийн хэвлэлийн ажил хийдэг хvнд авч хэлбэл, хамгийн баяртай vйл хэрэг нь ардын дундаас эртний номын цорын ганц эхийг хайж илрvvлэх явдал юм. Хаа эртний ном байна гэсэн сураг гарвал, тэд тэр даруйд нь очиж эрж хайдаг боловч, заримдаа бас юу ч олохгvй хоосон буцах удаа ч гардаг байжээ. Гэсан-Ешид ийм нэгэн явдал тохиолдсноо сурвалжлагчид хуучилсан юм.
"2004 онд хvн надад нэг газарт тvvхийн маш их vнэ цэнэтэй нэг ном бий гэсэн сураг дуулгасанд, бид тэр даруйд нь очиж ирсэн. Зам муу болохоор маш их цаг зарцуулж байж хvрсэн. Тэгээд тэр номыг vзэхэд, цагаан цаасан дээр араб vсгээр бичсэн тул, тvvнээс нь эртний ном биш болох нь маш тодорхой болсон юм. Хоосон гvйдэг ийм тохиолдол гардаг боловч, бид тvvнд ерєєс харамдаггvй. Хэрэв очоогvй, тэр ном нь vнэн эртний ховор ном байсан бол, бид боломж тохиолыг алдах юм" гэж Гэсан-Еш хэллээ.
Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газрын найман редактор нэг жил шаргуу ажиллагаад хоёр, гурвахан ном л хэвлэж, ном болгоныг зєвхєн арвиндаа 3000 гаруй ширхэг хэвлэдэг байна. Гэсан-Еш хэлэхдээ, эртний сурвалж бичгийг хэвлэхэд vлэмж их ажил хийдгийн улмаас ийм байгаа юм гэж тэмдэглэжээ.
"Юуны ємнє, бид хєдєє гадна явж, шинжилгээ судалгаа хийж, мэдээ сураг цуглуулна. Хэрэв эртний ном олдвол, уг эхийг нь хэвээр нь хадгалахын тєлєє урьдаар тvvнийгээ хувилж олшруулаад редакторлох ажилд ордог юм. Тvвд сурвалж бичиг нь ердийн байдалд гарцаггvй байдаг болохоор, бид редакторлох явцдаа агуулгыг нь vндэслэн гарцаг нэмж, хэвлvvлэгчийн тодорхойлолтдоо зохиогчийн намтар, номын агуулга зэрэг талын товч танилцуулга хавсаргаадаг. Редакторлож дууссвал, компьютерт шивж оруулаад, дараа нь хэвлэх vйлдвэрт хvргэж хэв хийлгэн, бас гурав, дєрєв удаа хянан тохиолдуулах ажил хийдэг юм" гэж Гэсан-Еш хэлсэн байна.
Гэсан-Ешийн туслах Баасанцэрэн бол Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газрын орлогч захирал юм. Тэр хэлэхдээ: "Бид тvвд судлалынханд маш ховор ном зохиол хангаж байна. Тvвд судлал, буддын шашин судлалынхан болон Тvвдийн тvvх соёлын ажилтад манай хэвлvvлсэн ном зохиолыг тун сонирходог юм" гэжээ. Гадаадын тvвд судлаагчид ч байнга Тvвд сурвалж бичгийн хэвлэлийн газрын редактор нарт захидал ирvvлж, тvвд ном зохиол худалдан авдаг байна. Бид хєрєнгє оруулалтаа цаашид нэмэгдvvлэн, редакторын эгнээний хvчнээ эрчимжvvлж, Тvвдийн эртний нэн олон сонгодог ном зохиолыг уншигч олонтой эртхэн золгуулахаар хvчин чармайлт гарган ажиллана гэж Гэсан-Еш болон Баасанцэрэн илэрлхийлсэн байна. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|