• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-08 15:00:20    
Яс зєєлрєх євчинд ямар хvн амархан нэрвэгддэг вэ

Хятадын Олон Улсын Радио

    1, Yнээний сvv уудаггvй хvмvvс

    Yнээний сvv бол кальц элбэгтэй хvнсний бvтээгдэхvvн юм. Холбогдох хvний шинжилгээ хийсэн дvнгээс vзвэл, 5 жил дараалан єдєр бvр аяга сvv ууж байсан хvнийг жирийн хvнсний зvйл идэж байсан хvнтэй зэрэгцvvлбэл, vнээний сvv уудаггvй хvний яс зєєлрєх хэмжээ нь байнга сvv уудаг хvнээс илт илvv байгаа юм байна, энэ нь vнээний сvv бол хvний биед кальц нєхвєрлєх дутагдаж болошгvй хvнсний бvтээгдэхvvн болхыг гэрчилж байна.

     2, Биеийн жин нь стандарт хангахгvй байгаа хvн\туранхай хvн\

    Клиникийн шинжилгээний дvнгээс vзвэл, биеийн жин нь хэтэрсэн буюу тарган хvний яс зєєлрєх євчинд нэрвэгдэх хэмжээ нь 37% байхад, туранхай хvн нь харин 47% байж, туранхай хvний яс зєєлрєх євчинд нэрвэгдэх хэмжээ нь тарган хvнээс илт илvv байгаа болохоор унаж тусхад хvрвэл тарган хvнээс нэн амархан ясаа гэмтvvлдэг байна.

    3, Шингээлтийн замын ужигшсан євчин болон ходоод гэдэсний ажиллагаа нь муудсан хvмvvс

     Энэ нь кальц дутагдсан юм уу хоолных нь кальцын хэмжээ хvрэлцхгvй байгаагаас болж байгаа юм, бас нэг чухал хvчин зvйл нь нарийн гэдэсний кальцыг шингээн авх чадавх муудсанаас болж байгаа юм. Кальц шингээн авхыг нєлєєлж байгаа хvчин зvйл маш олон байдаг, тэрчлэн ходоодны ужишсан vрэвсэл, элэгний ужигшсан євчин зэрэг шингээлтын системын євчин эмгэг нь кальц шингээхийг тун амархан харшилдаг. Настайчуудын гэдэс ходоодны чадавх буурч, хижээлшээд ирхээр, 10 нас нэмэгдэх болгонд нарийн гэдэсний кальцыг шингээн авх хэмжээ 10%-аар буурдаг, энэ нь мєнч хєгшид євгєдийн яс амархан зєєлєрдєгийн бас нэг чухал шалтгаан байгаа юм.

    4, Гадаа хєдєє явж биеийн хєдєлгєєн их хийдэггvй хvмvvс

    Гадаа хєдєє их явдаггvй, нар салхины нєлєєг тєдийл их хvлээхгvй байх нь хvний биеийн нийллэг амин дэм D-г шууд нєлєєлдєг байна, хєдєлгєєн хийх дутагдвал, араг ясны чадавхыг бууруулж, зохих сэдэлтийг хvлээн авх чадлыг нєлєєлдєг юм, энэ vед ясны бvтцийн эсийн идэвхжилыг бууруулж, яс ургахыг харшилдаг эсийн идэвхжилыг нэмэгдvvлээд бvтээх ба эвдэхийн тэнцвэрийг алдагдуулж, эвдэж хохироох нь гол болоод яс зєєлрєх хэмжээнд хvргэдэг байна.

     5, Архины донтой хvмvvс

    Архи гэдэг ундааны дээжийг хэт их эдэлбэл яс зєєлєрч, яс бэртэх явдал зєндєє гардаг юм. Yvний шалтгаан олон зvйл бий, жишээлбэл, архинд гуулагдсан этанол нь амин дэм D-ын идэвхжилийг нєлєєлдєг зэрэг болно. Урт хугацаагаар архи их уудаг хvний хоол идэх хэмжээ нь багасч, шим тэжээл хvрэлцэхгvй болж, элэг муудах нь ч яс зєєлєрдєгийн бас нэг шалтгаан болж байгаа юм. Хэрэв єдєр бvрийн архи уух хэмжээ нь 150ml-ээс давах юм бол олон жилийн дараа яс эвдрэх євчинд ч нэрвэгдэж болзошгvй юм.

    6, Урт хугацаагаар тамхи татдаг хvмvvс

     Шинжилгээний дvнгээс vзвэл, єдєр бvр 20 ширхэг тамхи татдаг хvний яс зєєлрєх аюул нь улмаар нэмэгднэ. Yvнийг бишгvй олон хvмvvс ойлгохгvй байж мэднэ. Иймээс тамхи татвал яагаад яс зєєлєрдєгийн шалтгааныг ярих хэрэгтэй болж байна. Тамхины шvлт нь ясыг идэгдvvлж, цусны кальцыг нэмэгдvvлдэг, тамхины шvлт бас єндгєвчийн эм гормоны нийллэгийг дарж, эм хоёр алкоголийн нийллэгийг бууруулдаг бєгєєд эдгээр элементийг задруулдаг болохоор нарийн гэдэсний кальц хvлээн авх чадавхыг нєлєєлдєг байна. Ялангуяа эмэгтэйчvvд тамхи татах юм бол эм гормоны шvvрлийг шууд нєлєєлж, ясны нягтацыг сааруулдаг юм.

Яс зєєлєрхєєс урьдчилан сэргийлхэд бєєрєнхий сонгино тус болно

     Сvvлийн vеийн судалгааны дvнгээс vзвэл, бєєрєнхий сонгино нь зєвхєн амтат сайхан хvнсний ногоо болох тєдийгvй бас ч хvний биеийн араг ясыг сайжруулдаг идээн байгаа юм.

    Шинжлэх ухааны зvтгэлтэд, лаболаторид байгаа цагаан туулайдаа єдєр бvр бєєрєнхий сонгино нэмж идvvлсээр байгаад яс зєєлрєх байдлыг нь илт сайжруулж чадсан байна. Энэ судалгааг хийсэн хvмvvс хэлэхдээ, хvмvvс єдєр бvр хоол идэхдээ зохих хэмжээний бєєрєнхий сонгино идэж байвал хvн тєрєлхтєний яс зєєлрєх євчинєєс урьдчилан сэргийлхэд тустай юм. Хvний биеийн жингээр тооцоолбол, хvн тєрєлхтєн єдєр бvр татаж хэлхэд 400гм бєєрєнхий сонгино идэж байманжин сая адил vр ашигт хvрч чадна.

    Бєєрєнхий сонгинийн дотрох чухам ямар бvрэлдэхvvн нь vйлдэл гаргаж байгааг тодруулж мэдэхийн тєлєє эрдэм шинжилгээний ажилтад бєєрєнхий сонгинийн дотрох адил бус бvрэлдэхvvнийг ялгаруулж аваад ясны эстэй холиж vзсэн байна. Ингэж туршилт хийсний дvнд, бєєрєнхий сонгинын дотор амин болон пептидыг агуулсан нэг зvйлийн бvрэлдэхvvн байдаг нь эрдэс бодисыг хамгаалах талаар ил тод vр ашигтай байдгийг олж мэдээд, энэ бол бєєрєнхий сонгинын араг ясыг чийрэгжvvлж байдгийн нэг шалтгаан мєн гэж судлаачид vзсэн байна.

    Yvнээс гадна, єєр бусад хvнсний ногоо болон сvvн бvтээгдэхvvнvvд нь ч хvмvvсийн араг ясыг чийрэгжvvлхэд их тустай байдгийг омтгойлж vл болно гэж мэргэжилтэд онцолсон байна. /Буянтогтох орчуулав/