• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-16 16:49:06    
Зохиолч Б.Осор

CRI

    Б.Осор бол Євєр монголын алдарт шvлэгч юм. 1955 онд тэрээр "Цагаанбаатар зээлжих эрх авсан" гэх анхны бvтээлээ нийтлvvлсэн байна. Тvvний хэвлvvлсэн шvлгийн тvvвэр гэвэл "Тал нутгийн сайхан", "Гоёмсог намар" болон "Б.Осрын шvлгийн сонгомол" зэрэг байгаа юм. Б.Осрын шvлгийн хэллэгэ нь уянгалаг сайхан, уран баялаг, дэлгэн єгvvлхээр голлож, ардын дуу, ардын аман шvлэг, ерєєл магтаал зэрэг ард олны хайрлан бахрахдаг уралгийн аргыг суралцан ашигласан байдаг. Тvvний шvлэг нь бас ардач чанараар чанга байж, тал нутгийн ард тvмний ариун нандин сэтгэлийг илрvvлсэн байдаг.

     Б.Осор 1935 онд Євєр монголын Шилийн гол аймгийн баруун Yзэмчин хошууны нэгэн ядуу малчны гэрт тєржээ. Тэрээр 1949 онд Шилийн хотын бага сургуульд монгол бичиг сурч, 1952 онд суралгаа дvvрэгэсний дараа зvvн Сvнид хошууны наранбулаг бага сургуульд багшилсан байна. 1955 оноос шvлэг бичиж эхлэн, анхны бvтээл "Цагаанбаатар зээлжих эрх авсан" гэх шvлгээ нийтлvvлсэн байна. Yvний дараагаар бас "Баярын нулмас", "Тал нутгийн сайхан", "Гоёмсог намар", "Далан харын дуу" зэрэг шvлгvvдээ бичсэн байна. 1956 онд Б.Осор Євєр монголын утага уралгийн холбоонд ажил шилжин, "Єнєр цэцэг сэтгvvл"-ийн редактор, шvлэг бvтээллэгийн хэсгийн хариуцагч, гол найруулагч зэрэг тушаалыг хариуцаж байжээ.

    1959 онд "Тал нутгийн сайхан" гэх анхны шvлгийн тvvврээ хэвлvvлж, тvvний 50-аад онд зохион бvтээсэн хэсэг шvлгvvд сонгогдон орсон байна. 70-аад оны сvvлчээр Б.Осор 2-р шvлгийн тvvвэр "Гоёмсог намар"-аа хэвлvvлж, "Тэмцлийн дундах тал нутаг", "Тал нутгийн сувд", "Тал нутаг дээр буусан шvлэг" зэрэг "тал нутгийн гурвалсан шvлэг" хэмээгдсэн мєцлєгє шvлэг болон урт уянгын шvлэг "Хvндийн єргєлтийн тамирчины дуу" зэргээ залгаагаар нийтлvvлж, шинэ тvvхэн цаг дах єєрийн сэтгэлэгээ уянгалсан байна. 1987 онд Євєр монголын єєртєє засах район байгуулагдсан 40 жилийн ой тохиож байгаа vеэр, тус районы уран зохиолын зохион бvтээллэгийн амжилтыг харуулах "Євєр монголын одоо vейн уран зохиолын цуврал бичиг"-т "Б.Осрын шvлгийн сонгомол"-ыг сонгон найруулж хэвлvvлсэн байдаг.

    Б.Осрын зохиол бvтээл "Солонго" нэрэмжит шагнал зэрэг олон шагнал хvртсэн юм.

    Одоо Б.Осор Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Євєр монолын салбар нийгэмлэгийн орлогч дарга зэрэг нийгэмийн тушаал vvргэлж байна.