• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-04 15:47:39    
Амь насны зангилаа хижээл насны vе

Хятадын Олон Улсын Радио

    Хvн хижээлшээд ирхээр, амь насны байдал нь зангилаагын цаг vедээ ордог байна. Ийм байдалд эрvvл чийрэг байлаа ч гэсэн ямарваа євчин эмгэгээс урьдчилан сэргийлж, сэтгэл санааны зовж бухимдсан бадалтай болбол нэн даруй сэтгэлийн тэнхээ сэлбэн зохицуулж, євчин эмгэгт нэрвэгдсэн байдал илэрвэл бушуухан эмчлvvлэх ийм гурван тєрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжvvлэх хэрэгтэй юм.

    Нэгдvгээр тєрлийн урьдчилан сэргийлэх арга: Єєрийнхєє эрvvл мэндийг сайжруулах сайн сайхан зан дадгалтай болох хэрэгтэй. Сайн сайхан амьдарлын зан дадгал болон эрvvл мэнд, соёлч боловсон, шинжлэх ухаанчаар аж тєрєх арга маягийг багцлаад хэлбэл ийм таван талаар ярьж болмоор байна. Тухайлбал:

    Нэгд, Сэтгэл зvйн тэнцвэрээ хадгалах: Дотоод сэтгэлээ хэзээд тэнцвэртэй, сэтгэл хангалуун байж, идэвхтэй, єєдрєг, баяртай амьдрах урам сэтгэлгээ хэвээр байлгахын зэрэгцээ, биеэ сайхан авч явж чадах чадвартай байх хэрэгтэй.

    Хоёрт, Зvй зохистой шим тэжээл эер єегтєй хvнсний зvйл идэж байх: Гурван удаагийн хоолоо тогтсон цагтаа идэж, єглєє сайныг идэх, vдэд чадтал идэх, оройдоо бага идэх зарчмыг баримталж, янз бvрийн шим тэжээлтэй юм идэж, чанар сайтай уураг, кальц болон тєрєл бvрийн амин дэмийг зохих хэмжээгээр нєхвєрлєж, амьтаны гаралтай єєх тос болон давс ихтэй зvйлийг их идэхгvй байхийг анхаарах хэрэгтэй.

    Гуравт, Гvйцэд унтаж байх хэрэгтэй:

    Зохистой ажиллаж амарч, аятайхан амарч, гvйцэд унтаж байх сайн сайхан заншилтай болох хэрэгтэй, шєнєжин суухгvй байж, єдєр хоногийн 7-8 цаг унтаж байхаа батлаж, vддээ хагас цаг унтаж байвал сайн байдаг.
Дєрєвт, Зохих хэмжээнд хєдєлгєєн хийж байх хэрэгтэй: Хэр чадлынхаа хэмжээнд биеийн тамирийн дасгал хийхийг баримталж, ялангуяа хvчилтєрєгч их зарцуулдаг хєдєлгєєнд оролцож байх хэрэгтэй, тухайлбал, хурдан алхах, алгуурхан гvйх, бие бялдарын дасгал хийх, усанд сэлэх, унадаг дугуй унах зэрэг болно.

    Тавд, Тамхи татхыг цээрлэж архи уухийг хязгаарлах хэрэгтэй: Тамхины хор нь их ашиг нь бага болохоор эдлэхийг цээрэлбэл зохино, архи ч хvний биед дєдий л их тустай зvйл биш болохоор эрхбиш зvй зохистой эдлэж хэрэглэх хэрэгтэй юм.

    Хоёрдугаар тєрєлийн урьдчилан сэргийлэх арга: Биеэ зvй зохистой авч явахын дагуу тогтсон хугацаанд биеийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Бие махбод, оюун санаа, хєл тавьсан нийгэм хоорондын зохицол алдагдан тєрєл бvрийн зvй бус байдал гарах уе, тэвцээртэй байж єєрийгєє ийм байдалд зохицуулж сурах хэрэгтэй. Євчин эмгэгийн хувьд бол нэн даруй илрvvлж, нэн даруй оношлуулж, нэн даруй эмчлvvлэх хэрэгтэй, бас тогтсон хугацаанд биеийн шинжилгээ хийлгэж, євчний байдал ужигшиж хvндэрхээс зайласхийх хэрэгтэй.
Гуравдугаар тєрлийн урьдчилан сэргийлэх арга: Хєнгєн шархтсан ч даруйхан арга хэмжээ авч, євчинд нэрвэгдвэл нэн даруй эмчлvvлж байх хэрэгтэй. Євчинтэй байтлаа юу ч болоогvй юм шиг суугаад байж болохгvй, заавал жинхэнэ сайн эмнэлэгт хандаж бушуухан эмчлvvлэх хэрэгтэй, ингэмээнжин сая эрvvл мэндийн их хохиролд учирах буюу авархын аргагvй болох байдлаас зайласхийж чадна.

    Энэ материалыг Чэн дv хотын 8-р ардын эмнэлгийн их эмч Нинь Вэйся хангасан байна. /Буянтогтох орчуулав/