• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-02 16:17:51    
Тvвд vндэстний ард иргэдийн vг хэл, vсэг бичгээ сурч хэрэглэх эрх нь бvрэн баталгаажсан байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын vндэстний хэл бичгийн чухал бvрэлдэхvvн хэсэг болох єнє эртний тvvхтэй тvвд vг хэл, vсэг бичиг нь Тvвдийн Єєртєє Засах Районы нийтийн хэрэглээний vг хэл, vсэг бичиг байсаар ирсэн юм. Тvвдийн Єєртєє Засах Район байгуулагдсанаас нааших 40 шахам жилд Тvвдийн Єєртєє Засах Район нь олон зvйлийн арга хэмжээ авч, Тvвд vндэстний ард иргэдийн vг хэл, vсэг бичгээ сурч хэрэглэх эрхийг нь баталгаажуулсаар ирсэн байна.

    Тvвд энх тайвнаар чєлєєлєгдсєний дараа, ялангуяа 1979 оноос нааш, хууль дvрмийн баталгаа болон олон зvйлийн арга хэмжээний дэмжлэг туслалцаатайгаар тvвд хэл бичгийг сургалт, орчуулга, хэрэглээний vйлс нь Тvвдэд маш их ололт амжилтанд хvрсэн юм. 1988 Тvвд нь єєртєє засах районы хэл бичгийн ажлыг удирдах комиссыг тусгайлан байгуулж, "Тvвд хэл бичгийг сурч хэрэглэх болон хєгжvvлэх тухай тогтоол" , тvvнийг хэрэгжvvлэх тухай нарийн заалтууд залгаагаар нийтэлсэн байна. Тvвд хэл бичгийн тvрэмжлийн тvвшин нь улсын стандарт болон олон улсын стандартаар баталгаажиж, тvвд хэл бичиг нь Хятад улсад олон улсын стандартад хvрсэн, мєн бvх Хятадын мэдээллийн хурдын замд нэвтрэх эрх авсан vндэстний цєєнхийн хамгийн анхны vсэг бичиг болсон юм.

    Тvвдийн Єєртєє Районы орчуулах товчооны дарга Цэваан-банжу танилцуулж хэлэхдээ, Тvвдийн районы хэмжээий нам засгийн байгууллагууд болон хот сяниудад бvр орчуулах ажил эрхлэх байгууллага байгуулан ажиллуулж байгаа бєгєєд орчуулах ажил хийж байгаа хvний тоо нь 1000 шахамд хvрч, жил тутамд 500 сая гаруй vсэгтэй ном зохиол орчуулан гаргаж байна. Орчуулгын ажил нь радио, телевиз, боловсрол, хэвлэл мэдээлэл, хууль зvй зэрэг олон салбарт тун чухал vvрэг гvйцэтгэж байгаа юм гэжээ.

    Хууль зvйн салбарт єєртєє засах районы нам засгийн шат бvрийн байгууллагын гол гол баримт бичгvvдийг бvр тvвд хятад хоёр зvйлийн vсэг бичгээр орчуулан доош буулгадаг байна. Єєртєє засах районы Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын хууль дvрэм, хууль тогтоолыг бvхнийг нь тvвд хятад хоёр зvйлийн vсгээр орчуулж гаргадаг. Єєртєє засах районы шат бvрийн ардын шvvх болон прокурорын газар нь ард иргэдийн тvвдээр бичиж ирvvлсэн захидал, гомдол мэдvvлэг, заргын хэрэг, заалдлага зэргийг хятадаар бичсэнтэй адилхнаар vзэж шийдвэрлэдэг бєгєєд хоёр зvйлийн vсэг бичгээр хариу єгдєг байна.

    Тvвдийн Єєртєє Засах Район нь заавал сурах боловсролын шатанд тvвд хятад хоёр зvйлийн vг хэл, vсэг бичгээр суурь болгосон тvвд хэл болон хятад хэлээр хичээлэх сургалт хийж байна. Єєртєє засах районы сурах бичиг найруулан орчуулах тєв нь бага сургуулиас єндєр зэргийн дунд сургууль хvртлэх 16 тєрлийн 181 зvйлийн хичээлийн тэвтэр, 122 тєрийн лавлагааны бичиг болон сургалтын 16 тєрлийн хєтєлбєрийг найруулан орчуулж дуусгасан бєгєєд бас бага сургуулийн хvvхдэд зориулсан эх оронч хvмvvжлийн 55 тєрлийн ном бичгийг орчуулах ажлыг зохион байгуулж хийсэн юм.

     Шинжлэх ухаан техникийн салбарт єєртєє засах районы шинжлэх ухаан техникийн танхим болон шинжлэх ухаан техникийн нийгэмлэг нь шинжлэх ухаан техникийн эрдэм дэлгэрvvлэхэд зориулан тvвд хэлний 108 тєрлийн ном зохиолыг найруулан хэвлvvлсэн ба уран зохиолын салбар дахь дотоод гадаадын нэрт зохиолуудыг ч тvвд хэлнээ орчуулж хэвлvvлсэн байна. /О.Дарамбазар орчуулав/