Ганц хvvхэдтэй хvмvvс, газар нутгаа сахих, євєг дээдсийн vе хойчын залгамж гэж боддог болохоор алган дээрээ тавивал бємбєрмєєр, амандаа хийвэл хайлмаар хайрлан санадаг, хvvхдээ санахгvй хvн гэж vгvй юм, тэгэхэд санаж хайрлахын учир бас их бий, гэрийн эзэн тулгуур болж, нийгэм нийтэд хэрэгцээтэй хvн болгон хvмvvжvvлнэ гэдэг тийм ч хялбар хэрэг биш бэлээ, ганцхан хvvхэд юм гээд хэтэрхий эрх танх гэрийн хаан хэмээн єсгєж болохгvй.
Ганц хvvхдийг єсгєхєд ийм хэдэн талыг анхаарах чухалтай болбов уу гэж бодож байна.
Зєв бурууг мэдvvлэх хvvхдийг мэдээ орохоос эхлэн аль нь зєв, ямар нь буруу гэдгийг хvлцэнгvйгээр хэлж єгєн, томчуулын vгийг хvлээн авах ёстой гэдгийг таниулах хэрэгтэй, томчуул болон бусдын vгийг сонсохгvй хvvхэд том болсны дараа єєрт нь нєлєє болох тєдийгvй, аав ээжд нь зовлон, нийгэм нийтэд харш болж мэднэ.
Yеийн хvvхэдтэй нь тоглуулж сургаах Ганц хvvхэд юм гээд байнга биесээ салгахгvй, айлуудын хvvхдvvдтэй ч тоглуулахгvй байж болохгvй, харин хvvхдэд туслан бусадтай яаж тоглох арга ухааныг зааж єгєх хэрэгтэй. Хvvхэд vеийн хоорондын харилцаа нь сэтгэгvйн хєгжилд юугаар ч орлуулж болшгvй чухал vйлдэлтэй юм.
Хvчир бэрхийг мэдvvлэх Ардын цэцэн vгэнд "эрхийг сурахаар, бэрхийг сур" гэгчээр, єнєєгийн нийгэмд юугаар ч дудахгvй болжээ, гэвч нялх багаасаа хvчир бэрх гэж юу байдыг мэдvvлэх хэрэгтэй, хvvхдийн санаагаар байж болохгvй.
Ажил хєдєлмєрч болохыг сургаах Хvvхдийг дагуулж ажил хєдєлмєрд илvvхэн оролцуулах хэрэгтэй, ганц юм гээд юу бvхнийг аав ээж нь орлож хийгээд байх юм бол хvvхэд бага л хvчир тохиолдвол айж залхах болж, том болсон ч биеээ дааж амьдрахад бэрх болно.
Томчуулаа хvндэлж, ах дvv нараа хайрлахыг мэдvvлэх "Хайр ахдвал хал болно" гэгчээр ихэс дээдсээ хvндэлж, ах дvv нараа хайрлах бол хvн болон хvмvvжигдэхийн ёс билээ, ганц хvvхэд хэтэрхий эрх танх єсдєг болохоор зєвхєн єєрийн биеээ бодоод бусдыг ойшоохгvй тал их байдаг, иймээс эцэг эхчvvл хvvхдийн ихэс дээдсээ хvндлэх ёсыг сайн мэдvvлэх хэрэгтэй байдаг.
Хvvхдийг нэг ч єсгєнє, олон ч єсгєнє гэж хvмvvс хэлдэг, гэтэл ганц хvvхэд тєрvvлсэн ааж ээжийн бодож сэтгэх нь харин єєр байдгыг нуумааргvй байна, ганц хvvхэд уйтдаг болохоор аав ээж нь vрийн ганц хvvхдээ бvр ч дэлхийд мэлхий болгож, тэднийг санаа дураараа явуулж байна. Yнэнийг хэлэхдэ ганц хvvхдийг єсгєхєд шинжлэх ухаанч арга барилаар шинэ цаг vеийн байдалд зохицуулан, ганц хvvхдээ эрvvл чийраг, боловсролтой, мэдлэг чадвартай хvн болгон хvмvvжvvлэх нь аав ээж бологсдын хамгийн их аз жаргал болох юм.
|