• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-09 16:31:27    
Нялх хvvхдийн уйлахны олон янзат хэлбэр

Хятадын Олон Улсын Радио

    Єлсєж байгаа бол.... Тєрєєд сая 3-н долоо хоног болж байгаа олонхи эрvvл нялх хvvхдийн уйлах нь бараг єлсхєєс болж уйлдаг, vvнд анх ээж болж байгаа залуу эх бvрэн уйлах дууныг сонсохтой зэрэг тvргэн авч хєхvvлдэг. Єлсєєл уйлахын нийтлэг онцлог гэвэл дуу нь нам, айжим цохилготой, урьдаар огзом уйлаж байснаа зогсоод дахиад огзом уйлах ийм хэлбэрээр уйлах нь єлсєж байгаагаас болсон гэж мэдэж болох юм. Нялх хvvхэд хэрэв амаа ангалзан энгэр єчvvгийг чинь зуурч байвал єлсєєд уйлж байна гэж магадлаж болно.

    Ядраад унтъя гэж байвал.... Ядраад унтах бол нялх хvvхдийн нийтлэг онцлог болохоор тун тvргэн унтдаг, ядарч байгаа нялх хvvхэд эвшээлгэх буюу нvдээ нухалах vед, хєхvvлж саатуулах буюу дэврэх юм бол улам дур vгvйцэж уйлаж мэднэ. Нялх хvvхэд уйлахдаа зєвхєн унтах гэсэн санаагаа мэдvvлэхэд тун бэрх байдаг, учир нь иймэрхvv уйлах дуу нь хэтэрхий ширvvн бєгєєд ян татах маягаар цэцэрэн тэвхэцдэг, энэ vед хамгийн сэргэг арга бол орчин ахуйгаа нам сэлvv байлгаж унтуулах нь сайн юм. Нялх хvvхэд ядарвал улам нам сэлvvн байж чадахгvй бєгєєд эсэргvvцэх дуу нь улмаар хvчтэй болдог, иймээс хvvхдийн хєдлєл барилыг сайн анхаарч, унтах гэж байгаа тохиог мэдвэл тоглуулж наадуулах хэрэггvй тvргэн унтуулбал таарна.

    Тэврvvлэх гэвэл.... нялх хvvхэд царлан уйлах нь ээжээрээ тэврvvлэх санаатай гэдгийн мэдэж болно, хvvхдийг байнга тэвэрч байгаад байвал хvvхэд ч єдєр удаандаа ээжээрээ тэврvvлэх хvсэлтэй болдог болохоор царлаж уйлах vе тэврээд аввал уйлахаа зогсдог.

    Живх дэвсхээс болж уйлах.... нялх хvvхэд норсон живх дэвсэхээс тэсвэрлэж чадахгvй болоод уйлдаг, зарим хvvхдэд байнга живхийг солсоор байгаад жаахан норвол тэсвэрлэж чалахгvй болоод цэвэрлээгээ хийхийг шаарддаг. Гэтэл зарим хvvхэд vvнийг овойлох ч vгvй, таагvй сэрэгдэл илэрэхгvй байдаг, ямар болсон ч иймэрхvv хэрэгцээг хангахад бол амархан, зєвхєн живхийг солиод єгвєл болцхоно.

    Хэтэрхий халуун буюу хvйтнээс болж уйлах.... сая тєрсєн нялх хvvхэд дулаанд дуртай байдаг, энгийн дулааны хэмжээтэй гараар хvvхдийн хvзvv, хамар зэргийг илвэж vзвэл хувцас болон хєнжлийн дулааны хэмжээ тохиромжтой байх эсэхийг мэдэж болно, хэрэв хvvхдийн хvзvv, чихин араар хєлс гарсан байвал дэндvv халуудаж байна, хэрэв хvнтэн сэрvvн байвал хєнжил буюу хувцас давхарлаж єгєрэй.

    Нялх хvvхэд байнга том хvнээс илvv зузаалах хэрэгтэй байдаг, хэрэв живхийг солих буюу биеийг нь угаах vед гэнэтээр их дуунаар уйлвал гаднах сэрvvнд дургvй байгаагийн илрэл, энэ vед нэн даруй живхийг солих буюу хувцсыг нь зузаалах хэрэгтэй байдаг. Нялх хvvхэд халууцах нь том хvн шиг шууд биш, халуудаж байвал хувцсыг нэмгэлж байгаарай, хєлс гарах нь хvvхдэд маш эвгvй байдаг.