• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-05 17:36:26    
"Алтан хянган" уран зохиолын сэтгvvлийн редактортой уулзаж ярилцлаа

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжилагч саяхан євєр монголын хянган аймагт сурвалжилаад ирсэн юм. сурвалжилах явцад тус аймгийн тал талын байдлыг сонсогч та бvхэнд мэдээлхээр зорьсон юм. тэгээд хянган аймгийн алтан хянган гэдэг уран зохиолын сэтгvvлийн редактор Сэчэнгоотой уулзаж энэ сэтгvvл болон залуун зохиолч болсон тvvний амьдрал зохиол бvтээлийн талын байдлыг сонирхлоо.

    Алтан хянган сэтгvvл 1986 онд албан ёсоор хэвлэгдэж эхэлсэн байна. алтан хянган сэтгvvл голдуу Хянган аймгийн зохиолчидын зохиол бvтээлийг нийтэлдэг бєгєєд бас цєє хэсэг бусад нутгийн монгол зохиолчидын зохиол бvтээлийг нийтэлдэг байна. єгvvллэг найруулал яруу найраг гэх олон стилээр зохиол бvтээл нийтэлдэг юм байна. Сэчэнгоо ерээд оны эхээр энэ сэтгvvлд ирж ажилласнаас нааш арав гаруй жилийн нvvр vзэж байгаа юм. тэрээр Євєр монголын багшын их сургуулийн монгол хэл уран зохиолын салбарыг тєгсєєд энд ирж ажилласан байна. тэр хархан багаасаа зохиол бvгээлд дуртай байсан бєгєєд их сургуулийн хэл уран зохиолын ангид улсын дотоод гадаадын нэрт зохиолчидын зохиол бvтээлтэй танилцаж уран зохиолын онолын талаар системтэй суралцсан байна. тэрээр сургуульд байхдаа гадаадын уран зохиолд их сонирхолтой байсан юм байна.

     Сэчэнгоо алтан хянган сэтгvvлийн редактор болсноосоо хойш єдєр бvvр шахуу тус аймаг болон Хятады бусад газраас хvмvvсийн ирvvлдэг эх бичиг хvлээн авч редакторолдог байна. хэрэг дээрээ энэ бол амьдралд гvнзгийрэх бас нэгэн тохиол болсон юм гэж тэрээ сэтгэл хєдлєн ярьж байв. Тэр эдгээр зохианаас малчин тариачин боловчон хvчин цэрэг цагдаа наймаачид гээд олон ажил тєрєлийн хvмvvсийн бодол санаа сэтгэлийн vгийг маш ойрхоноос ойлгодог байлаа. Ер нь Сэчэнгоогийн бичдэг зохиол бvтээлд зохиомол сэтгэлгээ харагдахгvй байж, амьдралаас єєрийн хэнь сэтгэл зvрхэнд мэдрэгдсэн зvйлийг их натурлагаар тусгадаг байна. тэр єєрийгєє зохиолч гэж боддоггvй юм байна. зєвхєн амьдралаас урган гарсан зvйлийг зураглан тавьдаг байна. " зvvдэнд цэлгэрэх нутаг" гэдэг найруулалдаа тэр,

    Хаврын урь орж, зэрэглээн тоглож эхэлмэгц єглєє цохоо нээхэд чийгийн vнэр сэнгэ татаж, сая сая цохойж байгаа нялх ногооны соргог vнэр уушиг нэвтэртэл ханхлана. Эргэн тойрны уул довцог нимгэн цэнхэр униар татаж, зvйл зvсмийн болжмор баясан жиргээд зогсохгvй, эхчvvл vнээгээ сааж, мал унаагаа билчээрт нь гаргах болтол нар сая ажилч бvсгvй шиг хямсалзан инээсээр тэртээ хєхрєх холбоо хоёр уулын дундуур хєєрєн дээшилж байдаг гэж дvрсэлсэн байна. Сэчэнгоо яг л энэ мэтээр юм бvхнийг сэтгэл зvрхээрээ мэдэрч бичиж байдаг ажээ. та бvхэн энэ тухай сурвалжлага хvлээн авч сонсоорой.