• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-09 17:19:08    
Зугаацах явцад анхаарууштай зvйлvvд

Хятадын Олон Улсын Радио

    Урт хугацаагаар нарны доор байвал толгой євдєх, арьс хаграх vзэгдэл гарах бєгєєд цаашлаад янз бvvрийн арьсны євчин vvсгэж мэдэх юм. ялангуяа ганган бvсгvйчvvддээ хэдэн зvйлийг зєвєлмєєр байна. ус сайн ууж,улаан лооль, тарвас зэрэг усархаг жимис байнга идэж байх нь усны алдагдлыг нєхвєрлєж чаддаг. Чийгшvvлэх vйлдэлтэй мєртлєє тослог бус гоо сайхны бараа ч дутагдаж болошгvй зvйл мєн. Зав чєлєєтєй vе єргєст хэмх, тарвасын халисыг нимгэн хэрчээд нvvрэндээ наавал харшлалыг багасгаж, нарны гэрлээс хамгаалж чаддаг. Yvнээс гадна хамгийн дєхєм арга нь хєргєєсєн буцалсан усаар нvvрээ угаах болно. Энэ нь усны ууршилтаас сэргийлэх бєгєєд услаг байлгаж чаддаг.

    Идэж уух талаас ярихад,гадуур явж зугаацхад усны хэмжээ ихээр алдагдах учраас шєлтэй хоол юм уу єєх тос багатай хоол идэхэд зvгээр юм. Шинэ соргог ногоо жимс илvv идэхийн зэрэгцээ зохих хэмжээний хар мах идэж, шим тэжээлээ нэмэгдvvлэх хэрэгтэй. Ууланд зугаацаж явахдаа булаг тааралдвал хvмvvс ихэнхдээ тэсгэлгvй залгилаж байдаг. vvнд бас учир бий. Зарим газрын бохирдол маш ноцтой байж, усын эрдэс хэвийн хэмжээгээс хэтэрсэн байдаг тул эрvvл мэндэд ашиггvй байдаг юм. Єєрєє усаа бэлтгэх юм уу цэвэр ус авч уух нь хамгийн сайн сонголт мєн.

    Хонож хэвтэх асуудалд, агаарын солилцоо сайн бєгєєд гэрэл гэгээтэй байр сонгох нь зvйтэй юм. Боломжтой бол одон зэргэлэлтэй буудал сонгож болно. Унтахаасаа ємнє халуун усанд орох юм уу хєлєє амрааж дэвтэх нь сайн. Хэт хол зам явсан бол хєлийн улаа нухлаж, булчингийн массаж хийвэл дээр . Эсвэл тайван хэвтээд хєлєє єндєр газар тавьж, цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй байдаг. Унтахдаа агааржуулагчийг шєнєжин ажиллуулах нь муу . Жиндээд дараа єдєр нь тамиргvй болохоос болгомжлох хэрэгтэй.

    Усанд сэлэхдээ, усны чанарыг анхаарах чухалтай. Бассейн нь муухай бол арьсыг амархан гэмтээх бєгєєд бусад євчин vvсгэж болзошгvй. Нарны гэрэл хурц байгаа vед гадуур сэлэхээс болгомжлох хэрэгтэй. Нарны гэрэл арьсан дээр шууд тусах болон усны ойлт нь ч арьсыг гэмтээх болно.

 

    Хамгийн сvvлд сануулж хэлэх нь, зугаацаж явахдаа наршхаас сэргийлэх болон ходоод гэдэсний эм бэлдэж явахаа мартуузай.

 


1  2