• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-11 15:15:20    
Нялх хvvхдийн уйлахын олон янзат хэлбэр

Хятадын Олон Улсын Радио

    Дэндvv vймээн ихтэй бол.... Нялх хvvхдийн уйлах дуу нь уйтгарлаж бачимдсан байдалтай бол орчин ахуйгаас єгч байгаа сэдэлт хэтэрхий их байгаа эсэхийг анхаарч vзэх хэрэгтэй байдаг, жишээлбэл, хурц ширvvн чидэнгийн гэрэл, дуу шуугиан, гэнэтийн хєдлєл барил, цочмог тэврэх зэрэг нь бvр хvvхдийг бохимдуулан уйлуулах нєхцєл болдог байна. Хvvхдийг цагтай хєхvvлж, цагтай унтуулж амраах нь тэдний єсєлтєд маш сайн юм.

    Тоглохыг хvсэх.... зарим хvvхэд ор дээр удаан хэвтсэн ч уйлахгvй, бачимдахгvй байхад, зарим хvvхэд бараг л томчуулаасаа салгvй байдаг, vvний шалтгаан бол хvнтэй харилцах хvсэлтэй байгаагаас болсон юм, заримдаа нялх хvvхэд бас уйтгарлаж нам дуугаар уйлан ээжээ ирж, тоглох буюу эсгvvл орчин ахуйгаа солиулахыг хvсдэг. Энэ vед нам дуугаар дуулах буюу орныхон хазуугаар тоглоомын зvйлийг эргvvлж тойруулан, сэтгэл санааг нь тайвшруулж, тэврэх буюу орыг нь солиж хэвдvvлвэл уйлахаа зогсдог.

    Гэмтэж євдсєн бол.... энгийн байдалд нялх хvvхэд царлан уйлаж байвал бие нь євдєж байгаа илрэл болно, харин єлссєн буюу ядарсан биш юм, энэ vед хvvхдийн биеийг сайн шинжиж vзэх хэрэгтэй, хєл нь ямар нэгэн юумд хvчтэй хvрээд євдсєн, нvдэнд нь юум орсон, бие нь загалж байгаа зэргийг нарийн vзэх чухалтай юм, иймэрхvv эвгvй байдлаас болж хvvхэд гэнэт уйлдаг, энэ vед хvvхдийн биеийг байнга илвэж байвал сайн юм.

    Бие таагvй болох.... нялх хvvхэд євчлєєд уйлж байвал энгийн уйлахтай адилгvй байдаг, євчилсєн хvvхдийн уйлах дуун хэзээд дорой буурай байж, юу ч идэхгvй, бєєлзєх, суулгах, халуурах зэрэг євчний шинж байдал илэрдэг, энэ vед нэн даруй эмнэлэгт очиж vзvvлэх хэрэгтэй. Бас зарим хvvхэд нь уйлж зовох цаг нь урт байдаг, энэ vед нэн хvлцэнгvйгээр совилох хэрэгтэй байдаг.

    Уйлаж байгаа нялх хvvхдэд бас юу чухалтай бэ? 
    Тэврэх сая тєрсєн хvvхэд ээжнийхээ хэвэлд байгаа шиг дудаан буюу тайван орчинд дуртай байдаг, иймээс илvvхэн хучаад нам тайван орчинд байлгах хэрэгтэй.

    Хєгжим сонсгох сая тєрсєн нялх хvvхдэд нам дуутай хєгжим буюу хvvхдийн дууг тавьж сонсгож байвал сайн юм.

    Хєдєлдєєн хийлгэх байдалд байлгах Нялх хvvхдийг тэвэрч нааш цаашаа нам алхах буюу єлгийд хэвтvvлээд аажим сажлах нь сайн байдаг.

    Хэвлийг нь илвэх Нялх хvvхдийн нурууны хэсэг, хэвлийн хэсгийг нь байнга хєнгєн илвэх бол олонх ээж бологсдын байнга хийх зохистой хvvхдээ тайтгаруулах арга болно, ялангуяа байнга хэдэс євддєг хvvхдэд маш сайн тус болдог юм.

    "Уйлж байж хvн болно" гэгчээр уйлахагvйгээр яаж хvн болох бэ? гэвч хvvхдийн уйлах адил бус хэлбэрээс уйлаж байгаагийн шалтгааныг мэдэж болно гэдэг бас ч сайн туршилгатай ээж аавын ажил буюу?