• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-05 17:33:58    
Хятадын хєлєг онгоц vйлдэх техник байнга шинэчилэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио

    15-р зууны эхний Хятадын Мин улс дэлхий дээр хєлєг онгоц vйлдэх хамгийн тэргvvний техниктэй алс далайд аялах мундаг том хєлєг онгоцны эгнээтэй байжээ. Тэр vед Хятадын Жэн хэ гэдэг албаны хvн 260 том хэлбэрийн модон онгоцоор бvрэлдсэн асар их онгоцны эгнээгээ удирдан, алс далайг гатлан Ази, Африкийн 30 гаруй улс орон болон нутаг районаар хvрч, Хятадын соёл болон найрамдлыг уламжлан дэлгэрvvлж, Хятадын хvн ардын онгоц хийх ур мэргэжил болон далайд аялах эрдэм чадварыг харуулсан байна. Алс далайн аялалын энэ vйл ажиллагаа єнгєрєєд єнєє нэгэнт бvтэн 600 жил болжээ.

    Цацрангуй тvvхтэй Хятадын онгоц vйлдэх техник мэргэжил одоо ямар тvвшинд хvрээд байгаа бол?
Бvvр эрт, Жэн хэ алс далайд аялахаас ємнєх 400 гаруй жилийн тэртээх Сун улсын vед, Хятад улс тэнгис далайд аялах том онгоц vйлдэж байжээ. Тэр vед vйлдсэн 30 гаруй метр єндєр "Эрдэнийн онгоц" нь єндєрийн хувьд ч тэр, чадавхын хувьд ч тэр одоо ч гэсэн єєр улс орон vvнээс давсан онгоц хийгээгvй байна.

    Гэвч орчин vед хvрч ирээд, Хятадын онгоц хийх техник мэргэжил нь илт хоцрогдсон байна. Yvний гол шалтгаан нь Хятад улс эрт дээр vед салхины хvчний хєдєлгvvрт онгоц хийж байжээ. Гэтэл аж vйлдвэрийн хувьсгалаас хойш єрнєдийнхэн уурын машин, дизел хєдєлгvvртэй усан онгоц vйлдвэрлэх болсон байна. Иймээс сvvлийн 100 гаруй жилийн турш Хятад улс голцуу єрнєдийнхэнээс онгоц vйлдэх мэргэжлийг сурч байжээ. Энэ vндсэн дээр, Хятадын усан онгоц vйлдэх орчин vеийн аж vйлдвэр хєгжиж эхлэсэн байна. 20-р зууны 90-ээд оны эхний vеэр зєвхєн чингэлэг тээврийн барааны хєлєг онгоц хийдэг байсан бол сvvлээр нь Хятадын засгийн газар усан онгоц хийх ажил vйлсийг чухалд vзсэнээр, усан онгоц vйлдэх техник мэргэжил нь нисэх мэт тvргэн хєгжиж одоо нэгэнт дэлхийн тэргvvний тvвшинд хvрсэн байна.

    Хятадын усан онгоц vйлдэх аж vйлдвэрийн корпорацийн олон улсын ажил эрхэлсэн хэлтэсийн дарга хатагтай Рао Хуй чюнь танилцуулж хэлэхдээ:

    Бид жирийн усан онгоцнууд vйлдэж байгаа тєдийгvй дээд техник мэргэжил шаардагддаг том оврын хєлєг онгоц, дээд хурдтай ачааны хєлєг онгоц, байгаль орчныг vл бохирдуулах усан онгоц зэрэг онгоцнууд vйлдвэрлэж байна гэжээ.

    Хятадын хєлєг онгоцны хvнд аж vйлдвэрийн корпорацийн зураг тєсєл хийж vйлдвэрлэн их Британид экспортолсон тэнгис далай дээр цахилгаан гаргадаг салхин хvрдэд хєлєг онгоц нь энэ жил Их Британи улсад манай гаргийн чанарын єндєр шаардлага хангасан 10 том хєлєг онгоцны нэгээр шалгарсан байна. Тус корпорацийн холбогдох хариуцлагатай хvн ноён Хуан Жюнь минь сурвалжлагчид хэлэхдээ,
Манай корпорацийн 28 эрдэм шинжилгээний хvрээлэн нь бидний ажил тєрлийн хєгжлийн техникийн хvчирхэг их тvшиг тулгуур болж байна. Сvvлийн vе бид гадаад оронтой техникийн хамтын ажиллагаа ихээр єрнvvлж, иж бvрэн тоног тєхєєрємждээ патентын эрх худалдан авах, хамтаар судлан vйлдэх зэрэг арга хэмжээнvvд авснаар бидний усан онгоц vйлдэх тvвшин ихээр дээшилсэн байна гэжээ.

    Шингэрvvлэгч хий ачаалдаг хєлєг онгоц бол одоо дэлхий дээр техникийн тvвшинээр хамгийн єндєр хєлєг онгоц байгаа юм. Хятад улс ч одоо ийм хєлєг онгоц vйлдэх зах зээлд ороод байна. Хятадын дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуу байгаа Шан хай хот дахь Хv Дvн Жvн хуа гэдэг онгоц vйлдэх хязгаардмал хариуцлагтай компани бол том оврын аж ахуйн нэгж юм. тус аж ахуйн нэгжийн єндєр зэрэглэлийн инженер ноён Ху Хун мин танилцуулж хэлэхдээ,

    Тус хєлєг онгоцыг vйлдэх техник нь уламжлалт технологтой адилгvй юм, голцуу хасах 163 градус байх орчин ахуйд vйлддэг. Yvнээс гадна материалыг гагнахад маш цэвэр орчин шаардагдна. Бид ийм дээд зэрэглэлийн хєлєг онгоцыг саяханаас хийж эхэлж байгаа юм гэжээ.

    10 жилийн ємнє, Хятадын хєлєг онгоц vйлдэх хэмжээ БНСУ, Японы дараа орж, дэлхийн хєлєг онгоц vйлдэх 3-дахь том орон болсон бєгєєд одоо ч гэсэн энэ байраа хэвээр байлгасаар байна. Ирмvvн хєгжиж байгаа Хятадын хєлєг онгоцны ажил тєрєл нь олон орны хєлєг онгоц захиалагчдын сонирхолыг татаж байна. Хятадын хєлєг онгоцыг одоо дэлхийн 60 гаруй улс оронд экспортолж байна. Yvнд голцуу Америк, Европ, Азийн зарим улс орнуудаас захиалага их авч байна. /Буянтогтох орчуулж,Урангоо хянав/