1955 оноос эхлэн Хэ зэнь лян Хятадын биеийн тамир спортын ажилд оролцжээ. Тэрээр шинэ Хятад улсын биеийн тамир спортын гадаад харилцааны олон чухал чухал vйл хэргийг биеээр єнгєрvvлж оролцсон, шинэ Хятад улсын биеийн тамир спортын vйлсийн хєгжлийг гэрчлэгч хvний нэг бєгєєд Хятадын олимпийн хєлєдгєєний ахиулагч, Бээжингийн олимпийн наадам зохион явуулах эрх олоход хvчи зvтгэл гаргаж гавьяа байгуулсан хvний нэг нь юм.
2001 оны 7-р сарын 13-ны єдєр Москва даян дэлхийн анхаарлын тєвд орж, Хятад улс хоёрдугаар байраас 34 саналын давуугаар ялалт хийж, олимпийн тvvхэнд шинэ амжилт тогтоосон байна. Олон улсын олимпийн хорооны дарга Самааханч 2008 оны олимпийн наадам зохион байгуулах эрхийг Бээжин авлаа гэж зарласанд хэвлэл мэдээллийн тєвийн телевизын том дэлгэцнээ дэлхий нийтийг доргиулсан сэтгэл хєдєлгєм байдал гарсан юм. Олон улсын олимпийн хорооны гишvvд хойно хойноосоо ирж нvдэндээ нулмас мэлтгэлvvлэн зогсоо Хэ зэн лянтай гарыг атган баяр хvргэж, Хятадын Тай бэйн олимпийн хорооны гишvvн Y жин гvэ, Хэ зэнь лянд баяр хvргэн "Хятад хvмvvсийн хамгийн баяртай цаг мєч хvрч ирсэн "гэж хэлэн дэврэлдэхэд Хэ зэн лянгийн нулмас єєрийн эрхгvй асгарч билээ. 72-ын насан сvvдэртэй Хэ зэнь лян " Бээжин олимпийн наадам зохион явуулах эрх авлаа, надад одоо харамсах зvйл алга " гэж сэтгэл догдлон хэлж билээ.
1993 онд Хятад улс анх удаа олимпийн наадам зохион явуулах эрхийн тєлєє єрсєлдєєд ялагдалд учирсан тэр vед Хэ зэн лян нулмас унгаасан юм. Гэлээ тэр олон нийтийн ємнє, гадаадын хvний ємнє унгаагаагvй. Тэр ялагдалд учирсан хvнд цохилтыг сэтэгдээ дарж, Австралийн олимпийн хорооны гишvvнд баяр хvргэж, Хятадын дипломат ажилтны дээд боловсрол тvвшнийг харуулсан байна. Орой нь буудалдаа хариад охиныхоо анхааран асуусан утасыг аваад єєрийн эрхгvй нулмас унгааж билээ. Бээжин хоёрдох удаа олимпийн наадамын эрхийн тєлєє єрсєлдєхєд Бээжин хотын удирдагчид Хэ зэнь лянг зєвлєхєєр урьсан байна." Бээжингийн Олимпийн наадам зохион явуулах эрхийн тєлєє ажиллах маань эх орныхоо тєлєє миний vvрэг хариуцлагаа гvйцэтгэх явдал мєн" гэж тэр хэлээд бvх хvчнээрээ чармайн ажиллаж, єєрийгєє Бээжингийн олимпийн наадамын эрхийн тєлєєний "єндєр настай сайн дурынхан" гэж хэлдэг. Тэр Олон улсын олимпийн хороонд єргєн барих 200 мянга гаруй vсэгтэй тайланы Англи, Франц хэлний хянагчаар ажиллаж, мєн гадаадын нэн олон найз нєхєдийн Хятадын тухай ойлгоход тус дєхєм vзvvлэхий тєлєє нас ахисныг vл ойшоон дэлхийн олон орноор айлчилсан юм. Олон улсын олимпийн хороондох тvvний байр суурь , нэр хvнд , нєлєє, мєн тvvний хашир туршлага, хэд хэдэн гадаад хэлээр хэлж илтгэх чадвар нь Бээжингийн ялалт хийхэд зангилаагийн vvрэг гvйцэтгэсэн гэж хэлж болох юм.
2001 онд Москвад олимпийн эрхэм дээд vйлсийн тєлєє єєрийн насан турш зvтгэж ирсэн хvсэл тэмvvлэл, Хятадын ард тvмний олимпийн наадамыг хvсэн эрмэлзэж байгаа сэтгэлийг тэр бvх талаар гvнзий илтгэж гишvvдийн єргєн дэмжлэгийг хvллсэн юм. Yvнд холбогдуулан тэрээр хэлэхдээ, эх орон минь хєгжиж, Бээжингийн эдийн засгийн хvчин эрчимжиж, олон улсын байр суурь дээшилснээр уулаасаа биднийг дэмждэг гишvvнд нэн эрс шийдвэртэй дэмжих болж, уулдаа Бээжинг дэмжихгvй байсан гишvvдийн байр суурьд аажмаар єєрчлєлт гарсан байна гэжээ.
Хэ зэнь лян єнєє Хятадын олимпийн хорооны хvндэт дарга, Бээжингийн олимпийн наадамын зохион байгуулах коимссын зєвлєх, Бээжингийн биеийн тамир спортын их сургууль, Бээжингийн башийн их сургууль зэрэг их сургуулийн профссор, олимпийн соёлыг дэлгэрvvлэгчээр ажиллаж бий. Yvний зэрэгцээ Олон улсын олимпийн хорооны соёл боловсролын комиссын даргаар ажиллаж, єндєр настай болсон ч гэсэн олимпийн vйлсийн тєлєє хvчин зvтгэлээ гаргасаар байна. /Урангоо бэлтгэв/
|