• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-11 15:06:37    
Халууны цагт агааржуулагчаа хэдэн градусаар ажиллуулбал хамгийн тохиромжтой вэ?

Хятадын Олон Улсын Радио

    Зулай тєєнєм зуны халуунд зонхилох хvмvvс агааржуулагчаа ажиллуулж л таарна. Тэгвэл агааржуулагчаа хэдэн градусаар ажиллуулбал хамгийн тохиромжтой вэ?

    Холбогдох эм эмнэлэг эрvvл мэндийн байгууллагын туршилт хийсэн материалын дvнгээс vзвэл, хvний биеийн халууны хэмжээ хэвийн байдалд 37ºС байхад, хvний арьсын халууны хэмжээ 33ºС орчим байдаг, харин гэрийн халууны хэмжээ 33ºС-аас давхад халуун болсон сэтгэгдэл єгч, 33ºС-аас буурхад сэрvvн оргих тєрєгдєл єгдєг байна. Гэтэл хvрээлэн байгаа орчин ахуйн нєхцлєєр бол халууны хэмжээ 25ºС, харьцангуй чийгийн хэмжээ 50% байж, агаарын урсгалын хурд 0.15м/с байвал, хvний бие махбод хамгийн аятайхан, халуун хvйтэн тэнцсэн, маш тааламжтай , хамгийн сайхан байдалд бий болдог юм.

    Yнэндээ, хvний биеийн мэдэрдэг халууны хэмжээ нь гэр дотрох халууны хэмжээнээс ялимгvй дор байдаг, єєрєєр хэлбэл 1-2ºС дор байдаг, агааржуулагчийн салхи хvргэх халууны хэмжээ жаахан єндєр байлаа ч гэсэн хvний бие махбодын халууныг мэдрэх нь тєдийл єндєр биш юм. Иймээс агааржуулагчийнхаа ажиллах халууны хэмжээг 27ºС орчимд байлгавал, хvний бие цогцад хамгийн таатай байдаг юм.

    Хэрэв зєвхєн гэрийнхээ халууны хэмжээг дор байлгана гээд байвал, хvний бие махбодын эрvvл мэндэд ашиггvй мєртєє цахилгаанаа бvрэлгэж, цаашилбал "Агааржуулагчийн євчин" гэдгийг нь ч олчхож болзошгvй юм. Жишээлбэл, vе мєчний vрэвсэл, мєрний vе орчмын vрэвсэл, ханиад зэрэгт амархан нэрвэгдэх болно. Гэрий халууны хэмжээг хэт дор болгох юм уу 20ºС-аас дор байх хэмжээнд урт хугацаагаар ажиллаж амьдрах юм бол янз бvрийн євчинд нэрвэгдэж, хоёр євдєг чинь шархиран євдєх, бvх бие тамирдах, толгой євдєх, хоолой сєєх, хэвлий євдєх, нуруу хєших, дєрвєн мєчний мэдрэл євдєх илрэл мэдэгдэж, цаашилбал ам хамар чинь хазайх байдал ч гарч болзошгvй юм.

    Yvний зэрэгцээ ажиглаж мэдсэнээр, урт хугацаагаар агааржуулагчтай орчин ахуйд ажилж, суралцаж, амьдарч байдаг хvмvvс, гэрийн гадна доторхийн халууны хэмжээ нэлээд ялгаатай байдгийн харгаагаар амархан ханиад хvрэх юм уу арьсны євчин, vе мєчийн vрэвсэл, гэдэс ходоодны євчинд ч амархан нэрвэгддэг байна. Yvнээс гадна туршилт хийсэн дvнгээс vзвэл, хэрэв агааржуулагчийнхаа халууны хэмжээг 27ºС болгосон болон агааржуулагчийнхаа халууны хэмжээг 20ºС болгосонтой зэрэгцvvлж vзвэл, цахилгаан зарцуулах хэмжээ нь 7:20 болж байна, єєрєєр хэлбэл агааржуулагчийн халууны хэмжээг 27ºС дээр байлгах нь 20ºС дээр байлгахаас цахилгааныг 30% орчимоор хэмнэж байна гэсэн vг юм. /Буянтогтох орчуулав/