• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-15 15:36:25    
Хятад улс оюутадаа ажлаар хангахад чармайн тусалж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сvvлийн жилvvдэд, Хятадын их ба дээд сургууль тєгсєсєн оюутан vлэмж олноор нэмэгдэхийн хэрээр, тэднийг ажлаар хангах ажил ч явах тусмаа бэрх болж байна. Энэ онд Хятадын 3 сая 300 мянга гаруй оюутан тєгссєн нь ноднин жилийнхээс 600 мянга шахам нэмэгдсэн байна.

    Хvн ардынхаа дээд боловсрол хvртэх шаардалгыг хангахын тєлєє сvvлийн жилvvдэд, Хятадын дээд сургуулиуд сурагч элсэх хэмжээгээ байнга єргєтгєснєєр их сургууль тєгєссєн оюутан жил дараалан нэмэгдсэн байна, гэтэл олон ажил тєрлийнхэн оюутадыг хvлээн авах нь тодорхой хэмжээгээр нэмэгдэхгvй байгаа болохоор оюутадыг ажлаар хангахад маш их хvндрэлд учируулж байна.

    Хятадын боловсорлын яамны оюутаны ажил эрхэлсэн хэлтэсийн дарга хатагтай Линь Хуйчин хэлэхдээ:
Олон газрын боловсорлын салбарууд болон их ба дээд сургуулиуд сургууль тєгссєн оюутадыг ажлаар хангах зах зээлийг цаашид бий болгож, нээн хєгжvvлж, журамжуулж, vйлчлэх эрч хvчийг vргэлжлэн эрчимжvvлж, аж ахуйн нэгж зэрэг хvн хэрэглэх байгууллагатай харилцаагаа бэхжvvлж, шаардлагатай мэдээ мэдээлэл нийтэлж байна. Yvнээс гадна, нэн идэвхтэй бодлого арга хэмжээ авч, сургууль тєгссєн оюутадын баруун бvс нутаг, анхан шатанд очиж ажиллахд нь тус дєхєм vзvvлж байна гэжээ.

    Бодит байдлыг ойлгохын тєлєє сурвалжлагч сvvлийн єдрvvдэд, Бээжин хотын хойт дvvрэгт байгаа Бээжингийн хэлний их сургуульд очиж сурвалжилсан байна. Энэ их сургуульд гадаад хэлний дээд сургууль, Хятад хэлний дээд сургууль, олон улсын санхvvгийн дээд сургууль, мэдээ мэдээлэл шинжлэх ухааны дээд сургууль гэж 6 дээд сургууль байдаг, энэ онд vндсэн ангийн нийт 460 гаруй оюутан тєгсч ноднин жилийнхээс 20% нэмэгдсэн байна. Ажлаар хангах ажлаа сайн хийхийн тєлєє Бээжингийн хэлний их сургууль ажлаар хангахыг удирдах тєв байгуулж, дээд сургууль бvрдээ ажлаар хангахыг удирдах мэргэжлийн багш ажиллуулсан байна. Yvнээс гадна, сургууль бас ажлаар хангахыг удирдах хичээл гаргаж, тогтсон хугацаатайгаар лекц уншиж, мэргэжлийн зєвлєх, хvн хэрэглэх байгууллагын тєлєєлєгч, нэгэнт жлаар хангагдсан оюутдаа урьж, ажлаар хангахыг жолоодох тайлан хийлгэж байна.

    Бээжингийн хэлний их сургуулийн оюутны ажил эрхэлсэн газрын ноён Хуан И фан хэлэхдээ:
Бидний ажлаар хангахыг жолоодох ажил нь зєвхєн оюутад тєгсєх vеэр тэднийг удирдах, тэдэнд vйлчлэх ажил тєдийл биш болоод харин оюутныг элсч авсан цагаас нь эхлээд мэргэжлийн сургалт хийж, ажлаар хангах талаар бэлтгэн хvмvvжvvлж, оюутан нарт туслан ажлаар хангагдах тєлєвлєгєє хийлэгдэг болсон байна гэжээ.

    Энэ жил 22 настай Юй Мао фэн охин бол Бээжингийн хэлний их сургуулиас банк санхvvгийн мэргэжлээр саяхан тєгсч байгаа оюутан юм, мєн ч их сайн сурдаг оюутаан байлаа, тэрээр багшийнхаа жолоодлоготойгоор нодниноос эхлээд ажлаар хангагдах талаар бэлтгэл хийж эхэлсэн байна. Юй Мао фэн тогтвортой мєртєє хєгжлийн ирээдvйтэй ажил олхын толєє ноднины 10-р сард нэг ажлийн байрыг 37 хvн єрсєлдсєн тєрийн албан хаагчийн шалгалтад оролцсон боловч амжилтад хvрч чадаагvй юм. Сvvлээр нь дахиад банк санхvvгийн талын аж ахуйн нэгжийг сонгож, єєрийн товч намтараа бичээд Хятадын банк, даатгалын компани, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж зэрэг том том байгууллагуудад єгсєн боловч тэд бvгд л тvvнийг хvлээн авхаас татгалзсан байна.

    Ингээд удаа дараагаар татгалзалд учирсан Юй Мао фэнгийн сэтгэл нэг л гонсогор байлаа. Энэ vед, багш нь тvvнийг олон талаар дэмжиж, урамшуулж байгаад сэтгэлийг нь тайвшруулж, ажлаар хангагдах итгэлтэй болгож чадсан байна. Оюутан Юй Мао фэн хэлэхдээ:

    Манай сургуулийн багш нар ажлаар хангах талаар маш нарийн нямбай хандаж зєвлєлгєє єгдєг юм, манай факултетын ажлаар хангахыг хариуцсан удирдлага болон бидний туслан жолоодох багш нар манай оюутан болгонтой нэгд нэгээр ярилцаж, бидний ямар бодолтой байгаа, амьдралдаа хvндрэлтэй зvйл юу байгаа, ямар ажил хийхийг хvсч байгаа зэргийг ойлгож бидэнд тун ойлгомжтой санал зєвлєлгєє єгдєг юм. Энэ нь бидний ажил олход тун чухал байх тєдийгvй их тус болдог юм гэжээ.

    Сvvлээр нь багшийнхаа санал санаачилгаар, Юй Мао фэн ажил эрэх аргаа єєрчилж, сургууль болон нийгмийн ажилд элсvvлэх хуралд оролцохын дагуу интернетын сvлжээн дээрээс холбогдох мэдээ мэдээлэл хайсан байна. Тэрээр уйгагvй эрж хайсаны дvнд сургуулийнхаа сvлжээн дээрээс Хятадын тєв мээллийн агетлаг болох Синь хуа хорооны ажилд элсэх мэдээ байгааг олж харсан байна. Хэдэн удаагийн шалгалтаар дамжаад Юй Мао фэн эцэстээ Синь хуа хороонд элсvvлж чадсан байна. /Буян орчуулав/