• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-01 16:45:44    
Их сургуулийн оюутан ажлаар хангагдахад хэцvv байгаа нь хаанаа байгаа бол

Хятадын Олон Улсын Радио

    Сvvлийн жилvvдэд Хятадын дээд сургууль сурагч элсэх хэмжээгээ тасралтгvй єргєтгєхийн хирээр жил бvрийн тєгсєх оюутдын тоо ч ихээр нэмэгдсэн байна. Хятадын боловсролын яамны хангсан тоо сэлтээс vзвэл, 2004 он тєгссєн оюутны тоо 2 сая 120 мянга гаруй байж, энэ онд тєгсєх оюутны тоо 3 сая 400 мянгад хvрэх юм байна.

    Тєгсєх оюутны тоо ихээр нэмэгдэхийн хирээр оюутны ажлаар хангагдахад хэцvv байгаа асуудал хvмvvсийн анхаарлын тєвд орсон байна. Бvртгэлээс vзвэл, 2000 оны 6-р сар ажлаар хангагдаагvй оюутны тоо 300 мянга байж, 2001 он 345 мянга, 2003 он 636 мянгад хvрсэн байна. Холбогдох мэргэжилтний тєсєєлж байгаагаар ажлаар хангагдаж чадахгvй оюутны тоо vргэлжлэн нэмэгдэж, 2004 он 700 мянга, 2005 он 750 мянгад хvрэх юм байна.

    Их сургуулийн оюутан ажлаар хангагдахад хэцvv байгаа нь голцуу доорх 3 шалтгаантай гэж эрдэмтэд vзсэн байна.

    Юуны ємнє, ажлын туршлагаар дутмаг, бvтээлч чадвар доор байгаа асуудал болно. Єнєє тєгссєн оюутан ажил эрэхэд тулгарч байгаа хамгийн том асуудал нь ажиллах туршлагаар дутмаг байх явдал болно. Холбогдох хэвлэл мэдээлэлийн мэдээлсэнээр, ажлын туршлага дутмаг байхаас болж ажлаар хангагдаж чадахгvй байгаа нь 93 хувьд хvрсэн байна. Их сургуулийн оюутан мэргэжлийн боловсролоор дутмаг, бvтээлч чадвар доор байдаг учраас аж ахуйн нэгж их хэмжээний хєдєлмєр хvч цаг хугацаа зарцуулж байж, оюутныг хvмvvжvvлэх болно. Энэ нь аж ахуйн нэгжид авч хэлбэл єртєгийг дээшлvvлж байгаа явдал бєгєєд чадвартанаа алдах эрэсдэл ч аж ахуйн нэгжийг бэлэн хєдєлмєр хvч сонгох болгосон байна.

    Хоёрт, сурсан мэргэжил хэрэгцээтэй тохирохгvй байх явдал болно. Дээд сургуулийн мэргэжлийн бvтцийн зохицуулалт хоцрогдонгуй байж, тєгсєх оюутдын мэргэжлийн бvтцийг зах зээлийн ханглага хэрэгцээтэй зєрvvлсэн гэж Хятадын шинжлэх ухааны академийн доктор Ши Кан vзсэн байна. Шандун мужийн багшийн их сургуулийн захирал Жао Яньшио хэлэхдээ, Хятадын маш олон дээд сургууль зах зээлтэй уялдах цэгээ сайтар судлаагvй учраас мэргэжил эрхлэх, чадвартан хvмvvжvvлэх талаар зах зээлтэй єргєнєєр харилцаж чадаагvй байна. Жишээлбэл, єнєєгийн зах зээлд шалган хэмжих мэргэжлийн чадвартан ихээр дутагдаж байгаа хэдий ч бvх Хятадын хэмжээнд уг мэргэжилтэй сургууль бараг байхгvй юм гэжээ.

    Гуравд, ажлаар хангагдах vзэл танилт хэлбэрэлтэй байна. Их сургуулийн оюутдын ажлаар хангагдах зорилт эдийн засаг хєгжсєн том дунд хот юм уу тєрийн ємчит том хэлбэрийн аж ахуйн нэгж, гадаадын хєрєнгє оруулалтын аж ахуйн нэгж болон засгийн газрын байгууллагад тєвлєрч байгаа учраас дээрх салбарын ханглага хэрэгцээг тэнцвэртэй бус болгосон байна.