Бээжин хот бол Хятадын єнє эртний тvvх соёлтой том хотуудын нэг нь юм. Бээжин хотын дєрвєлжин гэр хvрээгээр авч хэлэхэд, тэр нь харь нутгийн байшин барилга, гэр хорооллоос ялгарах євєрмєц онцлогтой байдаг.
Тvvхэн сурвалж бичиг болон эрдэмтдийн хийсэн шинжилгээ судалгааны дvнгээс vзвэл, Бээжин хотын дєрвєлжин гэр хvрээ нь 12-р дугаар зууны vед vvсч хєгжсєн бєгєєд тэр нь бас Хятадын феодлын нийгмийн ёс зvйд нийцэж байсан учраас олон зуун жилийн турш Бээжин хотын орон сууцны байшин барилгын уламжлалт хэлбэр болж ирсэн байна.
Дєрвєлжмн гэр хvрээ гэж зvvн баруун ємнє хойно дєрвєн талаараа бvр байшин барилгатай, байшингуудын дунд нь уужам саруул хvрээтэй, нам сэлvvн, бvтэц бйадал ая тохитой, хvрээлэн барьсан байшинг хэлдэг юм. Ийм орон сууцны байшинд бас тогтсон ёс журмын дагуу нас, vеэрээ ялгарч, тус тусын єрєєнд суудаг байна.
Бээжинчvvд дээр vеэс аваад орон сууцны талаар маш нарийн ёс журамтай байжээ. Зvvн ємнєд талын єрєє нь євєл тулаанхан биш, зуундаа ч сэрvvнхэн биш болохоор, мєнгєтэй хєрєнгєтэй хvн тийм байшинд суудаггvй гэж хятадын хууч vгэнд байдаг юм. Ийм учраас хvмvvс бvр хойт талын байшинд суухыг сонирхдог байжээ. Гэр байшинг тэгш дєрвєлжин хvрээлэн барихыг эрхмэлдэг боловч, шат гаргахыг бэлэг дэмбэрэлгvй явдал гэж таашаадаггvй байсан юм. Бээжинчvvдийн дунд "сvм хийдийн ємнє талд суухаас биш, сvм хийдийн ар талд суухгvй, сvм хийдийн зvvн талд суухаас биш, сvм хийдийн баруун талд суухгvй" гэсэн vг их дэлгэрч уламжлал болж байсан билээ. Гэхдээ одоо бол vvнийг баримтлахаа больжээ.
Дєрвєлжин гэр хvрээний дотор, єнгєрсєнд нарс майлс болон улиас зэргийг тарьдаггvй байсан, тэдгээр модыг харанхуу битvv хvрээ хашаанд тарьдаг зvйл гэж vздгийн улмаас тэгдэг байсан гэлцдэг байна.
Бээжин хотын дєрвєлжин гэр хvрээ нь том, дунд, жижиг гэсэн гурван зvйлийн хэмжээ баримжаатай байдаг. Том гэр хvрээний гол байшин нь ємнє талаараа том сэравчтай бєгєєд зvvн баруун хоёр жигvvрийн байшмнгийнх нь урьдуур байдаг алаг єнгєтэй ханынх нь гол хэсэгт нь бас хээ гарган урласан ороц байж, ороцны дотор талд нь дєрвєн хаалгатай байдаг. Зvvн баруун хоёр жигvvрийн байшингууд нь бvр урьдуураа жижиг хонгилуудтай, тэр нь хээ гарган урласан ороцтой хоорондоо нэвтэрдэг байна.
Гол байшин болон жигvvрийн байшингуудын хооронд нь дугариг хэлбэртэй ороцтой, тvvнээр дамжин ар хvрээнд хvрдэг. Зарим нь бас дамжин єнгєрєх танхимтай ч байдаг.
Гадар хvрээ нь зvvн баруун хоёр ханатай бєгєєд тvvний тєв хэсэгт нь дугариг ороц, ногоон ширээр ширдсэн дєрвєн хаалгатай байдаг. Yvнээр дамжин хvрээнд ордог байна.
Ємнєд талын байшин нь урьдуураа мєн хонгилтой, тэр нь бусад хонгилуудтайгаа холболдсон байдаг. Иймэрхvv бvтэц нь зvvн баруун ємнєд хойт дєрвєн талаараа харилцан нэвтэрсэн гэр хvрээг бvрдvvлдэг байна. Бээжин хотын хамгийн онцлог том гэр хvрээний жишээнд Манж Чин улсын vеийн На вангийн ордон болон Гvн вангийн ордон зэрэг цэцэрлэгт хvрээлэнтэй сvр жавхаатай ордуудыг дурдаж болох юм.
Дунд зэргийн гэр хvрээний гол байшин нь ердийн байдалд 5-аас 7 тасалга єрєєнєєс бvрддэг бєгєєд єрєє болгоны хооронд нь модон ханаар заагласан байдаг. Зарим гол байшин болон жигvvрийн байшин нь хоорондоо бас хонгилтой байдаг юм.
5 тасалгатай нь 3 гол байшин, 2 чихин байшингаас бvрддэг бєгєєд чихин байшин нь ганцхан хаалгатай байдаг болохоор нь "3 гол байшин 2 чихин байшин" хэмээн нэрлэдэг байна.
7 тасалгатайнх нь гол байшин болон чихин байшингийн хооронд нь харилцан нэвтэрдэг єрєє байдаг. Зvvн баруун хоёр жигvvрийн байшин нь тус тус гурван тасалга єрєєтэй бєгєєд жигvvрийн байшингуудын хоород нь бас нарийнхан замтай, тэр замаар ар хvрээнд нэвтэрдэг байна.
Бээжингийн хvмvvс байшингийн дээвэр, загас тэжээх сав, анарын мод зэргийг дєрвєлжин гэр хvрээний vзэмж гэдэг юм.
Чєлєєлєгдсєний дараа, иймэрхvv дєрвєлжин гэр хvрээг хэдэн айлд хувааж єснєєс хойш, Бээжин хотын хэсэг иргэд тэнд оршин амьдрах болсон юм. Одоо, Бээжин хотын хvн ам аажмаар нэмэгдэхийн ихрээр, хvмvvс давхар байшинд суухыг сонирхох болсноор, дєрвєлжин гэр хvрээ нь улмаар цєєрч ирсэн байна.
Жижиг дєрвєлжин гэр хvрээ нь бvтцийн хувьд дєхємхєн байдаг, ердийн байдалд гол байшин нь 3 єрєєтэй байдаг бєгєєд єрєєнvvдийн хооронд нь тасалбартай байж, зvvн баруун жигvvрийн байшин нь 2 єрєєнєєс бvрддэг байна. Ємнє талын байшин нь бас 3 тасалга єрєєтэй байдаг.
Нэг гэрийн 3 vетйнхэн нэг жижиг дєрвєлжин гэр хvрээнд амьдрахад маш тохилог байдаг юм. Гэрийн эзэн нь гол байшинд сууж, vр ач нар нь жигvvрийн байшингуудад суудаг бєгєєд ємнє талын байшинг зочны єрєє юм уу бичгийн єрєє болгодог байна. Хvрээний дундуур нь тоосгоор дэвссэн тонолжин замтай бєгєєд тэр нь зvvн баруун ємнєд хойт байшинг хооронд нь холбож байдаг.
Гудамжинд нэвтэрдэг том хаалга нь бvр зvvн ємнєд талд нь байдаг боловч, ас ємнє талд хаалга гаргасан нь харин маш цєєн байдаг билээ.
Мин Чин улсын vеийн орон сууцны иймэрхvv онцлогтой байшин барилгууд нь єнєєдєр гэхэд сєхийн сvндэрлэсэн том давхар байшингуудын дунд улмаар цєєрч, тусгай хамгаалалтанд авсан тvvх соёлын дурсгалт газар болсон байна. /О.Дарамбазар орчуулав/
|