Тэнгэрийн салхи тэгшгvй, тєрсєн бие мєнхгvй. Хvний амьдарлын зам энхэл донхол бэрх бартаатай байдаг болохоор санаандаа баясч сэтгэлээр унах тохиолдол ч зєндєє гардаг ажээ. Хэзээд сайн санаа сайхан сэтгэлтэй байх нь єєрийн чинь биеийн эрvvл мэндэд тустай тєдийгvй бас ажил сурлагын vр ашгийг дээшлvvлж, соёлтой сайхан хvн чанарыг бий болгож, бvхийл бие сэтгэлийн эрvvл мэндийг сайжруулхад ч тустай юм. Сэтгэлийн тэнхээтэй байхийн зангилаа нь сэтгэлийн хєдєлгєєн урам зоригоо зохицуулж, тэвчээртэй байх явдал болно. Энэ тухай ийм таван талын арга хэмжээгээр сэтгэл хєєрєх урам хугарах зэрэг сэтгэлийн хєдєлгєєний тэнцвэрийг зохицуулж болох юм.
1, Эх vvсвэрээс нь зохицуулах Бодитой хэрэг явдал хэн хvний сэтгэлд нь нийцэхгvй болох vе, хvмvvст хэвийн бус санаа сэтгэлийн хєєрєл vvсдэг байна. Хэдийгээр ийм байлаа ч гэсэн сvvрс алдан сэтгэл гонсрох хэрэггvй, харин нvvрлээд ирсэн vндсэн асуудалд эерэг сэтгэлээр хандаж, сэтгэлийн бухимдалыг эх vvсвэрээс нь арилгах хэрэгтэй, энэ бол сэтгэлээ сан сайхан хэвээр нь байлгахын vндсэн арга мєн.
2, Хэрэг явдалыг эерэг талаас нь таниж vнэлэх Хэн хvн болон хэрэг явдалыг эерэг талаас нь танин мэдэж ойлгон vнэлэх нь хvний сэтгэлийн хєєрлийн тэнцвэрийг алдагдуулахгvй байж чаддаг, асуудлыг санаатайгаар тал бvрээс нь ажиглан шинжилж, "Нэг юмыг хоёр талаас нь vзэх" vзэлтээр, бодит хэрэг явдалыг тал талаас нь задлан шинжилж, зvй зохистой, нааштай хvчин зvйлийг олж авхаар чармайх бол, мєн ч санаа сэтгэлээ сайн сайхан хэвээр нь байлгахын vр ашигтай арга барил юм.
3, Тухайн орчин ахуйгаасаа зайласхийх Санаа сэтгэл уймраад байвал, тухайн орчин ахуйгаасаа зайлж єєр газар очвол сэтгэлээ тайвшруулхад ашигтай байдаг. Тухайлбал, гадуур сэлvvцэн алхаж явах, хот зээлээр хэсэх, кино vзэх юм уу найз нєхдийндєє очих тэрчлэн их байгальд гарч, хєх тэнгэр цагаан vvл, хєхємдєг ногоон ой мод, зvйл бvрийн цэцэг навч, жиргэн нисэх жигvvртэн шувуу зэрэг байгалийн тансаг єнгє vзэмжийг харж сонирхож явах нь ч сэтгэлд нэг л аятайхан байдаг шvv. Yvнээс гадна, уйтгартай орчин ахуйгаасаа салж, аль таалагдсан хувцас хунараа солиж ємсєх ч юм уу яруу сайхан дуу хєгжим сонсох нь ч туршиж vзvvштэй сайн арга байгаа юм.
4, Унтаж амрах Сэтгэл санаа тайван бус, дотор бухимдаад ирхээр, нэг сайн унтаад авах юм бол санаандгvй сайн vр ашигт хvрч болох юм. Хvн унтсаны дараа, их тарих нь амарч тайван байдалд ордог болохоор сэтгэл санаа ч хєєрєх хєрєх хєдєлгєєнгvй болж, нойроосоо сэрхэд, тархи толгой сэргэж сэтгэл ч тайвширсан байдаг тул учирч нvvрэлсэн асуудлуудыг дахиж тунгаан бодож vзхэд ашигтай байдаг.
5, Сэтгэлийн бухимдалаа зохих сарниулах Биеийн тамирын хєдєлгєєнд оролцох, єєрєєр хэлбэл сагс тоглох, усанд сэлэх, алгуурхан гvйх юм уу эсвэл инээж хєхрєх нь ч хурж багтарсан зvй бус урам сэтгэлгийг сарниулж чєлєєтєй болгож чаддаг байна. /Буянтогтох орчуулав/
|