Тоглолтын тайз болон тайзан доор чєлєєтэй ярилцах, хэрэглээний хэсгийг тодорхой хуваасан байна. Бааранд ирсэн хvмvvс тайзны доор зогсоод, тоглолт сонирхож болно, эсвэл тааламжтай суудал дээр суугаад чєлєєтєй ярилцаж болно. Дуу хєндийрvvлэх бvтцийг зохистой байрлуулсанаас нэг єрєєнд байсан ч чихэнд чийртэй санагдахгvй юм. Тайзны эсрэг талд дуу тааруулах мэргэжлийн тєхєєрємжийг угсарч, тоглолтын хэвээр явагдахад батлага хангасан байна.
Баарны бvхvйл байдлыг ажиглахад маш хээнцэр тансаг биш ч гэсэн тааламжтай тєрєгдєл єгдєг. Ерєєс тоглолт vздэггvй хvн энд ирсэн ч сандарсаны хэрэг алга. Заавал мєнгєє гаргаж юм авахыг шаардах байдал ерєєс байдаггvй. Бааранд зарж байгаа архи ундааны vнэ ч бусад баарыг бодвол маш хямдхан байдаг. Уг баарын хамгийн онцлогтой идээн нь vхрийн махны борц болно. Дээр нь хэдэн шил пив хавсаргах юм бол тэр сайхан амтыг энэ насандаа мартахгvй байх болно.
Тоглолтын талбай болсоны хувьд уг баарын хєтєлбєр нь баялаг агуулгатай байдаг. Хоёрдох єдрєєс бvтэн сайн болтол єдєр бvр тоглолттой. Тэгэх мєртєлєє Хоёрдох, гуравдах, дvрэвдэх єдрийн тоглолт нь тасалбар авдаггvй. Энд ирсэн зочин аль таалагдсан хєгжмєє сонсч, ярилцан хєєрєлдєж болох бєгєєд тайзанд гарч єєрєє тоглож болдог.
1 2
|