• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-16 16:32:57    
Ємнєд нутгийн жижиг суурин Жєv жуан

CRI

    Хятадын дорнод нутгийн Жянсу мужид мянга шахам жилйн тvvхтэй Жєv жуан суурин байрлаж байна. Дєрвєн талаараа усаар хvрээлэгдсэн Жєv жуан тосгон бол " Хятадын хамгийн гоё уст тосгон" юм.

    Том хотын хєл vймээнд дvжирсэн Хятадчууд Жєv жуан сууринд хєл тавихтхйгаа зэрэг он удаан хараагvй хєдєєгийн сайхан vзэмж болон урсгл сайхан усанд нь согтууран, сэтгэл санааны чилээж нь хоромхон тайлагсан шуу болох юм. Бээжингээс хvрсэн жуулчин хатагтай Жєv Ин бидэнд: байгалийн гоё vзэмжтэй энэ сууринд ирээд би ёстой л сэтгэл сэргэж, халуун дотно санагдаж байна гэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

    " Жєv жуан надад яг л салаад удсан сайн найз шиг дотно сайхан санагдаж байна. Жєv жуанд ирсэн хvн бvх бохиндлоо ардаа хаяж, эндэх урсгал тунгалаг гол горхи, угалзан хээтэй жижиг гvvрийг санаан дураар сонирхож, баяр баясгалан бvхнийг эдлэж явах нь хамгаас чухал юм. Нэг л гvгээр хэлбэл би энд ирээд маш баяртай байна гэжээ.

    Урсгал тунгалаг гол горхийн дээгvvр уран нарийлаг байгуулсан жижиг гvvр дамнагдан, голын хоёр эргээр нь айл тосгон жигдэрсэн жижиг суурины єнгє vзэмж нь Хятадчуудын сонирхлыг маш их татдаг юм. Хятадын уламжлалт уран зурагд ч vргэлж ийм айл тосгоны зураг байдаг. Тэхэд Жєv жуан бол яг ийм vзэмжит суурин байнгаа юм.

    Жєv жуан бол усны дээр байгуулагдсан жижиг суурин юм. Энэ суурины дєрвєн талаар нь усаар хvрээлсэн болохоор яг усан дээр хєвсєн усан лянхуа цэцэг шиг харагдна. Ємнєєс умрад чиглэлийн, зvvнээс баруунш чиглэлийн хоёр гол суурины дундуур урсан єнгєрч, уг сууриныг хэсэг хэсэг болгон хуваасан байна. Жижиг суурины байршил нь ч голынхоо дагуу хэсэглэгдэн, наймаа дэлгvvр оршин суугчдын байшин барилга нь ч голын эргээ даган байршиж, айл болгоны саравчин догуур ус урсаж, гэрээсээ гарахтай зэрэг голын эргэд тулна.
Гол дээгvvр тавигдсан янз бvрийн стельтай эртний гvvрvvд нь голын ус, хуурай зам, дэлгvvр худалдаа, айлын орон сууцыг эвлэг сайхан холбосон байна. Эдгээр гvvрийг бор боровжуун тансаг сайхан урлан байгуулсанаар жижиг сууринд маш гоё єнгє vзэмж нэмэрлэж байна. Жишээ татаж хэлэхэд, Суурины тєв дунд байрлаж байгаа Фv ань гvvрийн дєрвєн єнцєгт єєр єєрийн євєрмєц оэцлогтой дєрвєн жижиг тагттай, Эдгээр жижиг тагт нь єнгєрсєнд цайны мохлог байсан бєгєд тухайн жилд энд ирсэн хvмvvс энэхvv цайны мохлогт цай ууж суухдаа цонхоор нь гадагш харж, хєлийн догуур нь єнгєрєх усан онгоцуудыг сонирхож суухдаа маш жаргалтай байсан байхаа. Энэ нутгийн хvмvvсийн танилцуулсанаас vзвэл Жєv жуан сууринд эртний гvvр нийт гуч гаруй байсан бєгєєд одоо ч 13 нь vлдэж байгаа юм байна.

    Энэ Жєv жуан сууринд байгаа барилгын олонхыг Мин, Чин хоёр тєрийн vед байгуулж, одоогоос бодвол хэдэн зуун жилийн тvvхтэй болсон байна. Yvнээс гадна соёлын баялаг євтєй байдаг нь Жєv жуан суурины бас нэгэн гайхамшиг юм. Энд тvvх соёлын болон vзэн сонирхох маш их vнэ цэнтэй алдар vзэмж эртний дурсгалт газар маш олон байдаг юм.

    Усат нутаг Жєv жуан сууринд усан онгоц бол хамгийн дєхєм хялбар зам харилцааны багаз болох нь гарцаагvй. Усан онгоц эргэдэн зогсоход дєхєм vзvvлэхийн тєлєє Жєv жуангийн айл болгон бараг vvдэндээ жижиг порттой юм гэж жуулчлалын хєтєч хvvхэн Жан Фан ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ:

    " Усан онгоц айлын байгингаар дамжин єнгєрдєг нь Жєv жуангийн алдарт vзэмж юм. Энэхvv vзэмжийн тухай тодруулан хэлэхэд ийм байна. Жан тин гэсэн нэртэй нэгэн айлын хашаан дундуур нэгэн жижиг нарийхан гол урсан єнгєрч байна. Энэ ай хашаан дотроо 11 хавтгай дєрвєлжин метр хирийн дєрвєлжин усан татаал байгуулаад, эртний vед энэ айлын хvмvvс энэхvv усан татаалаасаа шууд усан онгоцонд гарах буюу бууж, бараа таваар шууд буулгаж байсан юм гэжээ. Жуулчид одоо ч хар саравчит усан онгоцонд суугаад Жєv жуан суурины гол дээгvvр аялан явж, энэ суурины єнгє vзэмжтэй танилцаж болох юм.

    Жєv жуан сууринд аялан жуулчилж хvрсэн жуулчид Жєv жуан суурины єнгє vзэмжээр нvдээ хужирлаж болох тєдийгvй энэ нутгийн амтат идээнийг санаан таваар амсаж болох юм. Yзэсгэлэн сайхан байгальтай энэхvv усат нутгийн жижиг сууринд жуулчлан ирсэн жуулчид амтат сайхан хоол ундыг нь ч маш бахархаж байдаг юм байна.

    Жєv жуан сууринд дотоод гадаадад алдартай маш олон хоол ундтай. Жишээлбэл, " Ван саны гахайн гуя" болон " Ван саны гахайн шийр" гэсэн жууш хамгаас нэртэй. Энэ хоёр жууш мєн vлгэртэй шуу гэж тухайн нутгийн хvн Ван Зvёо хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

    " Єнгєрсєнд Жєv жуанд Шэнь Вань сан гэсэн нэгэн том баян байжээ. Тэр гахайн гуя болон шийр идэх маш дуртай гэнээ. Тэгэх мєртєє зочин дайлах бvр энэ хоёр жуушийг дууддаг байна. Иймээс манай нутгийн хvмvvс энэ хоёр жуушийг Ван саны гахайн гуя болон Ван саны гахайн шийр гэж нэрлэсэн юм гэжээ. /Орчуулсан нь Пэрлаймаа/