Хятадын Шинь жянгийн Уйгарын Єєртєє Засах Районы баруун ємнєд хэсэгт оршин суугаа Киргиз vндэстэн бол єнгєрсєнд бэлчээр усны байдлыг даган нvvдлэн маллах амьдрал хийж байсан нvvдэлчин vндэстэн юм.
Сvvлийн жилvvдэд боловсрол хvртэх боломж олон болсны улмаас тэдний доторхи нэлээд олон хvн нь мал маллах уламжлалт амьдралын хэлбэрээсээ салж, ємгєєлєгч, бизнесмен, эрдэмтэн болсон байна. Єнєєдєр таницуулах гэж байгаа Киргиз vндэстний их эрдэмтэн профессор Маклайк бол тэдгээрийн доторхи нэг нь юм.
Профессор Маклайктай анх уулзахад, сурвалжлагч цал буурал толгойтой єндєр настан шиг харагдсан энэ хvнийг 50 ч хvрээгvй гэж итгэж ядаж билээ. Тvvний ажлын єрєєнд нь ажлын ширээ, компьютер, телефон утсаас гадна, хамгийн арвин зvйл нь тавиур дvvрэг номууд байсан билээ. Єєрєє борогжуун амьдралд дуртай гэж Профессор Маклайк хэлж байлаа.
"Эд материйн амьдралын талаар, vндсэн аьдралын баталгаатай байвал бvрэн хvрэлцээтэй гэж би боддог. Хvн єєрийн хийье гэсэн зvйлээ хийж, ач холбогдолтой vйл явдлыг илvvхэн хийж, хожмын vеийнхэндээ хvртээл болох зvйлсийг бvтээх ёстой" гэж профессор Маклайк хэллээ.
Профессор Маклайк бол киргиз хэл судлалын талаар vлэмжхэн зvйлийг хийсэн хvн юм. Тэрээр Киргиз vндэстэнтэй холбоо бvхий олон ном зохиолыг голлон найруулсан юм уу орчуулж хэвлvvлжээ. Yг хэл бол харилцааны хэрэглvvр тєдийгvй бас хvмvvсийн vйл ажиллагаа, сэтгэхvйд нєлєєлж байдаг учраас нэг vндэстний vг хэлийг судлах явдал нь тухайн vндэстний тvvхийг ойлгон ирээдvйн хєгжилд чухал ач холбогдолтой юм гэж тэр vздэг .
"Хvvхэд vг хэлэнд орохоосоо эхлэж, энэ дэлхийтэй танилцдаг. Киргиз vндэстний зонхилох нь уулархаг районд амьдарч байдаг болохоор, хvvхдvvд багаасаа нийгэмтэй харилцах боломж цєєн байдаг. Эцэг эх нь хvvхдийн анхны багш болдог тул, эцэг эхийн сургал нь хvvхдийн єсєн хvмvvжихэд туйлын их нєлєє vзvvлдэг юм" гэж профессор Маклайк тэмдэглэжээ.
Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний нэг бага хурал дээр, профессор Маклайкийн Киргиз vндэстний тухай хийсэн эрдэм шинжилгээний илтгэл нь хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтнvvдийн анхаарал сонирхлыг маш их татсан байжээ. Хурлын дараа, Киргикийн Бvгд Найрамдах Улсын удирдагч тvvнтэй уулзаж, Киргизийн улсын хэл соёлын дээд сургууль нь тvvнд хvндэт профессор цол олгосон байна.
Профессор Маклайк бол мєн ч Киргиз vндэстний тууль—"Манас"-ыг судлагч мэргэжилтэн юм. Тэр энэхvv туулийн тухай их олон єгvvлэл бичиж нийтлvvлсэн бєгєєд "Манас" туулийг олон хэлээр хэвлэн нийтлэхэд хvчин зvтгэж ирсэн байна.
Профессор Маклайк хэлэхдээ: "Хэлний судалгааны цуглуулга бол vргэлжилсэн чанартай ажил юм. Ямар нэгэн асуудлыг шинжилж тодруулахад их олон материал vзэж vндэслэл баримт цуглуулах хэрэгтэй байдаг. Би ердийн байдалд хоногт 5 цаг л амардаг юм. Гэхдээ маш баяртай ажилладаг, учир нь миний хийж байгаа ажил бол ач холбогдолтой зvйл юм. Киргикчvvд тvvхээ тодорхой мэдэж, миний бичсэн ном зохиолыг уншиж байгааг харах болгондоо би маш баяртай байдаг юм" гэжээ.
Профессор Маклайк одоо Шиньжянгийн Киргиз vндэстний тvvх соёлын судалгааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Шинжянгийн "Хэл ба орчуулга" сэтгvvлийн газрын захирал, Хятадын "Манас" судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тул маш ажил ихтэй байдаг. Тvvний эхнэр Гунишаа сурвалжлагчид ийм нэгэн явдлыг хэлсэн юм.
"2003 оны нэг єдрийн vдээс хойно, тvvнтэй хамт ажиллагч нь утасаар ярьж, Маклайкийн бие тааруухан байна гэж мэдэгдсэнд, би я сандруу мэндрvv тvvний ажлын єрєєнд хvрсэнд тэр гартаа эх бичгээ барьсан чигээрээ сандал дээрээ мэдээ сэгээгvй болсон байлаа. Эмнэлэгт яаралтай хvргэж vзvvлсэнд, тархи хэт ядарснаас болсон, зохих хугацаанд амрах шаардлагатай байна гэж эмч нар хэлж байсан юм. Гэвч эмнэлэгт хэвтэж байсан vедээ ч ном зохиолын тухай ярьж л байсан. 'Хятад—Киргиз хэлний толь' нь тvvнийг сувилж байгаа хугцаанд хэвлэгдсэнд зув зузаан толь бичгээ vзэн vзэн бахархаж vнсэч таалж байсныг нь харахад тэр толь бичгийг яг л сая тєрсєн хvvхдээ юмшиг энхрийлэн хайрлаж байгаа нь илхэн байлаа" гэжээ.
Профессор Маклайкийн хvv Мушажян хэлэхдээ, аав минь олсон мєнгєє бараг бvхийг ном авах, эрдэм шинжилгээний ажил хийхэд зориулсан юм гэлээ. Тэр цааш нь хэлэхдээ: "Аав маш олон ном зохиол бичсэн. Тэр бас бусдад туслахыг эрхэмд vздэг юм. Хvн шударга шулуун байх хэрэгтэй гэсэн бол миний тvvнээс хvртсэн хамгийн их нєлєє гэж болно. Ямар янзын хvн болох хэрэгтэй гэж аав минь хэлдэггvй боловч, тvvний хэлж хийсэн бvхнээс нь єєрєє юу хийх хэрэгтэйгээ ойлгодог юм" гэлээ.
Профессор Маклайкийн охин Салидан хэлэхдээ, аав их олон талаар хvvхэд бидэндээ vлгэр дууриал болж байдаг. Их сургуулиа тєгссєнийхээ дараа, би нутаг усандаа буцан ирж, нэн олон хvvхдийн уулан нутгаасаа гарч ихийг vзэж юм сурахад нь туслана гэжээ.
"Аавын надад хамгийн их сэтгэгдэл тєрvvлсэн нь 'хvн эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй' гэсэн vг юм. Yvнийг би багаасаа том болтлоо тогтоосоор ирсэн " гэж Салидан хэллээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|