• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-05 16:24:25    
Хятадын эртний дєрвєн том сонгодог зохиол

Хятадын Олон Улсын Радио

    14-р зуунаас ємнєх хятадын утга зохиолд шvлэг дуулал, найруулал, єгvvллэг гол болж байжээ. 14-р зууны сvvлчийн vеэс эхэлж, тууж, роман бий болсон байна.

    "Гурван улсын vлгэр" бол хятадын анхны олон бvлэгт роман болох бєгєєд хятадын хамгийн их тєлєєлєх чанартай тvvхэн роман байгаа юм. Тvvний зохиогч Лvє гуань чжvн манай тооллын 1330 оноос 1400 оны хооронд амьдарч байжээ. Тvvний амьдрал ахуйн талаар хожмын хvмvvс тєдийлєн мэддэггvй билээ.

    "Гурван улсын vлгэр" нь манай тооллын 184 оноос 280 онууд дахь хятадын тvvхээр сэдэвлэсэн байгаа юм. Тухайн vед хятад оронд Вэй, Шv, Y гэх гурван улс оршиж байсан бєгєєд энэ гурван улс бусдаа хавсарган нэгтгэж авахын тєлєє тасрараагvй харилцан дайдаж байжээ. Зохиогч уг зохиолоо бичихдээ ардын домог vлгэр болон ардын уран бvтээлчдийн зохиол бvтээлд vндэслэн тvvхэн материалыг єргєнєєр ашиглаж, гурван улсын хооронд болж байсан цэрэг дайн, улс тєр, гадаад харилцааны vйл хэргvvдийг амьдлаг сайхан дvрслэн бичсэн юм. Голцуу цэрэг дайны vйл явдлыг дvрслэн бичсэн "Гурван улсын vлгэр" хэмээх энэ роман дахь цэрэг дайны талаарх цэцэн мэргэн арга ухаан нь хvмvvсийн анхаарлыг хамгийн их татсаар ирсэн билээ. Уг романд Вэй улсын хаан Цао цао, Y улсын хаан Сvнь цюань, Шv улсын цэргийн багш Чжv гэ лян нарын зэрэг олон хvний дvрийг амжилттай бvтээсэн байдаг. Ялангуяа Чжv гэ лянгийг ухаан билгийн бvрэлбаагаар дvрслэн бичиж, одон орон, газар зvйн ухаанд нэвтэрхий бєгєєд аливаа хэргийг зєнгєж мэддэг, хандсан зvгт дайсангvй байдгаар дvрслэн бичсэн байна. "Усан онгоцонд євсєн хvн тээж Цао цаогаас сум зээлсэн", "Хотоо эзгvй орхиж дайсныг хуурсан" зэрэг тvvний хэрэглэж байсан цэрэг дайны арга ухаан нь хожмын хvмvvсийн амьдрахын ухаан болон худалдаа наймайны ухааны "эрдэнийн сан" дахь эрхэм зvйл болсон байдаг билээ.

    14-р зууны сvvлчийн хагаст Ши най аний (1296) зохиосон "Хvйтэн уулын бичиг" гэдэг олон бvлэгт роман бол хятадын Сvн улсын vеийн тариачдын бослогоос сэдэвлэн бичсэн том зохиол юм. Уг романы гол баатар нь Сvн цзя тэргvvтэй босогчдын 108 баатар болно. Тэд улс тєр, эдийн засгийн шалтгааны улмаас юм уу чин журмын vvднээс "Лян шань" уул хэмээх газарт хуран цугларч, ховдог шунахай баяд авилгач ноёдыг залхаан цээрлvvлж, эгэл жирийн ядуу зvдvv ард иргэдийг тэтгэн тусалж, засгийн газрын харгис засаглалын эсрэг босч тэмцгсэн байв. Иймээс бослогын цэргийг "Лян шань уулны сайн эрчvvд" гэцгээдэг байжээ. Уг романыг мэндлэхээс ємнє, Лян шань уулны тухай vлгэр домог нь ардын дунд єргєнєєр уламжлагдан дэлгэрч, vvнтэй холбоотой ший жvжгийн зохиол бvтээл ч олноор тєрж гарсан байлаа. Хожим нь Ши най ань тэдгээрийг эмхтгэн олон бvлэгт роман болгож бичсэн ажээ. Уг романд 10-р зуунаас 13-р зууныг хvртлэх он жилvvд дэхь хятадын Сvн лусын vеийн улс тєр, соёл, хот гудамж, зан заншил, нийгмийн байдал тєрхийг харуулсан бєгєєд хvний дvрийг бvтээсэн талаараа ч маш их амжилтад хvрсэн байна.

    "Тансаг ламын баруун газраас ном залсан vлгэр" хэмээх роман бол мєн ч хятадын утга зохиолын тvvхэнд євєрмєц байр суурь эзэлдэг том зохиол юм. Хятадын Мин улсын vеийн зохилч Y цэн энь (1510—1582) 9-р зууны vеийн хятадын Тан улсын Сюань цзан хэмээх хуврагийн Энэтхэг орж ном залсан vлгэрээс сэдэвлэж, ардын домог vлгэрт vндэслэн бvтээсэн ажээ. Энэ бол хятадын анхны домогт роман юм. Уг роман нь Тансаг лам шавь нараа дагуулан баруун газраас ном залахаар явах замдаа гаталж туулсан ес ес наян нэгэн бэрхийг зураглан бичиж, хvний нийгмийн янз бvрийн байдлыг тусган харуулсан юм. Уг роман нь хvний дvрийг бvтээхдээ хvн, сахиулсан, амьтан гурвыг нэгдvvлэх аргыг хэрэглэж, юунаас ч айдаггvй цєс зоригтой Сvнь v кvн (бичин багш), єшиж хорсмоор атлаа бас єрєврдєх сэтгэл тєрмєєр Чжv ба цзе (гахай багш) зэрэг єнє мєнх балрашгvй олон дvрvvдийг бvтээсэн юм. Энэ зохиол бас буддын шашин болон хятадын бомбын шашныг уялдаа холбоотойгоор бичсэн болохоор маш их хятад онцлогтой гэж хэлж болох юм.

    Чин улсын vеийн Цао сюе циний (1715-1763) туурвьсан "Улаан асрын зvvд" хэмээх аварга бvтээл нь зохиогчын оюун санаанаас урган гарсан бvтээл болох талаараа дээр дурдсан 3 бvтээлээс ялгаатай байдаг билээ. Энэхvv олон бvлэгт роман нь анх эхэндээ гар бичмэл дэвтрийн хэлбэрээр уншигчидтай золгосон байжээ.

    Агуулгын хувьд засаг тєрийн явдлыг тусгасан гэж сэжиглэгдэж байсан болохоор хол хожмийн vед сая албан ёсоор хэвлэгдэн гарч нийтийн хvртээл болсон билээ. Тvvний зохиогч Цао сюе цинь бол доройтон буурсан язгууртны хойчис байлаа. Тvvний євєг, эцэг нь бvр том ноён байж, хааны угсааныхантай ойр дотно байсан ажээ. Харин Цао сюе циний vе болоход эрх дарх нь буураад амьдрал нь ч хvндрэлтэй байдалд орсон байв.

    "Улаан асрын зvvд"-ийг Цао сюе цинь єєрийн амьдралаасаа сэдэвлэж бичсэн гэлцдэг. Уг зохиол бол хятадын эртний уран зохиолын ноён оргил болно гэдгийг нийгэм нийтээрээ дуу нэгтэй хvлээн зєвшєєрдєг юм.