• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-04 15:39:29    
Хvvхэн нуур

Хятадын Олон Улсын Радио

    Эртний тvvхтэй хот Долонуурын хойт хэсэгт байдаг хvvхэн нуур нь эх орны маань vй тvмэн нуур бvрдийн дунд єчvvхэн бvрд тєдийн боловч Хятады умард нутагт ялангуяа Шилийн голын тал нутгийн хувьд хvvхэн нуур бол хараа булаасан гэрэлт сувд юм.

    Хvvхэн нуур гэдэг нэрийн тухай нэгэн сайхан домог байдаг. эрт урид цагт нэгэн vзэсгэлэн гоо цайлган цагаан сэтгэлтэй монгол хvvхэн байж гэнээ. Тэр vнэнч хайрынхаа тєлєє эрхтэн янбатанд сvрдэхгvйгээр баяд ноёдын албаар тулгасан ураг хуримыг эсэргvvцэн энэ нууранд унаж vхсэн гэдэг юм. тvvнээс хойш хvvхэн нуурыг хvмvvс vнэнч хайрын бэлэгдэл болгон шvтэн биширсээр ирсэн байна. хvvхэн нуурын тухай энэ домог уламжлал яриа олон байдаг. домог vнэн хоёр зєрєєтэй байдаг боловч хvvхэн нуурын сайхан vзэмж, vнэхээр vзэсгэлэн гоо хvvхэн шиг хvмvvсийн хайрыг булааж байдаг юм.

    Бид намын vеэр хvvхэн нуурт зугаацсан юм. нуурын хєвєєнєє зогсоод хараа билчээхэд нуурын цэнхэр давалгаан ар татан мэлмэрч тунгалаг толь мэт хєх тэнгэр хєвєн vvл жич нарны долоон єнгийг тольдон гайхалтай сайхан туяа цацруулж байлаа. нуурыг уул хайрхад хvрээлж, зvvн хойт талд нь ой шугуй ягцран урагасан хєвєє vргэлжилж, баруун ємнєд талд нь алтан шаргал элсэн довцогууд харагдаж нэгэн жижигхэн арал нуурын дунд байж, арал дээр цагаан хус салхины аясаар салаа намаагаа шаргиулан найгаж, загас жараахай нууд сvлжилдэн давхилдаж байлаа. нутгийн хvмvvсийн хэлэхээр хvvхэн нууранд мєргє загас, хэлтэг загас, цолбот загас зэрэг маш олон тєрлийн загас байдаг юм байна.

    Хvvхэн нуур дотоод гадаад хоёр хэсгээр бvрддэг юм байна. дундах нарийхан зєргєєр нь алхаж явхад толгой дээр нар халхалах нарс майластай, доороо гvн цэнхэр нуурын устай ял л бартаа шинжилж яваа мэт санагддаг юм. нуурын хєвєєний цагаан хусны vндэс нь шавар балчиг дунд байж бие нь нуурын дээр ганхан байдаг юм байна. нуурын захад хvрээд шаргал элсэн довцгоор ороод алсын зvг хараа билчээвэл vvлэд шургам ой шугуй, улаан шар ногоон гурван єнгийн навчис солонгорон харагдаж эх байгалийн агуу ихэд єєрийн эрэхгvй шагшин магтхад хvргэнэ. Нуурын баруун талд зэрлэг жимис ургасан модод улаан ягаан нь ялгарч жимис нь шvvдэр шиг бємбєгнєж байлаа.

    Хvмvvс хvvхэн хуурыг их сони нуур гэж ярьж байсныг санаж байна. энэ нуур vнэхээр євєрмєц газрын байц болон байгалийн єнгє vзэмжээрээ хvмvvсийг бишрvvлсэн тєдий л юм. удахгvй ирээдvйд хvvхэн нуурыг маань нэн олон хvн мэдэх болж тvvний сайхан алдар хол ойртоо цууиатах нь дамжиггvй гэж би дотроо бодож явлаа.