• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-11 16:56:58    
Сvлжээн дээрх бизнес

Хятадын Олон Улсын Радио

    23 настай Шанхайн иргэн Жи Юньвэнь долоо хоног бvр доор хаяж нэг єдєр нь ажилдаа явдаггvй . Энэ нь залхуурч байгаа явдал биш, гэртээ вэб сайтаар дуудлага худалдаа хийх нь ажлын орлогоос илvv мєнгє олдог тул юм. Єнгєрсєн 3 жилийн хугацаанд, Жи Юньвэнь уг вэб сайтаар гутал, гар утас, vнэт эдлэл дуудан худалдсан байна. Сvлжээн дээрх бизнес эрхлэхээр Жи Юньвэнь сар бvр 1000 юаний орлоготой байдаг. Аз таарсан vед 3, 4000 юань ч олдог. Энэ нь Шанхайн оршин суугчдын сар бvрийн дундаж орлогын 2 дахин болно.

     Энэ жил 22 настай Дай Шишянь, Жи Юуньвэньтай адил сvлжээн дээр юм худалдах дуртай юм. Єнгєрсєн жил тэрээр дуудлага худалдааны вэб сайт Тао Бао сvлжээн дээр хуучин хувцасаа худалдахаар шийдсэн юм. Тэрээр сар бvр сvлжээний худалдаагаар олсон 3000 гаруй юуанаар онгоцны тасалбар авч, Бээжинд байдаг болзооны хvнтэйгээ уулзчихдаг байлаа.

 

     Єнєєгийн байдлаар eBay, Тао Бао зэрэг дуудлага худалдааны вэб сайт нь Жи Юньвэнь, ДайШишянь мэтийн Хятадын нэн олон залуучуудын сонирхолыг татсан байна. eBay вэб сайтын тэргvvний гvйцэтгэгч захирал М.Хейтман энэ оны 5-р сар Бээжинд болсон Фортун чуулга уулзалт дээр хэлэхдээ, eBay вэб сайтанд нэрээ бvртгvvлсэн хятадчууд улирал бvр саяар нэмэгдэж байна. Энэ жилийн 3-р сарын сvvлч гэхэд, нэрээ бvртгvvлсэн ашиглагч 11 сая 600 мянгад хvрсэн юм гэжээ. Хойшдын 5-аас 10 жилийн хугацаанд Хятад улс, eBay сvлжээний хамгийн том зах зээл болох болно гэж хатагтай Хейтман тєсєєлсєн байна.

     

     Залуучууд яагаад сvлжээн дээр бизнес хийх дуртай байдаг тухай хамгийн тєлєєлєх чанартай Жи Юньвэнаар жишээлж хэлье. Тэрээр єнєє ээж аавтайгаа Шанхайн Пудунд сууж байгаа юм. Байшингийн vнэ маш єндєр байдаг учраас тэрээр одоохондоо дэлгvvр тvрээслэх чадалгvй тул сvлжээн дээр бараа худалдах нь хямад тєсєр байдаг юм. Тэрээр хэлэхдээ, сvлжээн дээр зарж байгаа барааны олонх нь залуучуудад таалагдсан зvйл юм. Гутлаар жишээлэхэд, шинэ загвар гарах бvр хvмvvсийн сонирхолыг татдаг. Нэгэн сэтгэлээр vvнийг хийх юм бол орлого мань боломжийн байх болно гэжээ. Сvлжээний бизнес хvмvvсийн анхаарлыг татаж байгаагийн нєгєє нэг тал нь гэвэл электрон худалдааны олгосон чєлєєтєй сэтгэгдэл болно. Жи Юньвэнь хэлэхдээ, би єєр хvний тєлєє ажиллах дургvй, єєрийнхєє босс болохыг мєрєєдсєєр ирсэн юм. Юу гэсэн ч сvлжээн дээр би бvх юмаа єєрєє эзэн мэдэж чадна гэжээ.

    Нээрэн, сvлжээн дээрх худалдаа нь хvмvvст маш дєхєм дєт нєхцєл хангасан байна. Компьютерын ємнє суугаад, Кофй ууж хєгжим сонсохын дагуу аль таалагдсан зvйлээ авч болдог. Энэ нь дэлгvvр хэсэх дуртай охин бvсгvйчvvдэд авч хэлбэл цаг хугацаа мєнгє тєгрєгєє хэмнэх хамгийн сайн сонголт байж магадгvй юм.

    Америкийн дуудлага худалдааны салбарт eBay сvлжээ нь нэг номерын юм. Гэвч Хятад улсад сvлжээний маш их єрсєлдєєнд нvvрлэсэн байна. Тао Бао (taobao.com), И Пай (1pai.com) зэрэг Хятадын дуудлага худалдааны сvлжээ маш хурдтай хєгжсєн юм. Тао Бао сvлжээний хангасан тоо сэлтээс vзвэл, єнгєрсєн жилийн 1-р улиралд сvлжээн дээрх солилцооны 9 хувийг эзэлж байсан бол 4-р улирал болоход 41 хувийг эзэлх болсон байна.

    Сvлжээн дээрх наймайны хувьд vйлчлvvлэгчиддээ найдвартай байх нь хамгийн чухал байдаг. Жи Юньвэнь хэлэхдээ, юм зарахаас ємнє нэн их хvч зарцуулж, барааны хууль ёсны ирэлтийг худалдан авчид vнэмшvvлэх ажиллагаа хийдэг гэжээ. Сvлжээн дээр vнэ ханшийн талаар тохиролцоонд хvрсэний дараа тэрээр худалдан авагчтай нуур золгож, юмаа гардуулж, мєнгє хураадаг байна.

    Сvлжээн дээр юм авах нь нээрэн дєхєм бєгєєд чанарын батлагатай юм. Би єєрєє ч сvлжээн дээрээс CD захиалж байсан. Тусгай хvн чиний хэлсэн газраар хvргэж ирдэг бєгєєд vнэ ханш нь харьцангуй хямд байдаг.

    Хятадын хэрэглээний зvйлийн дуудлага худалдаа хараахан боловсронгуй болж чадаагvй гэж Сvлжээн дээрх солилцооны мэргэжилтэн Хуан Лихуа vзсэн байна. Тэрээр хэлэхдээ, єнєєгийн сvлжээн дээрх худалдаанд мєнгєє тєлєх, худалдан авах болон хэрэглэгчдийг буруугаар нєлєєлєх асуудал оршиж байна. Итгэл vнэмшил гэдэг нь нэг хоёр єдєрт л байгуулагдчих явдал биш, цаг хугацаа хэрэгтэй гэжээ.