7-р сарын 31-нд дэлхийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах 11-р тоглолт Канадын Монтреалд єндєрлєв. Тус удаагийн тоглолтод Хятадын баг тамирчид сайхан амжилт vзvvлж чадаагvй. 1991 оны дэлхийн аврага шалгаруулах 7-р тэмцээнээс хойш, Хятадын баг тамирчид анх удаагаа алтан медаль аваагvй гарлаа. Хятадын багийн асуудал нь хаанаа гараа вэ? 2008 оны Бээжингийн Олимп нvдэн ємнє хvрч ирээд байгаа. Хятадын баг ямар арга бодлого авах ёстой вэ?
Хятадын баг энэ удаагийн тоглолтод оролцохоос ємнє усанд сэлэлтийн тєрлєєр нэг алтан медаль авах зорилт тавьсан. Тэмцээнээс ємнє ихээхэн хvсэл эрмэлзэл тавьж байсан Афины Олимпийн аварга Лvє Шюежюань эмэгтэйчvvдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд 4-д, 50 метрийн мэлхий сэлэлтэд 7-р байранд оржээ. Тэмцээний дараа Хятадын тєлєєлєгчдийн тэргvvн, Хятадын биеийн тамир спортын vндэсний ерєнхий газрын усан спортыг удирдах тєвийн эрхлэгч Ли Хуа, Хятадын баг тамирчид энэ удаагийн тоглолтод алт авах зорилтоо биелvvлж чадаагvй, харамсалтай байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Энэ удаагийн тоглолтоос нэг алт авахаар чармайсан. Олимпийн аварга Лvє Шюежюань тэмцээнээс ємнє шархдаснаас болж, амжилт нь нєлєєлєгдсєн. Залуу тамирчин Гао Ян 50 метрийн араараа даллах сэлэлтэд боломж алдсан нь маш харамсалтай юм гэжээ.
2001 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хятадын тамирчин 2 алт, 2 мєнгє, 3 хvрэл, 2003 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хятадын тамирчин 3 алт, 4 хvрэл медаль авсан. Энэ хоёр удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний Хятадын амжилтыг Хятадын багийн гэхээс Лvє Шюежюаний хувийн амжилт гэж хэлмээр юм. Тvvний vзvvлсэн гарамгай амжилт нь Хятадын усанд сэлэлтийн багт урт хугацааны турш тvрvvлэн дагуулах тамирчин дутагдаж байсан асуудлыг зохицуулжээ. Энэ удаагийн тэмцээнд тvvний vзvvлэлт тааруухан болохоор энэ асуудал нэн даруй ил болжээ. Хятадын усанд сэлэлтийн багийн тугч тамирчин Лvє Шюежюань хэлэхдээ, єнєє Хятадын багт над шиг хvчин чадал бvрдvvлсэн залгамж тамирчин байхгvй байна. Энэ бол бидний сэтгэл зовьж байгаа явдал болно гэжээ.
Энэ удаа Хятадын тамирчдын амжилт тааруухан. Энэ нь алтан медаль авч чадаагvйгээс харагдаж байгаа бєгєєд бас эмэгтэйчvvдийн мэлхий сэлэлт, эмэгтэйчvvдийн єврєєрєє даллах сэлэлт зэрэг хятадын нэлээд хvчин чадалтай тєрлєєр Хятадын тамирчид болон Австрали, Америкийн тамирчдын хоорондын зєрєє ихэссэн байна. Yvнээс гадна Хятадын баг Азийн гол єрсєлдєгч Японы багтай энэ удаагийн тэмцээнд єрсєлдєєд давуу байр эзэлж чадаагvй. Японы баг алтан медаль аваагvй ч медаль авсан тоо нь Хятадынхаас дахинаар илvv байна.
Хятадын усанд сэлэлтийн ерєнхий дасгалжуулагч Чжао Гэ хэлэхдээ, Афины Олимпиос хойш, Хятадын багийн ахиц бага байна. Австрали, Америк, Япон зэрэг оронтой зэрэгцvvлбэл, Хятадын багийн дасгал хийх арга барил тэргvvний биш, техникийн талаар онц ахилт гаргах талаар дутагдаж байна гэжээ. Чжао Гэ хэлэхдээ, бид Америкт vзэж танилцснаар, тэдэнд дасгалжуулагчтай, баялаг арга туршлагатай, техникийн талаар нэлээд арга туршлагатай, єєрийн гэсэн vзэлттэй нэг бvлэг дасгалжуулагч байгаа. Манай дасгалжуулагчийг тэдэнтэй харьцуулахад зєрєєтэй байгаа. Сvvлийн хоёр жил Америкийн дасгалжуулагчийн арга туршлага дээшилсээр байна. техникийн хэрэглээний талаар хэлэхэд, хувьсгалын чанартай ач холбогдолтой, энэ нь усан спортын тавцанд нисэх мэт тvргэн дэвшил авчирсан байна. Энэ бол тэдний давуу тал, бид тэдэнтэй нэлээд зєрєєтэй байна гэж би vзэж байна гэжээ.
Энэ удаагийн тэмцээнээр Хятадын усанд сэлэлтийнхэнд байдал нэлээд хvнт байгаа боловч Хятадын багт бас нэг бvлэг залуу тамирчид байгаа. 18-тай ГаоЯн эмэгтэйчvvдийн 50 метрийн араараа даллах сэлэлтийн хагас шувтаргын тэмцээнд дэлхийн аврага шалгаруулах тэмцээний рекорд амжилтыг тогтоосон бєгєєд мєнгєн медаль авсан байна. 18-тай Y-Пэн эрэгтэйчvvдийн 200 метрийн далайн гахай сэлэлтэд хvрэл медаль авсан байна. 14-тай Чжао Чин анх удаа том тэмцээнд оролцож шувтаргын тэмцээнд орсон байна. Эдгээр тамирчид маш залуу тул урагш ахих орон зай бас байсаар. Тэд бол 2008 оны Олимпийн наадмын Хятадын жинхэнэ хvсэл эрмэлзэл болно.
|