• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-03 16:14:38    
Хятадын Олимпийн хороо болон Тайбэйн Олимпийн хороо солилцоо хийв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Тайбэйн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Хятадын Олимпийн хороо болон Хятадын Тайбэйн Олимпийн хороо 7-р сарын 27-нд Тайбэйд хоёр эргийн биеийн тамир спортын солилцоог цаашид тvлхэн ахиулах, Бээжингийн 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулах зэрэг харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо єргєнєєр солилцон байна. Хоёр тал энэ онд спортын арван тєрлєєр солилцоо хийхээр Хятадын Олимпийн хорооны ерєнхийлєгч Лю Пэн болон Хятадын Тайбэйн Олимпийн хорооны ерєнхийлєгч Хуан Дачжєv зєвдєн тохиролцсон юм байна.

    Эдгээр солилцооны арга хэмжээнд. Хятадын Олимпийн хорооны тал: Спортын анагаах ухааны ажилтдыг зохион байгуулж Тайбэй орж танилцан айлчлуулах. Эмэгтэй тамирчдыг зохион байгуулж Тайбэй орж танилцан айлчлуулах. Биеийн тамир спортын ерєний нийгэмлэгийн ажилтдыг зохион байгуулж Тайбэй орж танилцан айлчлуулах. Хятадын Тайбэйн Олимпийн холрооны тал: Тєлєєлєгчид зохион байгуулж, хоёр эргийн Олимпийн хорооны биеийн тамир спортын солилцооны есдэх яриа уулзалтад оролцуулах бєгєєд Хятадын биеийн тамир спортын аравдугаар наадмыг сонирхуулах. Тєлєєлєгчид зохион байгуулж эх газрын єндєрлєг газрын дасгал сургуулийн бааз болон спортын талбай заалтай танилцуулах. Анхан шатны засаг захиргааны ажилтдыг зохион байгуулж эх газарт танилцан айлчлуулах. Дасгалжуулагч болон эрдэм шинжилгээний ажилтдыг зохион байгуулж эх газарт айлчлуулах. Тєлєєлєгчид зохион байгуулж Ляо нин болон Да ляний олон улсын марафон гvйлтэд оролцуулах болно.

    Хоёр эргийн биеийн тамир спортынхон арга туршлагаа солилцож, одоогийн vндсэн дээр ойлголцлого, зєвшилцлєгєє нэмэгдvvлж, солилцооны хvрээ хэмжээгээ єргєжvvлэхийг хvсэж байна.