• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-15 16:36:52    
Лvн жигийн vзэмж

Хятадын Олон Улсын Радио

    Лvн жи гэдэг нэр нь монголоор лууны нуруу гэсэн утгатай. Лvн жи гэсэн газар Хятадын ємнєд нутгийн Гуаншигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Районд байрлаж байна. Тухайн нутагт олон уул нууруудтай, мєн уулын хэлбэр дvрс нь яг л лууны нуруу шиг харагдахаар нь Лvн жи буюу лууны нуруу гэсэн нэртэй болсон юм.

    Энэ нутгийн уулан дахь шатан тариа нь ч хол ойрд алдартай байдаг. Олон жилийн турш Лvн жи гэсэн нутаг хvмvvсийн тархи толгойд зєвхєн хэцнээн жилийн ємнє сонирхосон баримтат киноны нэр тєдий л суугдалтай билээ. Тэдгээр баримтат киноны доторхи уул уулын энгэрээр бvрхэсэн шатан тариа нь загсан хайр шиг санаанд орж, бойд бєглvv мєртєє дархан нууцгай л сэтгэгдэл тєрvvлж байсан нь гарцаагvй.

    Лvн жийд уул нь хvн амьтан ховор байжээ. 14-р зууны vеэр зарим хvн дайн дажны хєлєєс жугтаж энд нvvж ирснээр энэ газар нь сая аажмаар гаднах ертєнцтєй хэлхээ холбоотой болсон юм байна. Эндэх шатан тариаг мєн тэр vеэс л тарьж эхэлсэн юм гэж тухайн нутгийн хvн Фан Жи ган бидэнд ярьсан юм. Тэрээр хэлэхдээ:

    " Юань улсын сvvлч, Мин улсын эхээр Жуан vндэстэн болон Ё vндэстний хvн ард дайн дажнаас зайлан эндэх ууланд нvvж ирсэн юм. Аж тєрж оршин амьдрахын тєлєє Жуан vндэстэн болон Ё vндэстний євєг дээдэс уулын хормойгоос нэг нэг хvрзээр малтаж байж аажмаар энэ их шатан тариаг гаргасан юм. Ийм шатан тариа маш тэгшхэн, Эртний vед тэгшийг хэмжих багаз хэрэгсэл байгаагvй нєхцєлд тариачид нутгийн хуучин аргаараа идэг идгээр уулыг дагуулан зассан юм гэжээ.

    Жуан vндэстэн болон Ё vндэстэн бол Хятадын vндэсний цєєнх юм. Энэ хоёр vндэстний євєг дээдэс Лvн жигийн ууланд шатан тариа гаргасан нь амь гол золгож аж тєрхийн тєлєє юм. Гэлээ одоогийн хvмvvсийн нvдэнд тэдний хvрз зээтvvгээр уулын байц дагуулан малтаж гаргасан шатан тариа нь гайхамшигт сайхан урлагийн бvтээл болж, шатан тарианы морой сорой шугамууд нь хvмvvсийн сэтгэл зvрхэнд содон сайхан зураг шиг санагдаж байна.

    ЭНдэх шатан тариа нь нэг хоёрхон ууланд л байгаа биш, харин энэ нутгийн бараг бvх ууланд бvгд шатан тариагаар дvvрчээ. Хамаг єндєрт байгаа шатан тариа нь далайн тvвшнээс 1185 метр єндєрт єргєгдєж, хамаг дор байрласан шатан тариа нь ч далайн тvвшнээс 300 метр єндєрт єргєгдєж байна. Уулан завсрын засмал замаар машинаар давхиулж явахдаа би алсад дэгтэр дэгтэр шаталсан шатан тариаг харахад яг л єргєн нарийхан хаш бvслvvр шигээр уул сарьдагыг ороож, тэдгээр аврага сvрлэг уул сарьдаг нь шатан тариагаар чимэглэгдэн, аврага том дун шиг л харагдах юм. Уулын бvслvvрээр хєвсєн униар хєдєн нь энэхvv хачин гоё vзэмжийг чимэглээд Хятадын уул усны усан будгийн зураг шиг болгосон нь гайхалтай.

    Шатан тариан дахь нарийхан зєргєєр дээш явж, уулын оргилд гарч алсын vзэмжийг бараалан, шатан тарианы євєрмєц vзэмжээр нvдээ хужирласан маань мартагдашгvй. Жарга нарны ульбар туяанд уулан хєндийн сэрvvн салхи хацрыг илбэн сэвэлжиж байсан тэр сайхан цагт би дєрвєн зvг найман зовхисоос ирсэн жуулчдын хамт Лvн жигийн хамаг єндєр оргилд зогсон эртний хvмvvсийн 700 жилийн ємнє бvтээсэн яруу сайхан бvтээлийг сонирхон байхдаа, тvvх болон байгальтай шивнэж байгаа шиг сэтгэл тєрсєн юм. Миний хазууд зогсож энэхvv гайхамшигт vзэмжийг сонирхож байсан Малайз найз Ше Дай хуа хэлэхдээ:

    " Дэлхийн зиндааны энэ гоё vзэмж ёстой л хvний бvх зvрх сэтгэлийг байгаль эхийн элгэнд согтууруулах нь ээ, Энд ирсэн болгон эх байгальтай нэгэн цогц болж, сэтгэл санаа уужран сэргэх юм гэжээ.

    Лvн жийд ирж шатан тарианы vзэмж сонирхох жуулчид єнєє улам олон болсоноор, Пин аь тосгоны айл болгон бараг л жуулчид хvлээн авч зочлож байна. Миний буусан айлынхан гэрээрээ бидэнд хоол зууш бэлдэн яарч байсан. Тэр айлын охин нь бидэнд хулсан гуурсанд чансан цагаан будаа хийх ажил хариуцан ажиллаж байлаа. Тэрээр хэлэхдээ:

    " Манай Жуан vндэстэн хулсан гуурсанд цагаан будаа болгохдоо бас нууц зортой юм. Амтат шvлхий будааны дотор ємнєд нутагт ургадаг нэгэн зvйлийн мєєг хийж, энэ хоёроо хулсан гуурсанд уутлаад, гуурсаны амсрыг амтат тємсєєр бєглєєд гал дээр шарна. Хулсан гуурсанд хийсэн будаагаа нэг хэсэг шарж, амсрыг нь авч, дотор нь устай эсэхийг шалгаж vзнэ. Ус нь хатсан байбал доторхи будаа нь болсон гэсэн vг. Хулсан гуурсанд шарсан цагаан будаа маш амттай, тvvнд хулсаны сахйхн vнэртэй мєртєє амтат шvлхий будааны vнэр амттай юм гэжээ.

    Одон мичид огторгуй тvгэж, vдэшийн бєрєй болоход, модон асарт сууга хvмvvс Жуан vндэстний амтат сайхан хоол ундаар зочлуулан, шатан тарианы vдэшийн vзэмж сонирхон, том хотын хєл хєдєлгєєнєєс зайдуу хєдєєгийн сайхан vзэмжид согтууран суух нь ховорхон аз тохиол болж байлаа. /Пэрлаймаа орчуулав/