Жvжян мєрний гурвалжин хойгийн хамтын ажиллагаа болон хєгжлийн асуудлаарх хоёр дахь чуулга уулзалт саяхан Хятадын баруун ємнєд нутгийн Сычуань мужийн тєв Чэндv хотноо боллоо. Сурвалжлагч энэхvv чуулга уулзалтаас ойлгож мэдээлснээр, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бvс болсны хувьд, Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн хамтын ажиллагаа хийж эхэлснээс нааших нэг жилд тодорхой ололт амжилтанд хvрсэн байна.
Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутагт голцуу Хятадын Фvжянь, Жянши, Хv-нань, Гуандvн, Гуанши, Хай-нань, Сычуань, Гvйжєv, Юнь-нань зэрэг 9 муж болон Сянган, Аомэний засаг захиргааны 2 онцгой район хамрагддаг бєгєєд тэр нь Хятадын зvvн ємнєд, ємнєд болон баруун ємнєдийн єргєн уудам бvс нутгийг сундалж байдаг юм. Тvvний дотор, эх газрын 9 мужийн нийт талбай нь 2 сая хавтгай дєрвєлжин километрээс давж, хvн ам болон эдийн засгийн нийт хэмжээний дундаж тvвшин нь бvр эх газрын талбайн гурваны нэг орчим хувийг эзэлж байгаа юм. Энэхvv бvс нутгийн дотор, Гуандvн, Сянган, Аомэнь зэрэг эдийн засаг хєгжсєн районууд байгаагаас гадна бас Жянши, Хv-нань, Гvйжєv, Гуанши зэрэг эдийн засгийн хєгжлєєр тааруухан районууд ч байгаа юм.
2004 онд Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжvvлж, бvхий л бvс нутгийн хамтын хєгжилд тус дєхєм vзvvлэхийн тєлєє, уг бvс нутгийн доторхи 9 муж болон Сянган, Аомэний засаг захиргааны онцгой район хамтран, Жvжян мєрний гурвалжин хойгинй бvс нутгийн хамтын ажиллагаа болон хєгжлийн асуудлаарх анхны чуулга уулзалтыг зохион явуулсан юм. Тэр чуулга уулзалт дээр, холбогдох талууд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын vсэг зурж, дэд бvтцийн барилга байгуулалт, vйлдвэр аж ахуйн нэгж болон хєрєнгє оруулалт, худалдаа, аялал жуулчлал зэрэг 10 талыг бvс нутгийн хамтын ажиллагааны гол салбар болгон тогтоосон байна. Энэхvv хэлэлцээрт гарын vсэг зурсан явдал нь Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн хамтын ажиллагаа албан ёсоор хэрэгжих vе шатандаа орсныг харуулсан юм.
Гуандvн мужийн дарга Хуан Хуахуа манай радиогийн сурвалжлагчид ярилцлага єгєхдєє: "Нэг жил гаруйн хугацаанд Жvжян мєрний гурвалжин хойгийн олон талын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхны хамтын хvчин чармайлтаар Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн vйлдвэр аж ахуйн нэгжvvд хоорондын хамтын ажиллагаа чухал ахицад хvрч, тодорхой ололт амжилт олсон юм. Бид гурвалжин хойгийн бvс нутагт vйлдвэр аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны тавцан буй болгож, vvний зэрэгцээ бас хамтын ажиллагааны механизм тогтоосноор, хамтын ажиллагааны салбар байнга гvнзгийрэн тэлж байна. Бидний зарим чухал чухал салбар дахь хамтын ажиллагаа ялгам явагдаж, нээлттэй болгосон зах зээлийн орчин ахуй ч аажмаар бvрдсэн байна" гэж тэмдэглэжээ.
Жvжян мєрний гурвалжин хойгийн хамтын ажиллагаа болон хєгжлийн асуудлаарх хоёр дахь чуулга уулзалтад оролцсон Сычуань мужийн хариуцлагатан Жан Шюежvн хэлэхдээ: "Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн хамтын ажиллагаанд Сычуань мужийн давуу тал болон зvvн нутгийн давуу талыг нэн нягтруулж болох юм. Зvvн нутаг хэдийгээр маш тvргэн хєгжсєн боловч, энэ хэдэн жилд хєгжлийн орон зай нь бас хязгаарлалд учирч, хєдєлмєр хvчний єртєг нь нэлээд их болсон байна, тэд vйлдвэр аж ахуйн нэгжээ манай энд шилжvvлэн ажиллуулж болно. Энэ нь хоёр талд бvр ашигтай юм" гэжээ.
Уг чуулга уулзалтанд оролцсон Сычуань мужийн Да-жєv хотынхон 5 vйлдвэр аж ахуйн нэгжийнхэнтэй 14 тэрбум гаруй юаний vнэ бvхий эрчим хvчний хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцжээ. Да-жєv хотын дарга Ли Сянжи хэлэхдээ, эдгээр хэлэлцээрээр тохиролцсон хамтын ажиллагааны тєсєл нь хоёр талд хєгжлийн боломж хангаж єгєх юм гэлээ.
"Тэнгис дагуу нутгийн хєрєнгє мєнгє, технологи, удирдлагын тэргvvний vзэл ойлгогдохуун болон манай дотор газрын нєєц баялаг, vйлдвэр аж ахуйн нэгжтэй уялдаатай хєгжих нь харилцан ашигтай байдлыг бvрдvvлэх болно" гэж хотын дарга Ли Сянжи хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, холбогдох талууд уг чуулга уулзалтын хугацаанд хамтын ажиллагааны нийт 4400 гаруй тєсєл тохиролцож, гэрээний vнэ нь дээр удаагийн чуулга уулзалтаар тохиролцсон хэмжээгээс 150 тэрбум юаниар нэмэгдэж, 450 тэрбум юаньд хvрчээ.
Сянгийн Засаг Захиргааны Онцгой Районы Засаг дарга Зэн Ин-чуань энэ удаагийн чуулга уулзалт дээр хэлэхдээ: "Сянган Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн хамтын ажиллагаанд нааштай vvрэг гvйцэтгэнэ" гэжээ.
Аомэний Засаг Захиргааны Онцгой Районы Засгийн газрын зєвлєх Вэй Дvнзюнь танилцуулж хэлэхдээ: "Аомэнь бол 400 мянга гаруй хvн амтай, 27.5 хавтгай дєрвєалжин километр талбайтай жижигхэн газар юм. Иймээс бид гадаадтай хэлхээ холбоотой байх явдлыг маш чухалд vздэг юм. Жvжян мєрний гурвалжин хойгийн бvс нутгийн хамтын ажиллагаа нь Аомэньд их олон ашиг хvртэх юм" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
|