Амтат жимс хан борогцойд євчин эмгэгийг эдгээхvй ид шид байдаг нь амьдралд гарцаагvй ашигтай байж таарна. Хан борогцой бол хvмvvсын аагим халуун цагт чангаж ундаасах, хэвлийн хэсэг хєєх, шингээлт муудах, шээс цавьдаглах, толгой эргэн нvд эрээлзэх зэрэг євчний байдал илэрхэд тустай сайн жимс юм. Хан боргоцойн шvvсэнд ходоодны шvvстэй адилавтар нэг зvйлийн исгэлэн эд байдаг, энэ нь уурагтай зохицан шингээлтэд тусалдаг vйлдэлтэй юм. Хан боргоцойг эм эмнэлгийн журмаар ашиглах тухай 5 зvйлт арга хэмжээ гэвэл:
1, Бєєрний vрэвсэлийг зохицуулах Хан боргоцойн 60 грамм мах болон улалжийн vндсийг усанд чанаад єдєрт 2 удаа ууна.
2, Мєгєєрсєн хоолойн vрэвсэлийг\бронхит\ зохицуулах Хан боргоцойн 120 грамм махыг чанаад, дараа нь 30 грамм зєгийн бал холиж хутгаад єдєр бvр хоёр удаа ууна.
3, Шингээлт муудхыг зохицуулах Жимсны шvvс шахах машинаар шахаж гаргасан хан боргоцойн шvvсийг удаа бvр 40 миллилитрын хэмжээтэйгээр єдєр бvр хоёр удаа ууна.
4, Чацга алдахаас сэргийлэх Шинэ боловсорсон хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд тvvхийгээр нь идэвч болно, удаа бvр 50 граммаар єдєрт 3 удаа идэж байвал ёлходосоос сэргийлж болох юм.
5, Гэдэсний vрэвсэлээс сэргийлэх Хан боргоцойн 30 грамм навчийг усан чанаад єдєр бvр 3 удаа ууна Хан боргоцой идхэд анхаарах зvйл гэвэл, хан боргоцой идхэд хашил авдаг хvмvvс идэхгvй байвал зохино, харин хан боргоцойг тvvхийгээр нь идхээс ємнє давстай усанд дэвтээж байвал сайн байдаг, ингэвэл органик исгэлэн зvйл нь давстай усандаа задардаг сайн талтай юм. /Буянтогтох орчуулав/
|