Ханз vсэг бол дэлхийд хэрэглэгдсэн он жилээрээ хамгийн урт, хэрэглэж байгаа цар хэмжээгээр хамгийн єргєн, мєн хэрэглэж байгаа хvний тоо нь хамгийн олон болох vсэг бичгийн нэг нь юм. Ханз vсэг бий болж хэрэглэгдсэн явдал нь хятадын соёлын хєгжлийг ахиулсан тєдийгvй, бас дэлхийн соёлын хєгжилд алс хэтийн гvн vр нєлєє vзvvлсэн юм.
Археологичид Бань пєгийн буурь зэрэг єнєєгєєс бараг 6000 жилийн ємнє оршиж байсан хятадын эртний соёл иргэншлийн буурь туйриудаас 50 гаруй зvйлийн зураасан тэмдэг илрvvлсэн байна. Тэдгээрийн зураас бичлэг нь дэрий тэгш эрэмбэ дараатай бєгєєд зохих жам ёстой байж, дєхємхєн vсэг бичгийн онцолгийг бvрдvvлсэн болохоор эрдэмтэн судлаачид тvvнийг ханз vсгийн эх vvсвэр гэж vзсэн байна.
Ханз vсэг нь манай тооллын ємнєх 16-р зууны vеийн Шан улсын vед дvрэмжиж бий болсон байжээ. Шан улсын эхний vеэр хятадын соёл иргэншил хєгжиж нэлээд єндєр тvвшинд хvрсэн байлаа. Ясан дээр тэмдэглэгдсэн бичиг бий болсон явдал бол даруй тvvний нэгэн гол илрэл болох юм.
Ясан дээр тэмдэглэгдсэн бичиг гэж яст мэлхийн хуяган дээр юм уу амьтан араатны ясан дээр сийлсэн єнє эртний бичээсийг хэлж байгаа юм. Шан улсын vед хаан нь ямарваа ажлыг гvйцэтгэхээсээ ємнє бvр тєлєг vзvvлдэг байжээ. Тэр vед яст мэлхийн хуягийг тєлєг vзэхэд хэрэглэж байв.
Яст мэлхийн хуягийг бичиг vсэг бичих юм уу тєлєг vзэхэд хэрэглэхээсээ ємнє, мах шєрмєсийг нь арилгаж єє сэвийг нь дарж хавтгайлсныхаа дараа, иртэй зэвсгийн зvйлээр дээр нь эрэмбэ дараатайгаар тэмдэг зураас гаргадаг байна. Тєлєг vзvvлэгч хvн юм уу эсгvvл тєлєг vзэгч бєє удган нь єєрийн нэр, тєлєг vзсэн єдєр, асуух асуултаа уг ясан дээрээ сийлээд, тvvнийгээ галд шардаг байна. Галд тvлэгдсэн нєгєє ясан дээр гарсан ан цавыг "бэлэг тэмдэг" гэж vзэдэг байна. Бєє удган нь эдгээр ан цавын гарсан зvг чиглэлийг сайтар шинжлэн мэргэлж тєлгийн дvнгийг гаргадаг бєгєєд тєлєг онсон эсгийг ч ясан дээр тэмдгэлдэг байсан ажээ. Тэгээд тvvнийгээ тєрийн албаны архивд оруулж хадгалдаг байлаа.
Архелогичдын илрvvлсэн ясан бичиг нь 160 мянга гаруй ширхэгт хvрсэн байна. Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, эдгээр ясан дээрх янз бvрийн vсэг бичиг нь 4000 гаруй байж, тvvний доторхи 3000 гаруйг нь эрдэмтэн нар судлаад 1000 гаруй vсгийнх нь тайлбарлалтад санал нэгдсэн боловч бусдыг нь тайлбарлаж чадаагvй юм уу санал нийлээгvй байгаа юм байна. Хэдий ийм боловч энэ 1000 гаруй vсгээр дамжуулж хvмvvс Шан улсын vеийн улс тєр, эдийн засаг, соёл зэрэг тал талын байдлыг их тєлєв ойлгож чадсан байна.
Ясан бичиг нь боловсронгуй тогтолцоотой vсэг бичиг байсан учраас хожмын ханз vсгийн хєгжилд vндэс суурь тавиж єгсєн байна. Тvvнээс хойш ханз vсэг нь бас гуулин дээр сийлсэн бичиг, нарийн тулгууран (гор) бичиг, завсрын бичиг, хичээнгvй бичиг зэрэг олон хэлбэрийн хєгжлийн явцыг єнгєрvvлсэн бєгєєд єнєє ч хэрэглэгдсээр байна.
Ханз vсгийн єєрчлєгдєж хєгжсєн явц бол ханз vсгийн хэлбэр дvрс аажмаар дvрэмжиж тогтворжсон vйл явц мєн. Гор vсэг нь vсгийн зуралгын тоог тогтоосон. Завсрын vсэг нь бичилгийн шинэ тигийг тогтоож, ханз vсгийг дєрвєлжин хэлбэртэй болгосон ба Хичээнгvй vсэг бий болсноос хойш ханз vсгийн хэлбэр дvрс нь цаашид тогтворжиж, хєндлєн, босоо, урагшилга, цэг, гох, сvvл, нуглаа зэрэг зураас бичлэг vндсэндээ тогтвортой болсноор vсгvvдийн зураасаны тоо болон бичих дараалал ч хэвшин журамжсан байна. Мєр дараалан бичихэд эмх цэгцтэй байлгахын тєлєє vсгийн дvрс болон зураасны урт богиныг дєрвєлжин хvрээнд хязгаарлаж, зураасны байрлалыг ч тэнцvvртэй байлгахыг хичээдэг болсон билээ. Ерєнхийд нь авч хэлбэл, хичээнгvй vсэг нь бий болсноос хойш ханз vсэг дєрвєлжин дvрстэй болон тогтворжиж улмаар 1000 гаруй жилийн турш ханз vсгийн баримжаа бичлэг болсоор ирсэн юм.
Ханз vсэг бол дvрсэт vсгээр vндэс суурь болгож, холбоо vгээр гол болгосон утга ялгадаг vсгийн тогтолцоо юм. Тэр нь 10 мянга орчим vсэгтэй бєгєєд єдєр тутмын хэрэглээнд 3000 орчим нь л хэрэглэгддэг байна. ханз vсэг бий болсноос хойш эргэн тойрны орнуудад нєлєє тусгалаа єгсєн билээ. Япон, Въетнам, Солонгосын vсэг бичиг нь бvр ханз vсэгт тулгуурлан зохиогдсон юм.
|