7-Р сарын 13-ны єдєр "Мєсєн эрвээхий" гэгдсэн манай орны уран гулгалтын анхдугаар дэлхийн аврага Цэнь Лу нєхєр П.Даннистай хамт нутаг Чанчунь буцаж, нийгмийн олон салбарын зvтгэлтэнтэй уулзсан байна. П.Даннис Оросын уран гулгалтын олимпийн аврага юм. Энэ оны 7-р сарын 8-д, танилцаад 17 жил болсон бєгєєд 5 жил vерхэж явсан гулгалтын энэ нэгэн хос Хятадын ємнєд нутгийн Шэньжэньд гэрлэсэн байна.
1988 он, Чэнь Лу, Даннистай анх уулзсан юм. Тэр vед хоюулаа бvр хvvхэд байсан учраас бие биеэндээ дурлахыг буу хэл юугаа ч мэдэхгvй байжээ. Чэнь Лугийн эргцvvлж хэлсэнээр, тэр жил тэрээр Санкт Петербургт болсон Московгийн мэдээний цом тэмцээнд мєсєн хvvхэлдэйн шагнал хvртсэн юм. Гэвч 1992 он Америкад болсон дэлхийн одуудын айлчлалын тоглолтод тэрээр Даннистай жинхэнээр танилцсан байна.

Танилцсанаас хамт байх болсон явц нь маш жvжиглэг чанартай юм. Тэр удаагийн тоглолтод автобусанд сууж явж байхад, Чэнь Лу чихэр гаргаж, "хэн идэх вэ" гэж асуухад дугарсан хvн алга тул амандаа хийсэн байна. Энэ vед Даннис харин "би авна" гэжээ. Тэргэнд байгаа хvмvvс маш танил дасал болсон учраас Чэнь Лу мишээсээр амаа ангайлгаж, "чихэр аманд орсон шvv" гэхэд "тэгсэн ч авна" гэж Даннис шуурхай хариулсан байна. Тэгээд олны инээд хєєрийн дунд Даннис, Чэнь Лугийн амнаас чихрийг нь "хулгайлсан" байна. Чэнь Лу хэлэхдээ, тэр vеэс Даннисд хайртай болсон юм шиг болжээ. Даннис харин юу ч болоогvй юм шиг байхлаар нь Чэнь Лу єєрийн хайраа нотолж чадахгvй байлаа. Хожим нь Даннисын дасгалжуулагч "Чэнь Лу, санаа амар байгаач, Миний шавь хариуцлагатай эр хvн шvv " гэсэнээ Чэнь Луд итгэл олгосон байна. Эцэстээ Чэнь Лу "Надтай хамт байх дуртай уу" гэж Даннисаас асуухад тэрээр Баярлахын дээдээр баярлсан байлаа.
1 2
|