
Бээжинд болж багаа Солонгосын хойгийн цємийн асуудлаарх зургаан талын дєрєвдєх хэлэлцээ 4-ны єдєр аравдах єдрєє vргэлжилж, мєн єдрийн хэлэлцээ нь мєн Хятадын талын дэвшvvлсэн хамтын баримт бичгийн тєслєєр хоёр талын зєвшилцэл жич тэргvvн нарын хурал хийсэн байна. 4-ны оройн байдлаар талууд мєн л санал нэгдэж чадаагvй байна. Хятадын талын тєлєєлєгчдийн тєлєєлєгч Чинь Ган 4-ны орой сэтгvvлчтэй уулзахдаа, зургаан талын хэлэлцээ шувтрах шатандаа орсон, хамтын баримт бичиг бvрэлдvvлж чадах эсэх нь хэлэлцээний амжилттай болсон эсэхийн бэлэг тэмдэг биш юм гэжээ.
Хамтын баримт бичиг тохирхын тєлєє талууд 4-ны єдєр мєн л эцэсийн хvчин чармайлт гаргасныг тєлєв байдлууд харуулж байна. Хятадын тєлєєлєгчид мєн 4-ны єдєр бусад таван талтай тус тус уулзаж, санал авсан байна. БНАСАУ болон БНСУ хоёр талын уулзалт хийсэний дараа БНСУ, БНАСАУ бас АНУ-тай гурван талын зєвшилцэл хийсэн байна. Америкийн тєлєєлєгчдийн тэргvvн Хилл хэлэхдээ: талууд хамтын баримт бичгийн зарим зарчмын талаар мєн л санал зєрєлдєєнтэй байна, гэвч зарчмыг тодорхойлох явдал бол чухал юм гэжээ. Дараачын алхамын ажлыг єрнvvлэхийн тєлєє энэ ээлжийн хэлэлцээгээр зарчмын асуудлаар хэлэлцээр тохиролцохыг Америкийн засгийн газар маш хvсч байна гэж тэрээр илэрхийлсэн байна.
Саяхан " албан ажил амжуулахаар эх орондоо буцсан" Оросын тєлєєлєгчдийн тэргvvн Алехсандер Алехеиевч мєн 4-ны єдєр Бээжинд буцан ирж, энэ ээлжийн хэлэлцээнд vргэлжлэн оролцож байна. Тэрээр онгоцны буудалд буусаны дараа, хэлэлцээг амжилтад хvрvvлэхийн тєлєє Оросын тал хамгийн их хvчин чармайлт гаргана гэж хэлсэн байна. БНСУ-ын тєлєєлєгчдийн тэргvvн Сон Минсооны танилцуулсанаас vзвэл, БНСУ-ын БНАСАУ болон АНУ-ын хооронд хийсэн гурван талын зєвшилцэлд БНАСАУ-ын тал Хятадын талын дэвшvvлсэн хамтын баримт бичгийн дєрєвдєх тєслийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн юм байна.
Эх сурвалжын мэдээнээс vзвэл, БНАСАУ болон АНУ мєн л хамтын баримт бичгийн тєсєл дэх " цємийг орхих" асуудлын тухай хэллэг нь санал зєрєлдєєнтэй байна. " Цємийн зэвсгийг орхих" цар хvрээг " цємийн зэвсэг болон цємийн зэвсэг хєгжvvлэх тєлєвлєгєєн"д хязгаарлахаар БНАСАУ тэмцэж байхад АНУ нь " одоогийн бvх цємийн зэвсэг болон цємийн тєлєвлєгєєгєє" орхих явдлыг энэ хvрээнд багтаах хэрэгтэй гэж тэмцэж байна.
Хятадын тєлєєлєгчдийн тєлєєлєгч Чинь Ган 4-ны орой Хятадын болон гадаадын сэтгvvлчидтэй уулзсан байна. Тэрээр хэлэхдээ: хамтын баримт бичигтэй байх эсэх нь хэлэлцээ амжилтад хvрсэн эсэхийн бэлэг тэмдэг биш юм. Солонгосын хойгийг цємийн зэвсэггvй болгох зорилт бол маш урт зам мєн, зургаан талын хэлэлцээний тус бие нь даруй vйл явц мєн, талууд уйгагvй чармайх хэрэгтэй байна гэжээ. Хэлэлцээнд хагарал гарсан гэж байгааг тэрээр vгvйсгэсэн байна.
Чинь Ганы танилцуулсанаас vзвэл, хэлэлцээ арав хоног явагдсан хугацаанд тєлєєлєгчид хоорондоо 72 удаа уулзалт хэлэлээ хийсэн байна. Талууд зєвшилцлээр дамжин ойлголцлогоо нэмэгдvvлэн, мєн холбогдох асуудлаар санал бодлоо солилцсон байна. Нийтлэг ойлголт тасраагvй нэмэгдэж, санал зєрєлдєєн тасраагvй тєвлєрсєн. Одоо хэлэлцээ алхам алхамаар урагшилж, цємийн зэвсэггvй болгох зорилт єєд тасраагvй урагшилж байна гэжээ.
Онцлон дурдууштай нь, Хятадын тал энэ ээлжийн хэлэлцээг ахицтай болгохын тєлєє маш их ажил хийсэн байна. (Пэрлаймаа орчуулж Баясгалан, Цэцэн нар хянав)
|