Зуу шахам жилийн тvvхтэй болж байгаа Лореал корпораци бол єнєєгийн бvх дэлхийн хамгийн том гоо сайхны бvтээгдэхvvний аж ахуйн нэгж болох юм. Тэрээр 8 жилийн ємнє албан ёсоор Хятадын зах зээлд орж ирсэн юм. Хятадад орж ирсэн цаг хугцаа урт биш ч гэсэн Лореалын Хятадад хєгжсэн хурдыг исэх мэт тvргэн гэж зvйрлэж болох юм. Єнєє, Хятадад байгаа Лореал компани нь хєгжєєд Хятадын зах зээл дэх 3-р том гоо сайхны бvтээгдэхvvний vйлдвэрлэгч болсон бєгєєд Хятадын зах зээл дэх жилийн борлуултын хэмжээ нь 3 жил дараалан Лореалын бvх дэлхийн зах зээлийн тэргvvнд орсон байна.
Олон улсын бусад гоо сайхны бvтээгдэхvvний компанитай харицуулвал, ЛореалХятадад нэлээд орой орж ирсэн юм. 1996 онд, Лореал 50 сая ам.доларын хєрєнгє оруулж, Хятадад 100 мянган хавтгай дєрвєлжин метрын vйлдвэр байгуулсан юм. Нэг жилийн дараа нь Хятад дахь салбар компаний тєвєє Шанхайд байгуулсан юм. Лореал эхлэмэгч хотын 100 сая орчим залуу охитуудад зориулан гоо сайхны бvтээгдэхvvнээ vйлдвэрлэж, тэдний худалдан авах хvчин чадлын дагуу, адил бус бvтээгдэхvvнийг Хятадын олон их дэлгvvрvvдэд тусгай лангуу авч худалдаалсан байна.
Лореалын иймэрхvv зах зээлийн байр суурь болон худалдаалах хэлбэр нь Хятадын зах зээлд маш тvргэн амжилтад хvрсэн байна. Yvний тухай Хятад дахь ажил тєрлийг хариуцаж байгаа Хятадын Лореал компаний ерєнхий сайд ноён Паоло Гаспаррини сэтгэл ханглуун байлаа. Тэрээр хэлэхдээ, Бидны бvтээгдэхvvн \марк\ Хятадад хєгжиж байгаа байдал маш сайн, хєгжлийн алас хэтийн тєлєвч маш сайн байна гэж бид vзэж байна. Бидны компаний олон улсад нэртэй бvх маркийн бvтээгдэхvvн бараг бvгд Хятадад орон байраа олсон бєгєєд манай бvх маркийн бvтээгдэхvvнийг Хятадын эд хэрэглэгчид хvлээн авсан байна гэжээ.
Ноён Паологийн хэлсэнчилэн хэдэн жилийн хєгжлєєр дамжин Лореалын гоо сайхны бvтээгдэхvvний борлуулалт нь єнєє Хятадын 500 гаруй хотод тархасан байна.
Лореал Хятадад маш тvргэн хєгжиж байна. 2002 оноос эхлэн Лореалын Хятад дахь борлуулалт нь 50 хувийн хурдаар хєгжсєн байна. 2004 онд, Лореалын Хятад дахь борлуулалт нь 3 тэрбум юаньд хvрч, 2003 оны мєн vеийнхээс 99 хувиар нэмэгдсэн байна. Хятадын Лореал компаний ерєнхий захирал Паоло Гаспарини хэлэхдээ, Борлуултын нэмэгдлийн байдлаас авч vзвэл, Хятад улс Лореалд авч хэлвэл маш чухал байна, 2004 онд, манай борлуултын орлого бараг 3 тэрбум юаньд хvрсэн байна гэжээ.
Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, єнєє Хятадын гоо сайхны бvтээгдэхvvний зах зээлийн цар хэмжээ 5 тэрбум ам.долараар давсан бєгєєд єнєє бас жил бvр бараг 20 хувийн хурдаар хєгжиж байна. Хятадын гоо сайхны зах зээл нь удалгvй трээдvйд Япаныг давж, Азийн хамгийн том зах зээл болж болзошгvй байна гэж ажил мэргэжилийн шинжээчид vзэж байна. Шvрvvн єрсєлдєєнд єєрийн тэргvvлэх байр сууриа баталхын тєлєє Лореал компани тун саяхан 6 сая евроны хєрєнгє оруулаж, Хятадын Шанхай хотноо Лореалын бvх дэлхийн судалгааны тєв байгуулсан байна. Тус тєвийн ерєнхий хянагч ноён Сэнь лэй же хэлэхдээ, Лореал корпораци бvх дэлхийд маш олон судалгааны тєв байгад юм. Хятадад байгуулсан судалгааны тєвєєс гадана бид Нью-Йорк, Парис, Токио-д 14 судалгааны тєвтэй юм, Хятадад анх удаа судалгааны тєв байгуулж байна, иймээс бид энэ судалгааны тєвєєр дамжуулан Хятадын хэрэглэгчид тохирсон бvтээгдэхvvн судлан нээж, хєгжvvлхийг хvсч байна гэжээ./Г. Сайн-Єлзий бэлтгэв/
|