• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-10 17:27:49    
Нvvрс их гардаг Шань си муж соёлыг ихээр хєгжvvлэхэд хvч тавьж байна

Хятадын Олон Улсын Радио

    Урт хугацааны турш нуурс олборлох vйлдвэр нь Шань си мужийн эдийн засгийн тулгуур болсоор ирсэн юм. Гэвч Шань си муж нь нvvрсэндээ тvшиглэн их ашиг хvртсэн боловч vvнийхээ тєлєє байгаль орчин ноцтой бохирдсон, усны нєєц их дутагдсан зэрэг маш их хохирол vзсэн байна.

    Тогтвортой хєгжих явцдаа соёлын хvчирхэг муж болох стратеги хэрэгжvvлж, соёл аялал жуулчлалын эх баялагийн нээж ашиглана гэж Шань си мужийн намын хороо дэвшvvлсэн байна.

    Тун саяхан "Хятадын соёл иргэншлээс Шань сийг харах нь" гэдэг эдийн засаг соёл урлагийн долоо хоног Шан хайд нээгдэж, "Хятадын vндэстнvvдийн уг удам" гэдэг vндэстний симфони хєгжим, "Атга чавга" гэх бvжгэн жvжиг, "Намрын уур орлоо" гэх драмын жvжиг зэрэг нь Шань си мужийн элвэг их уламжлалт соёлын євийг Шан хайн vзэгчидэд харуулсан байна.

     Шань сигийн эдийн засаг соёл урлагийн тус долоо хоногийн арга хэмжээ нь Бээжин, Гуан жєv, Шэнь жэнь, Жv жиан мєрний гурвалжин хойгийн районд амжилттай ажилсны дараа Хєх мєрний гурвалжин хойгийн районд ажиллаж байгаа нь энэ юм.

     Тус арга хэмжээнд багтан орсон Жинь Шан улсын vеийн тvvхээр сэдэвлэсэн "Намрын уур орлоо" гэдэг драмын жvжиг нь 2004 оны 4-р сард тайзнаа тавигдсанаас хойш 100 гаруй удаа тоглож байгаа бєгєєд vvнийг сонихсон хvн давхардсан тоогоор 100 мянга гаруйд хvрч, тасалбарын орлого нь 3 саяд хvрч, нийгэм болон эдийн засгийн давхар ашиг олсон байна.

    "Намрын уур орлоо" гэдэг жvжиг нь Шань сигийн драмын жvжгийн тvvхэнд хєшєє дурсгалын чанартай ач холбогдолтой юм. Тvvний асар их амжилт нь Шань си мужийн соёлоо ихээр хєгжvvлэх гэсэн сайхан тохиолд таарлаа гэж Шань си мужийн драмын театрын дарга Жиа мао шэн хэлсэн байна.

     2003 оны 8-р сард Шань си муж соёлын хvчирхэг муж болох стратеги албан ёсоор дэвшvvлсэн байна. Соёлын элвэг их эх баялагаа ашиглан соёлын vйлдвэрээ хєгжvvлж, бvтцийн тохируулалтад эдийн засгийн нэмэгдлийн шинэ цэг хайж байна. 5 хvчирхэг 2 том буюу тухайлбал соёлын ажилтадыг бэлтгэх, хvмvvнлэгийн шинжлэх ухааныг хєгжvvлэх, соёлын vйл ажилагааг идэвхжvvлэх, соёлын бааз суурийг бататгах, соёлын бvтээгдэхvvний чанарыг сайжруулах гэсэн болно.