• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-15 16:25:12    
Зvн и хотын єнгє vзэмж

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын баруун ємнєд нутгийн Гvйжєv мужийн умарт хэсэгт байрлаж байгаа Зvн и хот бол Хятадын алдарт сvпр маркийн хар архи болох Маотай архины нутаг юм. Энд Маотай архи vйлдвэрлэдэгээр нь " Хятадын архины соёлын алдарт хот" гэж нэрлэж байгаа юм.

    Хятадын архины соёлын тухай ярихтай зэрэг юний ємнє хvмvvст Маотай архи санаанд нь ордог юм. Энэхvv архи 1915 онд Панамын олон улсын яармагын алтан медаль авч, Хятадын тєрийн архи болсон юм.

    Маотай архийг даруй Зvн и районы Маотай сууринд vйлдвэрлэж байна. Маотай суурин бол сархдын vнэр ханхалсан сайхан нутаг бєгєєд энэ сууринд архины 500 гаруй vйлдвэртэй. Мао тай сууринд хvрсэн жуулчид Маотай архи vйлдвэрлэдэг Маотай архины vйлдвэр болон Хятадын архины соёлын музейтай заавал танилцах ёстой юм. Энэ хоёр vзэмжийг сонирхохгvй юм бол Маотай сууринд ирсний ачгvй.

    Одоо Маотай архины vйлдвэрийг танилцуульяа. Маотай архины vйлдвэрийн ерєнхий захирал ноён Чиао Хун танилцуулж хэлэхдээ: энэ архины vйлдвэр єнє удаан тvvхтэй, Архи нэрэх содон сайн технологи болон тухайн орон нутгийн євєрмєц орчин ахуй нь хамтаар Маотай архины шилдэг чанарыг бvтээсэн юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

    " Маотай суурин нь маш євєрмєц орчин ахуйд байрлаж байна. євєрмєц газар зvйн орчин ахуйтай байдаг болохоор, энэ газарт сайн архи нэрхэд тохирсон микров бодис маш их оршиж байгаа юм. Эндэх газрын байц, газрын давхарга, ус, хєрсний элмент, салхины чиглэл, дулааны хэмжээ, чийг нойтны хэмжээ нь бvр микров бодисын єсєн vржихэд маш тохирсон юм гэжээ.

    Захирал Чиао Хунгийн хэлсэнчлэн, Маотай архины дэлхийд алдаршсан болон дархан нууцгай байдаг нь энэ нутгийн олноос онцгой газар зvйн байгаль орчинтой нягт холбоотой юм.

    Маотай архийг уухад хоолой хорсгохгvй, уусаны дараа толгойнд гарахгvй бєгєєд ам хатахгvй байдаг болохоор Хятадын хvн ардад маш таалагдаж байдаг юм. Одоо Япон, Америк, Австрали зэрэг 60 гаруй орон болон районд энэхvv архи борлуулагдаж байна. Маотай сууринд хvрсэн жуулчид Маотай архины vйлдвэрийн ойролцоо байгаа Хятадын архины соёлын музейтай танилцах нь ч алдаж болшгvй тохил болох юм. Энэ музейд ирсэн хvмvvс дэлгэн vзvvлж байгаа зvйлээс нь Хятадын архины соёлын хєгжлийн байдлыг ойлгож болох юм гэж жуулчлалын хєтєч хvvхэн Чэн Хvн ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ:

    " Энэ бол дэлхий дээрэх архины соёлын хамаг том музей юм. Энэ музей 30 мянга гаруй хавтгай дєрвєлжин метр талбайтай. Барилгын талбай нь 8000 гаруй ам дєрвєлжин метр байна. Бvгд долоон vзмэрийн ордонтой, хятадын тvvхэн дээрэх гол гол тєрийн дараалалаар байгуулсан юм гэжээ.

    Энэ музей дотор Хятадын адил бус vеийн архины сав хэрэгсэл байна. Мєн тєрєл бvрийн танилцуулгын материалаас архины vvсэл жич Хятадын улс тєр, цэрэг, уран зохиол, иргэдийн зан vйл зэрэгт архины vзvvлж байгаа нєлєєг ойлгож болох юм.

    Хятадын хvн ардын хувьд Зvн и хот Маотай архины эх нутаг тєдийгvй " Зvн и-гийн хурлын" чухал газар болох нь єєрийн эрхгvй санагдах юм. 1935 онд ХКН энд нэгэн хурал хуралдуулсан юм. Энэхvv хурал дээр талайгаач дарга Мао Цзэ дун ХКН дахь удирдах байр сууриа тогтоосон юм. Хятадын эрдэмтэд энэ хурлыг ХКН туршлаггvй байсанаасаа боловсронгуй болсоны бэлэг тэмдэг хэмээн vзэж, энэ хурлыг " Зvн и-ийн хурал" гэж нэрлэж байгаа юм.

    Зvн и районы Чи шvй бол Хятадын тєрийн зэрэглэлийн vзэмжит нутаг юм. 320 гаруй хавтгай дєрвєлжин км талбайтай энэхvv vзэмжит нутаг нь хулсан шугуйт улсын ойн цэцэрлэгт хvрээлэн зэрэг найман том vзэмжээр бvрэлдэж, балар эртний бор боровжуун, унаган байгальтай, сайн сайхан экологитайгаараа алдаршсан газар юм. Хятадын зvvн хойт нутгийн Хэйлvнжян мужаас энд ирж аялан жуулчилж байгаа нэгэн эмэгтэй эндэх хулсан шугуйт цэцэрлэгт хvрээлэнгийн єнгє vзэмжид сэтгэл татагдан хэлэхдээ:

    " Хулсан ой маш гоё. Борооны дараа агаар маш шинэ соргог. Зам дагуу vзэмж сонирхон явахдаа, номин далайд шумбаж байгаа шиг санагдлаа. Єндєр дээр гараад дєрвєн зvгт харахад газар дэлхий нийдэм номин єнгєєр солонгорч, сэтгэл санаа маш баяртай байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/