• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-16 16:28:21    
Да Лянь хотын компьютерын программын ажил vйлс ирмvvн хєгжиж байна

CRI

    Хvн ардын оршин амьдрахад хамгийн тааламжтай тэнгисийн эрэг хавийн vзэсгэлэнт сайхан хот Да Лянь бол Хятадын зvvн хойт нутгийн Ляо нин мужид байдаг. Сvvлийн жилvvдэд тус хотын компьютерын программын ажил vйлс ирмvvн хєгжиж, Хятадын компьютерын программын ажил тєрлийн чухал бааз болсон байна.

    Компьютерын программын ажил vйлсийг ахиулах гол зорилго нь биеэ даасан оюуны эрх бvхий бvтээгдэхvvний асуудал болохоор Да Ляний компьютерын программын ажилтан ажилчид биеэ даан шинийг бvтээх хvч чадлаа дээшлvvлэхийг юунаас ч илvv эрхэмлэдэг байна.

    Компьютерын программ нь маш ирээдvйтэй ажил vйлс юм. Сvvлийн жилvvдэд дэлхийн хэмжээнд тун тvргэн хєгжиж, орчин vеийн дээд шинэ техникийн єрсєлдєх цэг болсон байна. Бvртгэлээс vзвэл, 2004 онд бvх дэлхийн компьютерын программын ажилын борлуулалтын хэмжээ 880 тэрбумаас давж, тvрvv жилийнхээсээ 11% илvv нэмэгдсэн байна.

    Да Лянь хотын компьютерын программын хvрээлэн нь Да Лянь хотынхоо ємнєд дvvрэгт байрлаж, одоо энд 250 аж ахуйн нэгж ажиллаж байна. Тус хvрээлэн байгуулагдаад 7 жил болж байгаа хугацаандаа, борлуулалтын хэмжээ нь жил бvр 30%-ын хурдаар vргэлжлэн нэмэгдэж, 2004 он гэхэд борлуулалтын орлого нь 3 тэрбум гаруй юаниар єссєн байна. Харин биеэ даан шинийг бvтээх хvч чадлаа байнга нэмэгдvvлэх нь Да Лянь хотын компьютерын программын хvрээлэнгийн тvргэн хєгжилд тус дєхєм vзvvлэх чухал хvчин зvйл юм.

    Биеэ даан шинийг бvтээх явцдаа юуны ємнє эрдэм чадвартай хvмvvсийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Ингээд 2001 онд, Да Лянь хотын компьютерын программын хvрээлэн болон холбогдох аж ахуйн нэгжvvд хамтран, Хятадын дотоодын хамгийн том компьютерын программын сургалтын дээд сургууль болох Дvн Рvань мэдээллийн техникийн дээд сургууль байгуулсан байна. Одоо сургуульдаа 9000 оюутантай, тусгай мэргэжлийн анги, vндсэн анги, магистр, доктор зэрэг олон тєрлийн сургалт явуулдаг дээд сургууль болсон байна. Yvнээс гадна, Да Лянь хотын засгийн газрын дэмжлэгтэйгээр Да Ляньд байдаг 22 дээд сургууль нь бvгдээрээ компьютерын программын тусгай мэрэгжлийн хичээл гаргасан байна.

    Да Лянь хотын мэдээ мэдээллийн аж vйлдвэрийн газрын дарга ноён Лvань Чин вэй танилцуулж хэлэхдээ:
Да Лянь хотын хувьд, бид хэдийгээр эрдэм чадвартай хvмvvсийн хичээл сургалтын нэлээд бvрэн бvтэн систем бvрэлдvvлээд байгаа боловч зєвхєн энvvхнээр хязгаарлагдаж яасанч болохгvй юм, иймээс бид бас IT эрдэм чадвартай хvмvvсийг урин авчрах ажлаа сайтар хийж, бvх Хятадын ба улмаар дэлхийн олон газрын компьютерын программын мэргэжлийн хvмvvсийг Да Лянь хотдоо ирvvлж ажил vйлс эрхлvvлэхийг эрхэмлэж байна гэжээ.

    Одоо Да Лянь хотын компьютерын программын хvрээлэнд 12 мянган компьютерын программын инженер ажиллаж байна, эдгээрийн дийлэнх нь гадаадад ажиллаж байсан туршлагатай хvмvvс юм. Орон нутгийн эрдэм чадвартай хvмvvс болон урьж авчирсан эрдэм чадвартай хvмvvс нь аж ахуйн нэгжийн биеэ даан шинийг бvтээхэд бат ноттой оюуны тус дэмжлэг олгож байгаа юм. Жишээлбэл, компьютерын программын районы Комги дижитал техникийн хязгаарлагдмал компанийг бол орон нутгийн их ба дээд сургуулийн хэдэн профессор болон Америкийн харьяат хоёр Хятад хvн хамтаар vvсгэн байгуулсан байна. Тус компанийн ерєнхий захирал, vvсгэн байгуулсан хvний нэг болох ноён Сv Чжи сюн танилцуулж хэлэхдээ:

    Манай энэ компани бол голцуу биеэ даасан оюуны ємчийн эрхтэй компьютерын программ нээн хєгжvvлэхдээ тулгуурлагдаж байгаа юм. Бид компьютерын дvрс зургийн чиглэлээр арван хэдэн жил судалгаа шинжилгээ хийсэн єнгєрєєлттэй болохоор маш олон онолын талын туршлага хурамтлуулаад байна. Гадаадын хоёр хамтран ажиллагч ч дvрс зураг зохицуулах болон компьютерын программын ажил тєрєлдєє нэлээд сайн хvмvvс юм. Иймээс бид энэ компанийг vvсгэн байгуулж олон жил судалж цуглуулсан зvйлээ бvтээгдэхvvн болгон нээн хєгжvvлэх зорилготой ажиллаж байгаа юм. Бид голцуу Да Лянь хот нь судлан хєгжvvлэх нэлээд зузаан vндэс сууртай бєгєєд хvн хvчний баялаг нєєцтэй байгааг бодож vзээд Да Лянь хотыг сонгож энд ажиллахаар ирсэн юм гэжээ.

    Да Лянь хотын компьютерын программын хvрээлэнгийн холбогдох хариуцлагатай хvн ноён Жэн Ши юй танилцуулж хэлэхдээ:

    Манай компьютерын программын хvрээлэнгээс маш олон зvйлийг харж болох юм. Зарим компани нь єнгєрсєн хэдэн жилд гадаадын бизнесменvvдэд зориулан хэрэглээний журмаар нээн хєгжvvлэх ажил хийсэн байна, манай техникийн болон удирдалгын хvмvvс эдгээр бvтээгдэхvvний техник болон зарим жам ёсыг мэдсэнийхээ дараа, оюуны ємчийн эрхийг нь хамгаалсан угтвар нєхцєлд, энэ техникээ алгуур аажмаар хувиргаж, шат єгсvvлэн, зарим гол болох, биеэ даасан оюуны ємчийн эрхтэй, брэнд бvтээгдэхvvнvvд нээн хєгжvvлсэн байна гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/