• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-05 17:39:52    
Нэрт маркийн мотоциклыг дэлхийн зах зээлд гаргах салбарт хошуучилж яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн

Хятадын Олон Улсын Радио

    Сvvлийн жилvvдэд Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг улмаар хєгжихийн хирээр, амжилтанд хvрсэн их олон аж ахуйн нэгжийн эзэн тєрж гарсан байна. Тэдгээрийн дотор, багш, сурвалжлагч, редактор, ном бичгийн бєєний борлуулгын ажил хийж, бас тєрийн ємчийн аж ахуйн нэгжид ерєнхий захирлаар ажиллаж єнгєрсєн, 54 насандаа хувиараа пvvс компани ажиллуулахаар шийдч, 200 мянган юаний хєрєнгєєр мотоциклын vйлдвэр байгуулсан нэг хvн байдаг. 10 гаруй жилийн хєгжлийн явцыг єнгєрvvлээд, тvvний аж ахуйн нэгж нь бие даасан оюуны ємчийн эрхтэй мотоциклын моторыг жил тутамд 2 сая гаруйг vйлдвэрлэж борлуулах болсон бєгєєд зєвхєн экспортын хэмжээгээр нь авч хэлэхэд 200 сая ам.долларт хvрсэн байна. Энэ хvн бол Хятадын Чvнчин хотын Ли Фань Корпораци Компанийн зєвлєлийн дарга Инь Мин-шань юм.

    Инь Мин-шань бол Хятадын баруун ємнєд нутгийн Сычуань мужийн хvн юм. Сурвалжлагч аж ахуйн нэгж байгуулан хєгжvvлсэн байдлыг нь сонирхоход Инь Мин-шань танилцуулж хэлэхдээ: "2003 онд би Америкт хvрсэн юм. Америкийн нэг аж ахуйн эзэн надаас танай vйлдвэр хир том бэ гэж асуудахад нь бид мотоциклын мотрыг жил тутамд 2 сая 500 гаруйг vйлдвэрлэдэг, манай компани бол нэгбvрчилсэн тєрлийн салбар дахь бяцхан аварга тєдий юм. Бид жил болгон дэлхийн олон оронд сая гаруй мотор экспортолж байна гэж хэлсэн юм" гэжээ.

    Тvvний танилцуулснаас vзвэл, 1992 онд Ли Фань Корпораци Компани анх байгуулагдах vедээ 9 ажилтантай л байсан боловч, 10 гаруй жилийн хєгжлийн явцыг єнгєрvvлээд, 4000 гаруй ажилтантай, нийт хєрєнгє нь 1 тэрбум 200 сая шахам юаньд хvрсэн том аж ахуйн нэгж болон хєгжижээ. Єнєє гэхэд уг корпораци компанийн vйлдвэрлэсэн мотоцикл болон мотор нь зvvн ємнєд Ази, баруун Ази, Европ, Африк, ємнєд Америк зэргийн 100 гаруй улс орон, газар нутагт борлуулагдаж байна. 2004 онд Ли Фань Корпораци Компани нь мотоциклын моторын vйлдвэрлэл борлуулалт, экспортын гадаад валютын орлого, патентын эрх авсан хэмжээ зэрэг vзvvлэлтээрээ Хятадын ажил нэгтдийн дунд нэгдvгээр байранд орсон юм.

    Сурвалжлагч Вьетнам, Филиппин зэрэг зvvн ємнєд Азийн улс орнуудад Ли Фань Корпораци Компанийн vйлдвэрлэсэн мотоцикл нь хэрэглэгчдийн итгэлийг хvлээсэн нэрт маркийн бvтээгдэхvvн болсныг ойлгож мэдсэн юм. Ли Фань Корпораци Компанийн Вьетнам дахь нэг тєрєлжсєн дэлгvvрийн борлуулагч Нгуен Тхан-тхан гэдэг хvн хэлэхдээ, Ли Фань мотоцикл тухайн газарт маш сайн борлуулагдаж байна гэжээ.

    "Ли Фань мотоцикл худалдан авагчдад тєлбаргvйгээр сэлбэг хэрэгсэл, арчилгааны vйлчилгээ хангадаг бєгєєд бас олон зvйлийн урамшуулалт худалдааны ажиллагаа зохион явуулдаг. Yйлчилгээ сайн учраас борлуулга маш сайн байдаг" гэж тэр хэллээ.

    1998 онд Ли Фань Корпораци Компани Вьетнамын зах зээлд орох явдлыг судалж байсан vед, Японы мотоцикл нь Вьетнамын мотоциклын зах зээлийн 98%-ийг эзлээд байсан юм. Энэхvv хvчирхэг том єрсєлдєгчид нvvрлэж байсан учир, ажил тєрєл тэнд эрхлэхийн бэрх гэдгийг Инь Мин-шань мэдэж байсан боловч Вьетнамын зах зээлд ул хєлєє олохоор шийдсэн байлаа. Тэр хэлэхдээ: "Вьетнам манаас маш ойрхон байдаг болохоор, ачаа тээврийн зардал ч маш бага хэрэглэдэг. Yvнээс гадна, vнийн талаас авч хэлэхэд утааны гаргалт нь 100 милилитрийн мотоциклыг япончууд 2100 ам.долароор зардаг байхад, бид 700 ам.доллроор борлуулдаг тул, vнийн хувьд єрсєлдєх давуу талтай байсан юм" гэжээ.

    3 жил гаруйн хvчин чармайлтаар, Хятадын мотоциклын Вьетнамын зах зээл дэх борлуулалтын хувь хэмжээ нь дээшлээд 70%-д хvрсэн байна.

    2003 оноос Ли Фань Корпораци Компани Африкийн зах зээлд орохыг хайж эхэлсэн юм. Тухайн жилд Ли Фань мотоцикл болон Хятадын Y Шvгийн тоглолтын хамтлаг хамтран Нигерид аялан тогтолт, vзvvлэг хийсэн явдал нь Нигеричvvдийн дунд асар их нєдєє vзvvлсэн байжээ. Нигеричvvд Хятадын Y Шvг сонирхохын зэрэгцээ бас Ли Цань мотоциклыг ойлгосон байна. Єнєє гэхэд Нигери нь Ли Фань мотоциклыг импортоор авч байгаа хамгийн том орон болоод байна. Нигериэс Хятадад суугаа элчин сайд Жонасэн Олу-уоле Кокер хэлэхдээ: "Нигери болон Хятадын хамтын ажиллагаа байнга нэмэгдсээр байна, ялангуяа мотоциклын vйлдвэрлэлийн салбарын талаар Ли Фань Нигерид хєгжиж, Нигери болон Хятадын найрамдал, хамтын ажиллагааны хєгжилд тус дєхєм vзvvлэхийг хvсч байна" гэжээ.

    Єнєєгийн байдлаар, Ли Фань Корпораци Компани нь гадаадад нэлээд тогтвортой 5 зах зээлтэй болоод байна. Энэ 5 зах зээл бол Нигери, Филиппин, Вьетнам, Иран болон Индонез болох бєгєєд жил тутмын борлуулалтын хэмжээ нь бvр 10 сая ам.доллроос давж байгаа юм. Гэхдээ Инь Мин-шань vvндээ сэтгэл ханаагvй, нэн их зорилтод хvрэхээр чрмайж байна. Тэр хэлэхдээ, Ли Фань Корпораци Компанийн энэ оны хєгжлийн чиглэл болох гол обьект бол Европын зах зээл болон Америкийн зах зээл юм, vvнийг биелvvлбэл сая Ли Фань мотоцикл дэлхий нийтэд чиглэлтэй хєгжлийн зорилтдоо хvрч чадах юм гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/