Хятад улсад жил бvрийн зуны улирал, маш олон тєгсєх сурагч нулимс мэлтэгнvvлэн мишээсээр хайртай багштайгаа салах ёс хийж, ижил дасал болсон сургуулиас салж явдаг. Энэ удаагийн хєтєлбєрєєр бэлтгэсэн Тайваны дуучдын дуу нь хvмvvсийн салж ядсан сэтглэгийг илэрхийлсэн байна. Энэ сайхан хєг айзмын дунд залуу насны мартагдашгvй єдрvvдийг дурсан саная.
Одоо та бvхний сонсч байгаа нь Тайваний охидын хамтлаг S.H.E-гийн дуулсан "хамтдаа эхэлсэн замнал" дуу болно. S.H.E нь олон жилийн турш залуу нас эрч хvчний тєлєєлєх нэр болсоор ирсэн юм. Тэд хєєрхєн моод бие галбир, яруу сайхан дуу хоолойгоороо єргєн олон залуучуудад таалагдсан байна. Тэдний дуулсан уг дуунд найзын хоорондох цэвэр vнэнч сэтгэлэг мэдрэгдэх болно.
Сая та бvхэн Тайваний охидын хамтлаг S.H.E-гийн "хамтдаа эхэлсэн замнал" дуу сонслоо. Хятад дууны тавцанд тасралтгvй шинээр гарч байгаа хамтлагийг хэлэхэд "бамбарын баг"-ийг дурдахгvй байхын аргагvй юм. "бамбарын баг" нь єнгєрсєн зууны 80-аад оны vе, Тайваний эстрадын дууны тавцанд хєгжилтєй байсан залуучуудын хамтлаг болно. У Чилун, Су Июпэн, Чэнь Зипэн 3 хvнээр бvрэлдсэн юм. Хожим нь нас жил нэмэгдэхийн хирээр уг хамтлаг задарч, хувь хувиараа хєгжлийн замналаа олсон байна. Одоо хамтдаа уг хамтлагийн бvрэлдхvvн У Чилунгийн дуулсан "замдаа сайн яваарай " дууг сонсоё.
Тухайн жил У Чилун, Чэнь Зипэнг цэрэгт мордуулахад дуулсан энэ дуу нь маш олон хvний нулимсыг асхруулсан байдаг. Сургуулиасаа салах гэж байгаа оюутанд авч хэлбэл уг дуу нь харилцан сэтгэлээ илэрхийлэх хамгийн сайн сонголт болж болзошгvй. Энэ дуунд єнгєрсєний нэр алдраа орхиж, ачаагаа vvрцч холдохыг чинь хараад , хоцорсон би нvдний нулимсаа сэтгэлийн гvнд урсуулна. Мишээсэн царайгаар чимруу гараа даллаж, замдаа сайн яваарай найз минь. Буудлын тавцанд алхан гарч, энэ мvчээс ганцаар замнахад сэтгэлийн сайн сайхан ерєєлийн чамдаа дэвшvvлье гэж дуулна.
У Сикай бол Тайваний нэрт дуучин бєгєєд хєгжим найруулагч мєн. Тvvний бvтээл уянга сэтгэлээр баялхам байж, хvмvvсэд "хайрын тєгєлдєр хуурчин" гэгддэг. Тэрээр сvvлийн жилvvдэд залуу дуучинд дуу бичхээр голлуулсан байна. Нэрт эмэгтэй шvлэг зрхиогч Ли Маньтин, У Сикайгийн хєгжмийн замнал дах олон жилийн тvнш юм. Ли Маньтинд бvсгvй хvний уян зєєлєн тал байхаар барахгvй цог золбоотой залуу vеийнхний сэтгэлийн ертєнцийг ойлгож чаддаг болохоор хамтран ажиллахад санаа санаагаа ойлголцсон байдаг гэж У Сикай vзсэн байна. Одоо тэд хоёрын тєгсєх оюутанд зориулж бичсэн "маргааш найз хэвээрээ" дууг сонирхоё. Энэ дууг Тайваний охидын хамтлаг "vзэсгэлэнт хослол" дуулсан юм. Тєгсєхєєс ємнєхєн охдын хоорондох сайн сайхан бэлэг ерєєл болон ирээдvйгийн тухай хvсэл мєрєєдєлийг харуулсан байна.
Фан Вэйчи нь сvvлийн жилvvдэд нэрт гарч байгаа Тайваний шинэ од юм. Америкийн нэрт сургуулиас тєгссєн тэрээр царайлаг нуруулаг байдгаараа нэн олон дууны хорхойтонд таалагдсан юм.
2003 оны 5-р сар тэрээр гурав дах шилдэг дууны цомог "vнэн шудрага гоо"-г гаргасан байна. Яагаад ингэж нэрэлсэн вэ гэвэл зол жаргалаа хєєцєлдєх хvмvvсийн сэтгэл vvрд зогсохгvй байхыг тэрээр хvссэн байна. Энэ цомогт, Фань Вэычи Хятадын дотор газрын хєгжмийн авьяастан Пу Шугийн "тэдгээр цэцгvvд"-ийг дуулсан байна. Уг дуунд цэцгийн дэлгэч зулгарах, салхины аяар хийсч байгаа байгалийн vзэгдлийн дагуу хvмvvсийн зvг зvгтээ замнаж байгаа салалтын байдлыг илэрхийлсэн байна. Хамтдаа сонирхоё.
|