Холоос цайран харагдаж, ойртоод очохоор, хєхрєн уняртаад байдаг, нvvдэлчин угсааны нэгэн аймаг, нvгэл буяны аль нэгийг нь ч хурааж, єгєдєг, Гємбєн хийдтэй, Хятадын хамгийн их єндєрлєг нутаг байдаг сан.
Нутагсаг сэтгэлээ бариж ядан, тэр холын дээд монголыг зориход, монгол найр наадам нь ижилхэн, ихэрхэн ч байдаг билvv? Гэж цаанаа битvvхэн бодолтой хvрч билээ.
Хаяаа хаяагаа дэрэлсэн монгол гэрvvд жигдрэлцээд, халуун дотонохон санагдах найрын талбай, хол ойрын зочидоо угтан урина. Давхияа гэхэд морь бєдєрмєєр хєрц газар ч, тэр холын цаст уулны хормой тултал нэлийн харагдана. Голмод гэдэг нэртэйдээ ч билvv, ёроолын чулуу нь ч vзэгдэм тунгалаг гол айлуудын дундуур аяархан урасч байлаа.
Голын наана цаана таван хошуу мал єнгє алаглан бэлчинэ. Эхийн ивлэх сvv шиг гурван мєрний эх авсан газар-Хєх нуур тvвдийн єндєрлєг, хvн ардаа умдалж байгаа шvv гэх шуухан голоо тойрон малчид мань амбан хонио дєхєєрч, шєл гарган, айл болгоны тооноор удаа сунаглан, юу нэгэнд яарч зvтгэж байх нь тодхон. Энэх нутаг, нутгийн ард сэтгэлд минь холхон ойрхон байлаа.
Удалгvй хэнгэрэг цан дугарч, сvр жавхлант байдалд монгол найр наадам мань эхэлж билээ.
Гал аянаар ирж, мєргєл айлтгал хийдэг, алтаар ширсэн сvм хийдтэй, Гємбєнгийн лам гэгээн ч энэ vед бисхvvр дунгаа vлээж, наадмын хийморыг мандуулж, сvжиг тєрvvлнэ.
Хvлээж зэхсэн сэтгэлийг умдлах шиг Хєх нуурын Хайси зєvгийн наадам мань, хур борооны дусалтай, мал сvргийн нуруу тэнийлгэн, хvн зунаа баясган эхлэнэ.
Дєрвєн жил болгонд нэг удаа явагддаг монгол наадмыг энэ удаа Голмод хотоос эрхлэн хийж, 7-р сарын 26—28 болтол Голмод хотын Голмод сумны Дэвтээр голын дэнжинд явагдсан байна.
1 2 3
|