• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-02 16:45:57    
Хятадын Ху наний эдийн засаг хєгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

    Сvvлийн жилvvдэд, Хятад улс эдийн засгийн тvргэн тогтвортой нэмэгдлийг хэвээр байлгахын зэрэгцээ бvх Хятадын эдийн засгийн тэнцвэртэй хєгжлийг анхаарлалдаа авч байна.

    Ху нань муж Хятадын хамгийн урт Хєх мvрнийг тvшиж, ємнє талаараа тэнгисийн эргийн хєгжсэн муж Гуан дvн мужтай залгаж, Хятадын тэнгисийн эргийн зvvн нутаг болон тєв баруун бvсийг холбох зам харилцааны чухал зангилга болох юм. Ху нань мужийн хийлийн дотор 5 тємєр замтай бєгєєд 70 гаруй улсын зэрэглэлийн болон мужийн зэрэглэлийн засмал замтай, vvнээс гадана бас 10 мянган километрын голын тээврийн зам болон хэдэн арван агаарын тээврийн замтай юм. Эдгээр нь бvр Ху нань мужийн эдийн засгийн хєгжилд маш ашигтай нєцєл болсон байна.

    Олон жилийн турш, Ху нань муж ерєєсєє хєдєє аж ахуйн том муж нэртэй байсан юм. GDP-гийн нийт хэмжээ нь Хятадын 30 гаруй мужуудын дотор арван хэдэд орж, аж vйлдвэрийн хэмжээ, бvтээгдэхvvний борлуултын орлого болон цэвэр ашгийн нийт хэмжээ нь хорин хэдэд орж байсан юм. Эдийн засгаа тvргэн хєгжvvлхийн тєлєє Ху нань муж vр тарианы ургацаа тогтвортой байлгахын зэрэгцээ аж vйлдвэржvvлэх, хотжуулахыг тvлхэн ахиулах, эдийн засгийн нэмэгдлийн хэлбэрийг хувьруулах статегийн зорилто дэвшvvлсэн байна.

    Ху нань мужийн дарга ноён Жєv бє хуа танилцуулж хэлэхдээ, Хєдєє аж ахуйн том муж, хvн ам олон муж болсны хувьд эдийн хvчирхэг муж болход аж vйлдвэржилтээр хєдєє аж ахуйн vйлдвэржилтийг тvлхэн ахиулж, хотжилтын ахицыг тvлхэн ахиулах нь зайлашгvй юм гэжээ.

    Ху нань муж аж vйлдвэрээ хєгжvvлэх замд нvvрлэсэн анхны асуудал бол хоцорсон уламжлалт аж vйлдвэрийн байдлыг хэрхэн єєрчлєх явдал болох юм. Ху нань мужийн хэдэн мянган тєрийн ємчийн аж ахуйн нэгжvvдийн дотор хvцэрхэг том дунд аж ахуйн нэгж нь гаравны нэгд ч хvрэхгvй байлаа. Энэ бvтэц нь орчин vеийн аж ахуйн нэгжийн єрсєлдєєнд маш их буурай байдалд байгаа нь ил тод байна. Иймэрхvv байдалд Ху нань муж аж ахуйн нэгжvvдийг нэгдгэхээр дамжуулан шилдгээ нєхвєрлєж, хамтаар хєгжих тєсєл дэвшvvлсэн байна. Ху нань мужийн тєв Чан ша хотод, механиг vйлдвэрийн аж ахуйн нэгжийн Жvн лянь коропораци Пv юань корпорацийг худалдан авсан явдал бол энэ тєслийн дагуу хэрэгжигдсэн юм.

    Пv юань корпораци бол Хятадын механик аж vйлдвэрийн хуучин аж ахуйн нэгж болох юм, vйлдвэрийн хvчин чадал нь маш хvчирхэг боловч техник нь харицангуй хоцорсон байжээ. 2002 онд, тус корпорацийн орлого 800 сая юаньд хvрсэн боловч цэвэр орлого нь хэдхэн сая юань байлаа. Харин Чан ша хотын Жvн лянь корпораци нь vvнтэй эсрэг маш хvчирхэг их судалгааны байгууламжтай бєгєєд 2002 онд, орлого нь 600 сая юаньд хvрч, цэвэр орлого нь 200 сая юаньд хvрсэн байна. Гэвч Жvн лянь корпорацийн бvтээгдэхvvний борлуулалт сайн хэдvй ч vйлдвэрлэх хvчин чадлын хязгарлалаас болж, аж ахуйн нэгжийн хєгжил нь мєнл харш саатад учирсан байна.

    Жvн лянь корпораци болон Пv юань корпораци энэ хоёр аж ахуйн нэгжийн єєр єєрийн давуулаг болон эрэлт хvсэл нь энэ хоёрын нэгдэхд сайн сайхан vндэс суурь болсон байна. Чан ша хотын орлогч дарга ноён Лю шио мин хэлэхдээ, Энэ хоёр аж ахуйн нэгж эх баялагийн талаар єєр єєрийн давуулагтай бєгєєд єєр єєрийн дутагдалтай юм, хоёр аж ахуйн нэгж харилцан нэгдэх нь давуулаг эх баялагаа харилцан нєхвєрлєж, аж ахуйн нэгжийн vр ашгийг нэн дээшлvvлсэн байна гэжээ.

     Энэ хоёр аж ахуйн нэгжийн нэгдсэн явдал бол тухайн vеийн Хятадын механик аж vйлдвэрийн хамгийн том нэгдэл болох юм. Нэгдсний дараа Пv юань корпораци нь Жvн лянь корпорацийн хvчирхэг их техник болон хєрєнгє мєнгєний дэмжлэгийг олсон байна. 2004 онд, цэвэр орлого нь єнгєрсєн 15 жилийн цэвэр орлогийн нийт хэмжээнээс давсан байна. Жvн лянь корпораци нь хvцэрхэг их vйлдвэрлэх хvчин чадалтай болж, 2004 оны борлуултын орлого нь 4 тэрбум 500 сая юаниас давж, хос хосоороо амжилтад хvрсэн байна. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв.\