Сvvлийн vе, Хятадын єргєн зээл нарийн гудамж гэсэнгvй "хоёр эрвээхэй " дуу дуулагдаж байдаг. Энэ дууны шvлэг нь гvн сэтгэлэгтэй яруу сайхан байж, хєг айзам нь гайхамшигтай уяхан юм. Хамтдаа сонирхоё. Энэ дуунд хайрт минь, алгуурхан нисээрэй, ємнє чинь єргєєстєй сарнай байж болзошгvй. Хайрт минь, надтай хамт нисээрэй, ой зєлгийг туулж, горхийн усыг сонирхоё. Хайрт минь хамтдаа бvжие, хайрын хаварт шєнє гэж байдаггvй. Бид хоёр дэвэн дэвэн ниснэ, бие биеэсээ салалгvй ниснэ, намрын салхи дуусч, навчис эргэлдсэн vе, чамтай хамт хатсан ч харамсахгvй гэж дуулна.
Сая та бvхэн Пан Лунгийн дуулсан "хоёр эрвээхэй" дууг сонслоо. Пан Лун Хятадын зvvн хойт нутгийн дуучин юм. Єнгєрсєнд тэрээр олон ангит киноны хэдэн дууг дуулсан боловч нэр нєлєє багатай байжээ. 2004 он тэрээр шинэ кинод "хоёр эрвээхэй"-г дуулсан байна. Энэ кино єнєє хvртэл тоглогдоогvй хэдий ч "хоёр эрвээхэй" дуу сая олон интернетийн сvлжээ ашиглагчдад хамгийн таалагдсан сvлжээний дуу болжээ. Пан Лунгийн євєрмєц онцлогтой дуу хоолой нь єргєн олон сонсочдод гvн сэтгэгдэл vлдээсн байна. 2005 он, Пан Лун "хоёр эрвээхэй " дуу гvйлгээ сайтайг дохиож, ижил нэрт шилдэг дууны цомгоо тараасан бєгєєд тvvний дотрох нєгєє нэг гол дуу "зvvн хойт нутаг мань" vндэстэн орон нутгийн онцлогтой хєг айзмаар эх нутагтаа хязгааргvй хайртай байгаа Пан Лунгийн сэтглэгийг илэрхийлсэн байна. Хамтдаа сонирхоё.
Жао Вэй бол Хятадын олон тvмэнд гvн таалагдсан нэрт од юм. Сонсогчид мань "хунь жу гэ гэ" дэх Шаояньзигийн дvрийг андахгvй сайн мэдэж байгаа байх да. Сvvлийн vе тэрээр гувар дах CD "хийсээрэй"-г тараасан байна. Кино урлагийн салбард зохих амжилттай болсоны дараа Жао Вэй дуучны замналыг туршиж, ємнє хойно хоёр CD гаргасан боловч гэнэхэн байна гэж шvvмжлэгдсэн байна. Тэрээр Жин Вэй компанид нэгдэн орсоны дараа цоо шинэ CD "хийсээрэй"-г бэлтгэн найруулж, дуу хоолой нь тунгалаг сайхан бєгєєд гvн сэтглэг шингээж, тvvний тухай хvмvvсийн єнгєрсєний сэтгэгдэлийг туйлбартай єєрчилсєн байна. Одоо хамтдаа Жао Вэйгийн шинэ CD дэх гол дуу "аажмаар" гэдгийг сонирхоё.
Єнгєрсєний бямба гаригийн дуу хєгжмийн нэвтрvvлэгээр та бvхэнд "и рэнь зи зао" , тухайлбал "и хvний хийсэн" гэдэг хамтлагийг танилцуулж байсан юм. Хятадын баруун ємнєд нутгийн Да Лян Шан уулны и vндэстний 3 залуугаар бvрэлдсэн уг хамтлагийн дуулах хэв намба нь vндэстний онцлогоор товойм байдаг. Тэд ардын дууг рок хєгжимтєй уялдуулсан єрнє дахины загварыг ашиглаж, єєрийн хєгжмєє цагийн урасгалыг дагасан орчин vеийн онцлогтой болгосон байна. "и рэнь зи зао 3" нь 2000 оноос нааш тэдний гаргасан 3 дах CD болно. Энэ CD дэх "ээж" дууны шvлэг нь эгэл борогжуун, уянга сэтгэлээр бялхам юм. Ээж, хайрт ээж минь, vр чинь таныг зовоолоо. Та минь анхны нулимсыг арчиж, нисэхийг зааж єглєє. Та бол маний сэтгэл дэх vvрдийн бамбар, харанхуй шєнєд зvгийг алдуулахгvй байх болно гэж дуулна. Хамтдаа сонирхоё.
Хєтєлбєрийнхєє эцэст бид Тиань Жэньгийн дуулсан "нэгэн сэтгэлээр" дууг сонирхоё. Тэрээр Хятадын дууны тавцан дах хамгийн нэр нєлєєтєй эмэгтэй дуучны нэг юм.
|