• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-02 16:24:27    
Тал нутгийн сайхан хот –шилийн хот

Хятадын Олон Улсын Радио

    Нийтийн тоололын 1743 онд Бийсийн сvмийн нэгдvгээр дvрийн гэгээн Балжилvдэв эрднэ овооны цэцгэн дунд Бийсийн сvмийн суурийг сонгосон байна. тvvнээс хойш Шилийн хот нь угалз хээ алагласан сvрлэг сайхан сvмтэй болсон юм.

    Хасаг тэргэний мєр шиг эртнээс дурайн vргэлжилсэн тал нутгийн тvvхийг сєхєн vзвэл бийсийн сvмийг бараадуулж байгуулсан шилийн хот нь одоо хvн бvхнийи харааг булаасан сайхан хот болон хєгжиж байгаа юм. нар майлас найгаж, цэцэг хуар алагласан шилийн хот нь шилийн голынхоо шуугианыг чагнан баяссаар байгаа юм.

    Шилийн хотынхон зочинсог улсууд юм. тэднэр ийм сайхан гэр оронтойдоо бахархаж байгаа нь илхэн байна. хvндэт зочин ирвэл сvvтэй цайгаараа дайлж, дуу хуураараа баясгадаг юм.

    Угалзлан урсах шилийн голын хєвєєнд хэдий ч уран бvтээлчидийн онгод нь бууж тєрж бvтээгдсэн кино, дуу шvлэг, уран зургийг тоолохын аргагvй юм. Хятадын цорын ганц талын нутгийн байгалийн дархан цаазтай раион—баян шилийн билчээр амьтан ургамалын тєрєл зvйл, уул усныхаа єнгє vзэмж аль ч талаараа хараа булаасан сайхан газар юм сан. ялалт нутгийн эртний бунхан тэнгэрийн одон мэчид шиг монгол улсын тал нутаг хvртэл vргэлжилсэн байдаг юм.

    Шилийн хотоос хойш хорин нэгэн тэрбум дєрвєн зуун сая тоннын улаантуг нvvрсний уурхай жилд сая гаруй тоннын гаргалттай газрын тосны орд, олборлоогvй байгаа алтны орд болон гvйлэс, чихир євс, цагаан мєєг зэрэг нутгийн гаралт нь энэ нутгийн эх баялагийн элбэг баялагийг харуулж байгаа юм.

     Шилийн хотын хэдэн зуун мянган хvн ард єєрийн ажилч хичээнгvй хєдєлмєрєєрєє тєрєл бvvрийн ажил vйлэстээ гарамгай сайн амжилт байгуулсан байна.

     Мянган есєн зуу наян гурван онд шилийн хот нь сяны зэрэглэлийн хот болохыг тєрєєс батлан зєвшєєрсєн юм. тvvнээс хойш шилийн хотынхон хєдєє аж ахуй, зам харилцаа, холбоо, шинжлэх ухаан боловсрол, соёл зэрэг тал бvvрийн ажил vйлэстээ шинэ амжилт тогтоож наймдугаар таван жилийн тєлєвлєгєєний хугацаанд аж vйлдвэр, хєдєє аж ахуй, мал аж ахуйн нийт бvтээгтхvvн нь нэг тэрбум хоёр зуун сая юаньд хvрсэн байлаа.

     Нvд ирмэхийн зуур арван хэдэн жил єнгєрлєє. Мянга есєн зуу ерэн гурван оны гуравдугаар сарын хорин зургааны єдєр шилийн хот нь бvх Хятадын ариун цэвэр хотын агнээнд албан ёсоор орсон юм. шилийн гол сvvлийн хэдэн жилд аялал жуулчлал, бохирдолгvй хvнсний бvтээгтхvvн vйлдвэрлэх, малын бvтээгдхvvнийг нарийн боловсруулох зэрэг тал талын vйлэстээ шилдэг амжилтууд байгуулж байна.