Урдын дунд хошуу нь Євєр монголын Баянуур аймгийн зvvн хойт талд байдаг єргєн уудам газар нутагтай, єн шимлэг билчээр устай, хонь vхэр ихтэй мал аж ахуйгаар гол болгосон хошуу болно. зvvн талаараа Дархан муумянган хошуу, Гу Юань Сянь, ємнє талаараа Урдын дунд хошуу, У Юань сянь, баруун талаараа урдын хойт хошу, Лин Хе хоттой хєршилж хойт талаараа Монгол улстай зуун ная найман км ээр хиллэж байдаг юм. Урдын дунд хошуу нийт хорин хоёр мянга долоон зуун дєчин єрвєн км нутаг дэвсгэртэй. Тус хошуунд Монгол, Хан, Хотон, Манж, Тvвд, Дагуур, Шивээ, зэрэг найман vндэстэнтэй, нийт зуу хорин найман мянга зургаан зуун хvнтэй, Монгол хvн хорин хоёр мянга гурван зуу байна.
Урдын дунд хошуу єнє эртний тvvхтэй, тус хошуунаас олдсон монь уулхын сvг зурагнаас vзвэл, хаймгийн наад захдаа шинэ чулуун зэвсэгийн vед энэ нутагт хvн тєрлєхтєн vйл ажиллагаа явуулж байжээ. Байлдаант улсын vед Хvнvvгийн малын билчээр байж, Хан улсын vед Жиу Юань Жvнд хариалагдаж байжээ. Хан улсын сvvчээр Жvн гэдэг засаг захиргааны нэгж vгvй болж урьд хожид Шиаби, Турк, Гидан, жvрчин зэрэг умардын цєєн тоот vндэстэн энд оршин амьдарч байжээ. Арван гуравдугаар зууны эхээр Тэмvvжин монголын олон аймгийг нэгтэгсний дараа энэ нутаг нь Вагуу аймгийн малын билчээр байж, Минь улсын vед єєлєд, татаар аймгийн нутаг байлаа.
Минь улсын сvvч Чин улсын эхний vед Юань улсын тайзуу хаан Чингисийн дvv Хавт Хасарын арван тавдугаар vейн хойчис Бурхай урд аймгийг захиран Хєлvн Буйрын тал нутагт сууршиж байснаа хожим нь Урдын гурван хошуунд нvvж ирсэн байна. Урд гэдэг нь Уран хvмvvс, Урчууд гэсэн vгнээс ирэлтэй гэж зарим эрдэмтэд тайлбарлаж байдаг юм.
Хойт алтан улсын vед мянга зургаан зуу гучин гурван онд Бурхай хариат ардаа дайчлан хойт алтан улсад дагаар орж, мянга зургаан зуу дєчин найман онд Чин улсын засгийн газар Бурхайн vр хойчис дайн байлдаанд гаъя байгуулсан гэж тvvний омбол Тубаг тvшээ гvн єргємжилж, хойт хошууг хамааруулсан бєгєєд Урдын гурван хошуунд хатан голын бор тохой хавийн газар нутгийг зааж єгсєн байна. Урдын ємнє, дунд, хойт гурван хошуу энэ нутагт ирээд гурван зуу гучин жилийн нvvр vзэж байгаа ажээ. мянга есєн зуун тавин онд Урдын дунд хошуун албан ёсоор байгуулагдсан байна.
|