Азны хєлєг шагналыг 1981 онд тогтоосон юм. Ингэснээр Хятадын уран зохиолын салбарт Лv сюйний уран зохиолын шагнал, Мао дvний уран зохиолын шагнал, хvvхдийн уран зохиолын шагнал болон азны хєлєг шагнал гэх 4 том шагналтай болж, азны хєлєг шагналаар vндэстний цєєнхийн зохиолчдын єєрийн vндэстний хэлээрээ юм уу Хятад хэлээр зохиосон уран зохиолыг шагнадаг болсон байна.
Энэ удаагийн азны хєлєг шагнал хvртсэн 30 бvтээлийг бол 343 бvтээл дотроос шалгаруулсан байна. Yvнд 5 роман, тууж єгvvллэгийн 5 тvvвэр, найрууллын 5 тvvвэр орсон бєгєєд шvлгийн тvvвэр, мэдээллийн уран зохиолын тvvвэр, уран зохиолын онол шvvмж зэрэг 15 бvтээл багтсан байна.
Yндэстний цєєнхийн уран зохиолын тєрийн шагнал тогтоосон явдал олон улсад тєдий их нийтлэг биш юм байна. Хятадын засгийн газар vндэсний цєєнхийн уран зохиолчдын эх хэлээрээ зохиол бvтээл туурвихыг маш ихээр зоригжуулж байна. Хятадын 55 vндэстний цєєнхийн 21 нь єєрийн vндэстний vсэг бичигтэй юм. Энэ удаа азны хєлєг шагналын эзнээр тодорсон 30 бvтээлийн 10 нь єєрийн vндэстний хэлээрээ зохиосон бvтээл юм. Азны хєлєг шагнал хvртэгсэдийг тодруулах комиссын дарга И vндэстний нэрт яруу найрагч Жи гэн ма жиа хэлэхдээ, vндэстний цєєнхийн уран зохиолын шагнал болох азны хєлєг шагналд засгийн газраас vндэстний цєєнхийн vг хэл, соёлыг маш их чухалчилж, vндэстний цєєнхийн эх хэлээрээ бvтээсэн уран зохиолыг шагнаж байна гэжээ.
20 шахам жилийн хугацаанд Хятадад vндэстний цєєнхийн уран зохиолчдын эгнээ бvрэлдэн буй болсон байна. Yндэстний цєєнхийн уран зохиолчдын vндэстний хэлээрээ зохиосон гэсэнгvй бусад хэлээр зохиосон бvтээл нь ч агуулгын хувьд бvр єєр єєрийн vндэстний онцлогийг харуулж, дуу шvлэг, роман тууж єгvvллэг, найруулал юм уу ший жvжиг, кино уран зохиол гэсэнгvй бvр єєр єєрийн vндэстний районы євєрмєц сайхан амьдарлын хэлбэр, зан заншил, соёлын уламжлалыг амьдлаг сайхан харуулсан байдаг. Тэд нар єєрсдийн амьдарал ахуйн орчин тойронтойгоо уялдуулсан бvтээлээрээ ертєнцийн хvмvvст єєр єєрийн vндэстний євєрмєц vнэ цэнийг харуулж байгаа юм. Энэ удаа азны хєлгийн тэргvvн шагнал хvртсэн Манж vндэстний зохиолч Гуань рэнь шаний "Тэнгэр єндєр газар зузаан" гэдэг романд Хятадын тариачдын хувь заяанд анхаарлаа хандуулсан байна. Тус роман олон удаа хэвлэгдэж байгаа бєгєєд єнєє бас 24 ангитай теле кино болж дэлгэцэнд тавигдлаа.
Єнєє Хятадын уран зохиолын салбарт адил бус vндэстний соёл уусанлцан нэгдэлцсэн хятадын vндэстнvvдийн соёлын євєрмєц уур амьсгал буй болсон нь vндэстний цєєнхийн vй олон уран зохиочдын хамтын чармайлтаас салашгvй юм. Энэ удаа азны хєлєг шагнал хvртсэн vндэстний цєєнхийн 32 уран бvтээлчид єєр єєрийн vндэстний тvvхэн хєгжилд анхаарлаа хандуулж, єнєєгийн нийгмийн байдалд єєр єєрийн vндэстний оршин тогтонож байгаа байдалд санаа тавьж, єєрсдийн vндэстэндээ хариуцаж байгаа бат чанга хариуцлагат сэтгэлгээ болон тvvхэнд хариуцах сэтгэлгээгээ илтгэсэн байна. Азны хєлгийн эздийг шалгаруулах комиссын дарга Жи гэн ма жиа хэлэхдээ, Yндэстний цєєнхийн их олон уран бvтээлчид ялангуяа залуу идэр насны уран бvтээлчид маш єргєн хvрээнд сэтгэж байгаа бєгєєд урлагийн авьяас чадвараар ч сайн байна. Yvнээс гадна тэд нарын бvтээлд єєр єєрийн vндэстний соёлын євєрмєц мєн чанарыг харуулсан байдаг болохоор єєр ямар ч юумаар орлуулж болохгvй талтай байдаг. Єнєє Хятадын vндэстнvvдийн уран зохиолын ахуй байдал бол маш эвсэг найрамдуу байж, олон vндэстний уран зохиолчид харилцан суралцаж, туршалгаа солилцож, их олон нийтлэг ойлголттой болсон байна гэжээ.
Бао мин дэ бол Монгол vндэстний яруу найрагч, "Уран зохиолын шvvмж" сэтгvvлийн ерєнхий редактор, нэрт шvvмжлэгч юм. Тэрээр сурвалжлагчид ярилцлага єгєхдєє, єнєє хятадын vндэстний цєєнхийн уран зохиол бvтээх судлах ажил хамгийн их хєгжиж байгаа сайхан цаг vед оршиж байна. Их олон vндэстэн бvр єєр єєрийн шилдэг уран зохиолчидтай болсон бєгєєд тэд нар нь єєр єєрийн vндэстний vсэг бичгээр зохион бvтээж байгаа тєдийгvй хятадаар бичиж байгаа нь ч маш их vндэстний онцлогтой болж байна гэж vзсэн байна. Бао дэ мин хэлэхдээ, Уран зохиолын єєрийн vндэстний эх баялагийн нєєцийг нээж, хятадын vндэстнvvдийн уран зохиол болон соёлын нэгдлийг ахиулахад эртнээс єнєєд хvрч иртлэх vндэстнvvдийн уран зохиолын харилцан нєлєєллийг шинжлэх ухаанчаар нэгтгэн дvгнэх явдал бол єнєєгийн цаг эрний нэг чухал асуудал болох юм. Энэ нь єргєн их нийгмийн ач холбогдол, цаг эрний ач холбогдол, улс тєрийн ач холбогдолтой юм гэжээ.
|