Хятадын гадаадтай соёлын талын харилцаа єргєнєєр єрнєж, баялаг vр дvнтэй болсон. Шиньжянгийн уйгурын єєртєє засах районы гадаад соёлын талын солилцоо нь голцуу гадаадад болон Сянган, Ао мэнь, Тайвань районд харилцан урлагийн хамтлаг томилон айлчлуулах. Харилцан кино, уран зураг, гэрэл зураг, тvvхийн дурсгалд зvйслийн vзэсгэлэн ажиллуулах. Гадаадын хєрєнгє, техникийг оруулан тvvхийн дурсгалт зvйлс, археологийн судалгаа хамтаар хийх. Гадаадын хандивыг хvлээн авч тvvх соёлын хамгаалалттай газрыг засан сайжруулах. Соёл урлаг, тvvх дурсгалын зvйлс зэргээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийж, онол эрдэм шинжилгээний талаар солилцоо хийх багтаж байна.
Мянга есєн зуун тавиад оноос хойш Шиньжянгийн дуу бvжгийн чуулга, Шиньжянгийн мукам урлагийн хамтлаг, Шиньжянгийн циркийн хамтлаг, Шиньжянгийн дуурийн хамтлаг, Шиньжянгийн цэргийн дойргийн урлагийн хамтлаг, Илийн Хазакийн єєртєє засах чжєvгийн дуу бvжгийн хамтлаг, кашкар районы дуу бvжгийн хамтлаг, Баянголын монгол єєртєє засах чжєvгийн дуу бvжгийн хамтлаг, Борталын монгол єєртєє засах чжєvгийн дуу бvжгийн хамтлаг, Урумч хотын урлагийн театр, алтай районы дуу бvжгийн хамтлагууд урьд хожид Ази, Африк, Латин америк, Европын хэдэн арван орон болон Сянган, Ао мэнь, Тайвань районаар айлчлан тоглосон. Хуучин зєвлєлт холбоот улс, Энэтхэг, Румын, Турк, Австрали, Япон, БНСУ, Иран, Хазакстан, Киргиз, Тvкманстан, Азербайжан, Белорус, Швейцар зэрэг орнуудын урлагийн хамтлагууд Шиньжянд ирж айлчлан тоглосон.
1956 онд уйгур vндэстний дуучин Пайша. И-ша Польшийн Варшавын дэлхийн залуучууд оюутдын долдугаар их наадамд "эрх чєлєєгєє олсон цаг vе" дуугаараа мєнгєн медаль авсан байна.
1959 оны 11-р сард уйгур vндэстний бvжигчин Айдула Австрийн Венагийн дэлхийн залуучууд оюутадын наймдугаар их наадамд "усан узэм тvvгч бvсгvй" гэдэг бvжгээрээ алтан медаль хvртжээ.
1984 онд уйгур vндэстний дуучин Дилбайр Финляндын Хельсинкид болсон олон улсын дуулаачдын тэмцээнд оролцоод хоёрдугаар байранд шалгарсан.
1997 оны 7-р сард уйгур vндэстний бvжигчин Дvршнаи.Ибрайнжан Кубын Гаванад болсон дэлхийн залуучууд оюутдын 14-р их наадамд оролцоод "шалгарсан уран бvтээлчийн хамгийн дээд шагнал" алтан шагналаар энгэрээ мялаалгажээ. Уйгур vндэстний дуучин Аитурсан мєн энэ наадамд оролцоод "шалгарсан уран бvтээлчийн хамгийн дээд шагнал" алтан шагнал авсан байна.
1997 оны 9-р сард Уйгур vндэстний бvжигчин Дилинар. Авдvл Японы Осокад зохиогдсон "торгоны зам олон улсын урлагийн наадамд" оролцоод "хамгийн дээд урлагийн тоглон vзvvлэх шагнал" алтан шагнал хvртжээ.
Турк, Пакистан, Узбекстан, урьд хожид Шиньжянгийн Уйгурын єєртєє засах районд "киноны долоо хоног" ажиллуулсан. Шиньжянгийнхэн ч Узбекстанд "киноны долоо хоног" ажиллуулсан. Шиньжянгийн Хаз. Аймайт, Келим. Насайрдин, Гvн Жяньшинь, Аман. Мухан, Ма Чюнь-и нарын зэрэг зураачид Япон, Австрали, Хазакстан, Киргиз, Турк, Франц, Италь, Габон зэрэг орнуудад гар зургийн vзэсгэлэн ажиллуулжээ. Израйлийн "єнєєдрйн Израйлийн гэрэл зургийн vзэсгэлэн", Японы "хvн болон эх байгаль гэрэл зургийн vзэсгэлэн" Шиньжянгийн уйгурын єєртєє засах районд ажиллуулжээ.
Японы анд нєхєр Кужима яситака100 сая иен хандивлаж, Шиньжянгийн Бай сяний мянган улаан бурхдын агуйг хамгаалах тєсєлд , 1 сая юань хандивлаж, Хотэн районы тvvхийн дурсгалт зvйлсийг хамгаалахад тусалжээ.
1999 оноос "Кужима яситака-гийн Шиньжянгийн соёлын ажил vйлсийн шилдэг шагнал, тvvхийн дурсгалт зvйлсийн ажил vйлсийн шилдэг шагнал" гаргаж, жил бvр шилдэг хорин хvн нэгбvрд 5 мянган юань шагнана.
ЮНЕСКУ болон Японы засгийн газрын хандивласан 1 сая ам долларыг Турпаны Ёргул голын эртний хотыг хамгаалах тєсєлд хэрэглэжээ. Хятад Япон хамтран Ни-я-гийн бууцын археологийн судлал, Хятад Франц хамтран Киряа голын сав газраар археологийн судлал, Хятад Япон хамтран Ёргул голын эртний хотын Гєvши-гийн булшинд археологийн судлал хийгээд тvvхийн олон дурсгалт зvйлсийг олборложээ.
1994 оны "Кумаражива болон Хятадын vндэстний соёл, Кумаражива-гийн мэндэлсний 1650 жилийн ойг тэмдэглэх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал", 1998 оны "баруун нутгийн эртний соёл"—Тан улсын нийслэл Ши-ань хотыг хамгаалах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Шиньжянгийн Бай сяны мянган улаан бурхдын агуйд болжээ. Хятадын Шиньжянгийн тvvхийн дурсгалт зvйлсээр олсон амжилт болон эрдэмтэн мэргэдийн эрдэм шинжилгээний тvвшин нь хуралд оролцсон гадаадын мэргэжилтэд гvн сэтгэгдэл тєрvvлж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан байна.
|