• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-15 15:44:07    
Цусны даралт єндєр хvмvvст зєвлєх зvйл

Хятадын Олон Улсын Радио

    Цагийн эрхээр тэнгэр халуун болж цагаан нуугдалын болзоо болоход цусны даралт єндєртэй хvмvvсийн толгой євдєх, цээж цухалдах зэрэг байдал илэрч зарим хvмvvс зvрх судасны хvнд євчинд нэрвэгдэх vзэгдэл ч гардаг юм. Иймээс цусны даралт єндєр хvмvvсийн зуны пvvгийн халууныг амар тайван єнгєрvvлхэд зориулан таван зvйлт зєвлєлгєє єгємєєр байна.

    1, Цусны даралтын эм бэлдмэлээ зохицуулж хэрэглэх хэрэгтэй Цусны даралт нь улиралын хувирлтыг дагаад их бага болдог юм байна. Намар євлийн улиралд цусны даралт арай дээшилж, зун болохоор арай буурдаг. Иймээс цусны даралтын эм бэлдмэл ууж байсан хvмvvс зуны цагт эм бэлдмэлийнхээ хэмжээг хасч, ялангуяаа шээс туух эм бэлдмэлийн хэмжээг бууруулж, цусны даралт хэтэрхий дор болж, зvрх судасны євчинд нэрвэгдэхээс зайласхийх хэрэгтэй.

    2, Айл гэрийнхээ агааржуулагчийн халууны хэмжээг тохиромжтой байлгах хэрэгтэй Айл гэрийнхээ агааржуулагчийн хэмжээг 20ºС орчим байлгахад ердєє л хавар намрын улиралд орсонтой адил болно, хэрвээ ийм байдалд цусны даралтын эм бэлдмэлийнхээ хэмжээг дахиад бууруулах юм бол цусны даралт чинь дээшлэхгvй байж хэрхэн болох вэ? Иймээс айл гэрийнхээ агааржуулагчийн хэмжээг 26ºС-28ºС байлгавал хамгийн тохиромжтой юм.

    3, Бие цогцосдоо хэзээд ус сэлбэж байх нь тун чухал хєлс их гарч цус єтгєрєн цус судасны бvлэгнэлд нэрвэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа єєрєє их халууцахгvй ч юм уу тєдийл цангахгvй байгаа vедээ ч цаг ямагт ус ууж байх хэрэгтэй. Шєнє сэрэх vедээ ч усыг хэд оочиж байвал их сайн, учир нь ус бол цусны нялцгай эдийг багасгаж, цусны бvлэгнэл бvрэдхээс сэргийлж байдаг юм.

    Ундаа уухдаа ч амин дэм С элбэгтэй ундааг сонгож уувал хамгийн сайн юм. Жишээлбэл, жvржийн шvvс, нимбэгийн шvvс, гvйлсны шvvс болон кали элбэгтэй элгэн тараг зэрэг бол халуун цагийн тун сайн ундаанууд юм.

    Ногоон цай ч бас хортой хромын йоныг арилгах чадалтай болохоор єдєр бvр зохих хэмжээний ногоон цай уух нь биед ашигтай юм.

    4, Хоолоо зvй зохистой бэлтгэж идэх /А, Хоолны натрийн давсыг єдєрт 5г-аас хэтрvvлэхгvй байвал таарна, одоо манай улсын оршин суугчдын єдєр бvрийн давс идэх хэмжээ 10г-аас давж, хэмжээнээсээ ноцтой хэтэрч байна.

    Б, Кальц, кали элбэгтэй хvнсний зvйлийг илvvхэн идэх нь биед ашигтай, жишээлбэл, vнээний сvv, буурцаг, загас, сам хорхойн тєрлийн хvнсний бvтээгдэхvvн кальц элбэгтэй байхад, банан, гvйлс, бє цай, чин цай, мєєг зэрэг нь кали элбэгтэй байна. Кальц болон кали нь даралт нэмэгдэх, цусны судас гэмтэхээс сэргийлхэд тустай. Онцлон хэлэвээс, гvйлсны цєм бол кали элбэгтэй мєртєє магнийн элемент элбэгтэй зvйл юм, магний бол судасны ханыг зєєлрvvлж, даралтыг бууруулдаг болохоор єдєр бvр 5-10 мєхлєг гvйлсны цєм идэж байвал их тустай даа.

    5, Ажилж амрахыг уялдуулж, тав тухтай унтаж амрах /А, Yддээ хагас цагаас нэг цаг хиртэй унтвал, их тархи амарч, бие сэтгэл тайвширдаг.

    Б, Хэтэрхий орой унтах бас муу. Унтахаасаа ємнє бvлээн усанд хєлєє угааж, хєлийнхєє улыг илж масажлаад 10-11 цагийн алдаар дэвсгэр дэлгэн дэр толгой нийлvvлэх нь тохиромжтой.

    В, Єглєє эрт босоод гурван хагас минутын ажил хийх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, юуны ємнє сэрсэнийхээ дараа, орон дээрээ хагас минут хиртэй нам тайван хэвтэнэ, дахиад нь хагас минут хиртэй орон дээрээ сууна, дараа нь хоёр хєлєє орныхоо ирмэгээс унжуулаад хагас минут хиртэй сууна, ингэснийхээ дараа орноосоо бууж явах хэрэгтэй. Ингэвэл сая бие цогцын гэнэтийн хєдлєлєєс болоод тархи зvрх, цусан судасны цусны хангамж хvрэлцэхгvйн улмаар єєр аймшигтай євчин хєдлєхєєс зайласхийж болох юм.

    Хvйтэн ундааг тохиромжтой хэрэглэхэд мэдлэг шаардагдана 
    Зуны халуун цагт бол хvйтэн ундаа нь хvн болгоны єдєр тутмын дутагдаж болошгvй сайхан идээ юм. Хvйтэн ундааг тохиромжтой хэрэглэвэл, дотор сэрvvн болж, цангаа тайлан халууныг хєєх vvрэг гvйцэтгэдэг. Гэвч хvйтэн ундааг дур таваараа ууж, хэтэрхий их хэрэглэж болохгvй, тvvнийг зvй зохистой хэрэглэхэд бас их мэдлэг шаардагддаг юм байна. Энэ тухай тодруулж яривал, Чихэрлэг зvйл, єєх ихтэй ундааг удаан хугацаагаар хэтэрхий их уусан хvн амархан таргалдаг. Ийм байдал хvvхдvvд болон эмэгтэйчvvдэд илvv тохиолддог. Yvнээс гадна, хvйтэн ундааг боловсруулах явцад зонхилох олонх бактер нь сєнєдєг боловч хvйтэнд тэсвэртэй цєєнх бактер нь бас л vржээд хvний биеийн эрvvл мэндэд нєлєєлж байдаг.

    Хоолноос ємнє, хойнын хагас цагт хvйтэн ундаа уух нь тохиромжгvй 
    Хоол идэхээсээ ємнє хvйтэн ундаа уувал ходоод гэдсэнд хvчтэй сэдэлт єгч хоол идэх дуршлыг бууруулж, хоол голох болгодог, ийм байдал хvvхдvvдэд зєндєє тохиолддог юм. Хоол идэж дуусангуутаа хvйтэн ундаа уувал шингээлтээ амархан муугаар нєлєєлдєг байна.

    Хурдан хєдєлгєєн хийснийхээ дараа ундаа уух муу
    Хvмvvс хурдан хєдєлгєєн хийсний дараа ходоод гэдсийг багтаасан бvх биеийн хялгасан судасууд тэлсэн байдаг, энэ vед хvйтэн ундаа уух юм бол ходоод гэдэсэнд шууд нєлєєлж, хоолыг шингээх болон шим тэжээлийг нь хvлээн авахад харш болдог юм. Тэрчлэн хоолойд хортойгоос биш ашиггvй юм. Хvндээр нєлєєлєх юм бол хоолойн цочимог vрэвсэлд нэрвэгдvvлж, хоолой сєєхєд хvргэж ч болзошгvй юм. /Буянтогтох орчуулав/