• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-10 17:36:34    
Эзэн хороо

Хятадын Олон Улсын Радио

    Эзэн хороо гэдэг бол уг эзэн чигисийн бунхан гэдэг утгатай юм. эзэн хороо хошууны тєв нь улаамєрєн голын хєвєєндєх алтан ширээт балгасанд байдаг. уламжлал яриагаар бол мянга хоёр зуун хорин зургаан онд Чингис хаан єтлєє насандаа хамгийн сvvлчийн нэгэн удаагийн аяан дайн хийх замдаа Ордосын энэ нутгаар єнгєрєєд байгалийн єнгє vзэмжид нь согтууран барьж байсан ташуураа газар алдаж унагаасан гэдэг. Чингис хаан тvvний дараа жил нь зарлиг буулгаж, тэнгэрт хальснаас хойш энэ нутагт оршуулахыг гэрээслэсэн гэдэг юм.

    Эзэн хороо хошуу нь зургаан мянга гуруй хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэртэй. Байлдаант улсын vеэс энэ нутаг нь умардын нvvдэлчин vндэстнvvдийн малын билчээр байсан юм байна. Юань улс баруун Шя улсыг мєхєєснєєс хойш энэ нутаг нь Дун Шен Жугийн харианд орсон байна. Минь, Чинь хоёр тєрийн vед энэ нутаг нь монголын ордос аймгийн малын билчээр байсаар ирсэн юм. шинэ Хятад улс байгуулагдснаас хойш мянга есєн зуу тавин есєн онд эзэн хороо хошуу гэж албан ёсоор нэрлэсэн юм. шинэ Хятад улс байгуулагдахаас ємнє энэ нутаг нь байгалийн нєхцєл тааруухан, хvм ардын амьдрал нь ядуу зvдvv байсан юм. мянга есєн зуу дєчин есєн онд гар vйлдвэр эрхэлдэг хэдхэн айл байсан юм. бvх хошууны хэмжээнд бод бог мал хэдэн зуун мянга байжээ.

    Хорь гаруй жилийн байгуулалтаар дамжин мянга есєн зуу далан найман он гэхэд тус хошуун олон тєрлийн ажил vйлэс ихээхэн хєгжилтэй болсон байна. гэвч ардын амьдрал тийм ч сайн байгаагvй юм. ХКН ын арван нэгдэх удаагаа сонгогдсон тєв хорооны гуравдугаар бvгд хурлаас хойш энэ нутгийн байдал vндэснээсээ єєрчлєгдсєн юм. тариалан мал аж ахуй тогтвортой хєгжиж, тариачин малчидын орлого ч жил дараалан нэмэгдсээр ирсэн байна.

    Тус хошууныхон урт хугацааны хайлт сvвэгчиллээр дамжин нутаг орноо хєгжvvлэх гурван зангилаагийн зvйлийг олж авчээ.

    Нэгд, хар алт гэж нэрлэгдсэн нvvрс олборлох явдал болно. тус хошууны зvvн хэсгээс олдсон чулуун нvvрсний булагдац нь арван хоёр тэрбум гаруй тонн байгаа юм байна. мянга есєн зуун наян зургаан оны байдлаар тус хошууны нvvрсний нийт гаргалт нь бvх хошууны аж vйлдвэийн нийт бvтээгдхvvний тавны нэг хувийг эзэлсэн байна.

    Хоёрт нь, мод тарьж хошууныхоо ой модны нємєргєєг нэмэгдvvлэх явдал байлаа.

    Гуравт нь, нуур бvрд олонтой онцлогоо ашиглан загас тэжээх vйлс хєгжvvлсэн байна.

    Энэ гурван тєрєлийн ажил ажил нь тус хошууны хєгжилд нисэх мэт жигvvр ургуулсан байна. vvнээс гадна Чингисийн онгоноор гол болгосон аялал жуулчлалын vзэмжит газар нь дотоод гадаадын жуулчидын сонирхолыг татаж аялал жуулчиллаас олсон орлого нь єдрєєс єдєр нэмэгдсээр байгаа юм.