Нойр бол мэдэрлийн системийн аврагч мєн гэж Оросын их доктор хэлж байсаныг санаж байгаа байх. Иймээс нойр муутай хvмvvс унтхад тустай найман аргыг мэдэж авах нь таны тав тухтай унтаж амархад тус болох нь гарцаагvй биз.
1. Толгойгоо нухах: Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хурууг оцоглуулж байгаад хумсаар нь минут бvр найман удаа нухах хурдаар толгойгоо 1-2 минут хиртэй нухалбал толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг бєгєєд амархан нойр хvрч тавтай унтхад тус болдог.
2. Хоёр алгаараа чихээ нухлах: Эрхий хуруугаа чихныхээ дор наалдуулаад хоёр алгаараа хоёр чихээ дээш доош, хойш урагш хvчтэйхэн 1-2 минут хиртэй нухалбал, цусны судасыг тvргэсгэж, сэтгэлийг тайвшруулан чих сонорын мудхаас сэргийлж чаддаг.
3. Хоёр алгаараа нvvрээ илэх: Хоёр гарынхаа алгыг нvvрэндээ наагаад секунд бvр хоёр удаагийн хурдаар алгуурхан бєгєєд хvчтэйхэнээр нvvрийнхээ бvх хэсгийг 1-2 минут хиртэй илбэл, нvvр царайн бvх цусан судсыг чєлєєтэй лугших болгож, унтах нойронд тустай тєдийгvй атираа vрчлээ гархаас ч сэргийлж чаддаг байна.
4. Шилэн хvзvv дал мєрєє нухах: Хоёр алгаараа минут бvр хоёр удаагийн хурдаар хvзvv сээрийнхээ хоёр талаар гол болгоод шилэн хvзvv дал мєрнийхєє булчин махтай хэсгийг 1-2 минут хиртэй хvчтэйхэн нухалбал, ядаргаа дайлагддаг бєгєєд хvзvv сээрийн євчин тусхаас урьдчилан сэргийлж болох юм.
5. Цээж болон нуруугаа илэх: Хоёр алгаараа секунд бvр хоёр удаагийн хурдаар цээжин бие болон нуруугаа нийтэд нь 2-3 минут хиртэй хvчтэйхэн илбэл, зvрхийг сайжруулан, нурууг чийрэгжvvлж дотор эрхтэний цус судасны эргэлтийг нэмэгдvvлдэг.
6. Хоёр хєлєє массажлах: Хоёр гараараа хєлийнхєє дээр талаас доош нь секунд бvр нэг удаа илэх давтамжаар нэг минут илж, дахиад мєн энэ аргаараа нєгєє хєлєє бас нэг минут илнэ, энэ арга нь хоёр хєлний чилээг тайлдаг.
7. Хєлєєрєє хєлєє нухах: Эхлээд баруун хєлийнхєє улаар зvvн хєлийнхєє бvх хэсгийг нухаж, дахиад зvvн хєлийнхєє улаар баруун хєлийнхєє бvх хэсгийг нухана. Дараа нь хоёр хєлийнхєє улын хавсруулж нийт 2-3 минут нухана. Энэ арга нь хоёр хєлний чилээ ядаргааг дайлж, цус судасны эргэлтийг чєлєєтэй болгодог.
8. Хоёр алгаараа хэвлийн хэсгээ илэх: Хоёр алгаа хvйсэн дээрээ тавиад нэг секундэд 1-2 удаагийн хурдаар хэвлийн хэсгээ нийт 2-3 минут хиртэй илэнэ. Энэ арга нь ходоод дэлvvг сайжруулж, шингээлтэд тус болдог байна.
1-7 аргыг хэрэглэхдээ нvдээ аниж, сэтгэлээ нам тайван байлгаж, хэлээ тагнайдаа тулгаж, бvх биеэ гvйцэд сул тависан байдалд хийж, 8-р аргыг босч сууж байж хийж болно. Тус аргыг хэрэглэхдээ хvчтэй хийвэл vр ашиг нь нэн сайн болно.
Бvх илж нухах ажил нийтдээ бараг 12-18 минут vргэлжилнэ, хvч тэнхээ хариж яваа хєгшид настайчууд бол 12 минут хийж, ид чадал нэмэгдэж байгаа єсвєр залуучууд бол 18 минут ч хийж болох юм. Энэ дасгалыг урт хугацаагаар тасралтгvй хийх юм бол бvх биеийн цус судасны эргэлтийг сайжруулж, унтах нойрт тустай болох юм. /Буянтогтох орчуулав/
|