Пий жиv гэдэг шар айрагт олон зvйлий шим тэжээлт элемент байдаг тєдийгvй халуун зуны цагт бол чангаа тайлж биеийн халууныг тэгшилдэг аятай сайхан ундаа байгаа юм. Гэвч хvн болгон пиво л харагдвал уугаад байж болохгvй, харин ямар пивог нь сонгож уух вэ гэдэгт учир бий.
Одоо зах зээл дээр борлуулж байгаа шар айргийн дотор гоожуурын шар айраг, задгай шар айраг, болсон шар айраг, алкогольгvй шар айраг, алкоголь багатай шар айраг гээд л зєндєє олон тєрлийн шар айргууд байгаа л да. Эдгээрийн дотор задгай шар айраг нь барбиталын аргаар бактерийг нь сєнєєгєєгvй шар айраг болохоор амьд бактери нь хvний ходоод гэдсэнд оронгуутаа vргэлжлэн идэвхтэй ажиллаж, ходоодны шvvсийг задруулан хоол идэх дуршлыг нэмэгдvvлдэг, мєнч шингээлтийг сайжруулж, эер єегийг нэмэгдvvлдэг, иймээс энэ тєрлийн шар айргийг уусан хvн амархан таргалдаг юм.
Туранхай хvнд авч хэлбэл, задгай шар айраг уух бол жингийг нь нэмэгдvvлэх сайн талтай юм. Болсон шар айраг бол барбиталын аргаар бактерийг нь сєнєєсєн шар айраг юм, энэ шар айргийн исгэх бактери амьлах бололцоогvй болохоор тарган хvмvvс уухад тохиромжтой. Алкогольгvй шар айраг нь дор градусын шар айраг тул эмэгтэйчvvд болон настан буурлууд уухад тохиромжтой. Алкоголь багатай шар айраг нь ерєнхийдєє дор градусын шар айрагт харьяалагдах болохоор олон тєрлийн бичил элементтэй, маш их шим тэжээлийн бvрэлдэхvvнтэй байдаг, ийм шар айргийг уухад толгойд гарч хvн зовоодоггvй юм.
Yнэндээ, шар айраг уухад бас эрхэмлэх зvйлvvд байдаг: 1, Шар айргийг 8-10ºС- тай байхад уух нь хамгийн тохиромжтой, халуун хvйтний хэмжээ тохиромжтой байх нь шар айргийн тєрєл бvрийн бvрэлдэхvvний тэнцвэрийг зохицуулж, хvмvvст хамгийн тааламжтай тєрєгдєл єгдєг. Шар айргийг яасанч хєлдєєж болохгvй, хєлдєєх юм бол бvх шим тэжээл, уураг зэрэг нь бvгд арилж дуусдаг юм.
2, Шар айргийг том цомд бялхартал дvvргэлгvй хийж ууна. Шар айргийг усны хагтай халуун саванд хийж болохгvй.
3, Шар айргийг том том оочин залгилж уувал, исгэлэн гашуун амт нь ам уруулд мэдрэгдэхгvй байж болно.
4, Тос бол шар айргийн хєєсний дайсан юм, дусал тос ч хєєсийг нь бууруулж чаддаг юм.
5, Шар айраг ууж байхдаа давсласан утсан юм их идэх муу, ийм юм шар айрагтай харшиж, шингээлтийн замыг муугаар нєлєєлдєг юм. Шар айргийг хэтэрхий их уувал бас ашиггvй. Жирийн vед єдєр бvр 2 шилээс хэтрvvлэхгvй байвал сан даа.
Yvнээс гадна, ходоодны шархлаатай, мєгєєрсєн хоолойн vрэвсэлтэй, элэг хатуурах зэрэг ужигшсан євчинтэй хvмvvс шар айраг уухгvй байвал євчин хvндэрхээс зайласхийж болох юм. Дахивал, эм бэлдмэлтэй хамт уухийг цээрлэх хэрэгтэй. /Буянтогтох орчуулав/
|