Бээжингийн ший жvжиг урлагийн дээд сургуульд суралцсан 4 жилийн оюутны амьдрал нь сєс зоригтой сэргэлэн цайлган энэ охиныг улам ч тавтан боловсруулсан байна. Тvvний их сургуульд шалгуулсан жилд дуу хєгжмийн анги нь vндэстний болон европ маягийн дуулах мэргэжлийг л элсэж байсан учраас энэ нь бvх мєрєєдєл нь байсан Жан Ёг яахаа мэдэхгvй болгосон байна. Страдын дуучин болох зорилтдоо хvрэхийн тулд тэрээр бvх хvчин чармайлтаа гаргасан бєгєєд нутаг буцахад ангийн хvvхэддээ шоологдохоос айж, багшийн санаачилгын дагуу бvжгийн мэргэжлээр шалгуулах болжээ.
Шалгалтаас ємнєх хоёр сарын хугацаанд Жан Ё хєл дарах, нуруу бvхийлгэх зэрэг vндсэн дасгалаас хийж эхэлсэн юм. Тэр vед аав нь Жан Ёд мэргэжлийн багш уриж, єдєр бvр ес арван цаг дасгал хийдэг байлаа. Хvчин чармайлт хvнийг хvсэрдvvлэхгvй гэгчээр хоёрдох шалгалт болоход Жан Ё мэргэжлийн тэргvvн хувиар элсэн оржээ.
Сэргэлэн, томоотой бєгєєд хичээн чармайдгаараа Жан Ё бvжгийн ангидаа ангийн даргаар сонгогдсон байна. Энэ нь тvvнд ачаалал мєртлєє хvдэлгvvр хvч болсон юм. Тэрээр бvжгийн мэргэжлээр суралцсан 4 жилийн хугацаанд зав чєлєє гаргаж дуу хєгжмийн бvх хичээлийг хажуугаас нь сурсан байна. Бусад сурагч зугаалж хєєрєлдєн залуу насны сайн сайханыг хантал эдлэж байхад Жан Ё харин хичээлийн гэр, Дасгал хийх тэнхимд бvх цагаа нєгчєєсєн юм. Цуцалтгvй чармайсаны дvнд энэ єдрийн амжилтад хvрсэнээ эргэн санавал Жан Ёд ямар ч харамсалгvй байлаа. Сvvлийн vе тэрээр "долоон хоног" гэдэг шинэ дууны цомгоо гаргасан байна. Хатуу сєстєй энэ охины хойшдын замнал нь улам ч саруул сайхан байхыг хvсэн зvгнэе.
1 2 3
|